Капитолын үймээнд хүүхдээ дагуулж очоод шийтгүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.01.08-нд нийтлэгдсэн

Капитолын үймээнд хүүхдээ дагуулж очоод шийтгүүлэв

Капитолын үймээнд хүүхдээ дагуулж очоод шийтгүүлэв

АНУ-ын Хойд Каролина мужийн харьяалалтай нэгэн эмэгтэй өнгөрсөн жил болсон капитолын үймээний үеэр 14 настай хүүхдээ дагуулж очсон учраас өчигдөр /2022.01.07/ гурван сарын хорих ялаар шийтгүүллээ.
Аймшигтай бослого хүчирхийллийн үеэр тэр эмэгтэй болон түүний нөхөр яагаад хүүхдээ дагуулж очсоныг ойлгоход тун бэрх юм гэж дүүргийн шүүгч Коллин Коллар хэлжээ.

“Магадгүй болж буй үйл явдал сэтгэл хөдөлгөм байсан байх. Гэхдээ энэ бол цэвэр ухамсрын асуудал” гэж шүүгч хэлсэн байна. Түүний нөхөр Кристофер Спенсер ч бас баривчлагдсан байна. Тухайн үед цагдаа нар нулимс асгаруулагч хүмүүс рүү шүршиж буйг ч үл тоон эхнэр нөхөр хоёр насанд хүрээгүй хүүхдээ дагуулан олны дунд урагш давшсаар байжээ.
Эмэгтэй хоёрдугаар сарын 25-наас эхлээд 90 хоног хоригдох юм. Мөн түүнд гурван жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Жилийн өмнө капитолд болсон үймээний улмаас 700 гаруй хүнийг буруутгасан. Эндээс 170 орчим нь гэм буруугаа хүлээжээ.

Эх сурвалж: APNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж