Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
"УЛААНБААТАРТ НИСДЭГ ТЭРЭГ ХӨӨРЧ, БУУХ 11 ТАВЦАН БИЙ"
ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэхийн албаны дарга, инженер-нисгэгч Г.Цолмонтой ярилцлаа.
-Монгол Улсын Засгийн газраас Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр баталснаас хойш даруй гурван жил өнгөрчээ. Энэ хөтөлбөр үр дүнгээ өгөв үү. Хууль эрхзүйн орчин хангалттай бүрдсэн үү?
-Юуны өмнө Та бүхэндээ шинэ оны баярын мэнд хүргэе. Шинэ оны эхний босгон дээр учран золгож байгаад баяртай байна.
Тэгэлгүй яах вэ, Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 120 дугаар тогтоолоор Үндэсний хэмжээний хөтөлбөр болгон батлуулсан. Тус хөтөлбөр нь үндсэн долоон зорилтоос бүрдсэн байдаг. Нэг дэх зорилтод эрх зүйн орчныг бүрдүүлэхээр арга хэмжээг тодорхойлсон байдаг. Дээрх зорилтын хүрээнд Ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаатай холбоотой Иргэний нисэхийн багц дүрмүүдийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар 2019, 2021 онуудад тус тус шинэчлэн батлуулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Тус дүрмүүдийн хүрээнд төр, хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчид болон хувь хүн өөрийн хэрэгцээндээ агаарын хөлөг эзэмшиж, нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж, Монгол Улсад бүхий л боломжит нислэгийг үйлдэх боломж бололцоо бүрдсэн.
-Мэргэжилтнүүд “Монгол Улс өргөн уудам газар нутагтай, хүн ам таруу суурьшдаг онцлогтой тул бага, жижиг оврын нисэх онгоц маш тохиромжтой” гэж үздэг. Энэ төрлийн нислэг манай улсад хөгжиж байна уу?
-Тийм ээ, мэргэжилтнүүдийн байр суурьтай 100 хувь санал нийлж байна. Монгол Улсад ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх нь стратегийн өндөр ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд Ерөнхий зориулалтын нисэхийн талаар нийгэмд маш их мэдээ мэдээлэл гарч, ойлголтын зөрүү нэг төвшинд хүрч, хэрэгцээ шаардлага тулгарч байгааг амьдрал дээр харуулж байна. Дэлхий даяар үйлдэгддэг нислэгийн 90 орчим хувь нь ерөнхий зориулалтын нислэг байдаг бөгөөд 400 мянга гаруй агаарын хөлөг, 1.3 сая нисгэгч энэ салбарт харъяалагдаж байна. Харьцуулбал, арилжааны нислэгт ердөө 50 мянга гаруй агаарын хөлөг нислэг үйлдэж, 600 мянга гаруй нисгэгч ажиллаж байна. Монгол Улсад нислэг үйлддэг гадаад, дотоодын бүртгэлтэй 49 агаарын хөлөг байна. Үүнээс нислэгийн зорилгоос хамааран ерөнхий зориулалтын нисэхийн чиглэлээр 30 орчим агаарын хөлөг нислэг үйлдэж байна. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал ерөнхий зориулалтын агаарын хөлгийн тоо, үйлдэх нислэгүүд маш ихээр нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Цаашдаа ч багагүй нэмэгдэх хандлагатай байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"УОК 24 МЯНГАН ИРГЭНИЙ ЭРХИЙГ НОЦТОЙ ЗӨРЧСӨН"
Цар тахлын үед Монгол Улсад хүний эрх хамгийн ихээр зөрчигдсөн талаар хүний эрхийн байгууллагаас мэдээлж буй. Үүний нэг жишээ нь, гадаадаас ирсэн иргэдийг олон хоногоор тусгаарласан шийдвэр байв. УОК-оос өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 10 удаа шийдвэрээ өөрчилсөн ч албажаагүй шийдвэр хэрэгжүүлж, олон мянган хүний эрхийг хязгаарлан, ноцтой зөрчил гаргасан талаар хуульчид судалж тогтоожээ. Энэ талаар “Өмгөөллийн фиделитас партнерс” ХХН-ийн Гүйцэтгэх захирал, хуульч, өмгөөлөгч Б.Наранцэцэгтэй ярилцлаа.
-Цар тахлын үед хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байна гэдгийг хүний эрхийн байгууллагаас мэдээлж буй. Та бүхний хувьд тусгай үүргийн онгоцоор гадаадаас ирсэн иргэдийг 35 хоног тусгаарласан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзжээ. Энэ талаар хийсэн судалгааны үр дүнгийн талаар яриагаа эхэлье?
-Манай баг өнгөрсөн зургадугаар сард “Нээлттэй нийгэм” форумын нийтийн эрх ашгийн өмгөөллийн тэтгэлэгт хөтөлбөрт хоёр төслөөр шалгарсан. Бүтэн зургаан сарын турш уйгагүй ажилласны үр дүнд шүүхэд хандахаас өмнөх буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шатны үр дүнд хүрсэн.
Нөгөө төслийн тухайд ярихгүй юу. Захиргааны хэргийн шүүх дээр хэрэг үүссэн гэсэн үү?
-Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадаас ирсэн Covid-19 халдварын шинж тэмдэггүй иргэнийг 35 хоног тусгаарласан хоёр шийдвэрт холбогдох нийтийн эрх ашгийн өмгөөллийн хэрэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр арванхоёрдугаар сарын 30-ны өдөр үүссэн. Өнөөдөр “Нээлттэй нийгэм” форумын хохирлыг шударгаар барагдуулах үндэсний тогтолцоо бүрдүүлэх, бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Цар тахлын үед захиргааны хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах” энэ төслийг голлон ярья.
Улсын онцгой комисст арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гурав дахь удаагаа сунгасан цар тахлын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1.8 дахь заалтаар “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээний талаар холбогдох тушаал гаргах, дүрэм, журам, заавар, удирдамж батлах” эрх олгосон. Судалгаа, шинжилгээ хийлгүй баталсан энэ хуулиар Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын онцгой комисс зэрэг байгууллагад хэм хэмжээний акт батлах эрх олгосноос цар тахлын үеийн хүний эрхийн зөрчил ихээр гарсныг манай баг ажиглаж, Цар тахлын тухай хууль дээр үнэлэх нь сэдэвт судалгааг хийж, хэвлэлтэд шилжүүлсэн.
Манай баг төслөө бичиж байх үед буюу 2021 оны тавдугаар сард Улсын онцгой комиссын долоо дахь удаагийн шийдвэр болох 2021 оны тавдугаар сарын 7-нд тусгаарлах байранд долоо хоног, гэрт нь долоо хоног нийт 14 хоног тусгаарлах шийдвэр хүчин төгөлдөр байсан. Үүнээс хойш гурван удаа шийдвэр гаргаж, өнөөдрийн байдлаар гадаадаас ирсэн шинж тэмдэггүй иргэнийг тусгаарлан ажиглах хугацаа тогтоосон 10 удаагийн шийдвэр гаргаад байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ АЙМШИГТ УТААНААС АВАРНА"
Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.
ДЭЛХИЙН 31 ОРОНД 438 ЦӨМИЙН РЕАКТОР АЖИЛЛАЖ БАЙНА
-Хүн төрөлхтөн цөмийг илрүүлж, цөмийн эрчим хүч ашиглаж эхэлсэн түүхээр энэ удаагийн ярилцлагаа эхлүүлэх үү?
-Одоогоос 100 гаруй жилийн өмнө хүн төрөлхтөн цөм гэгч зүйлийг анх шинээр нээн илрүүлж, судалж эхэлсэн байдаг. Тодруулбал, анх 1896 онд Францын физикч А.Беккрель ураны давснаас нүдэнд үл үзэгдэх цацраг ялгарч буйг санамсаргүй тохиолдлоор олж нээжээ. Удалгүй Францын физикч Пери Кюри Польш гаралтай эхнэр Мари Кюригийн хамтаар цацраг идэвхийг нээж, уг нүдэнд үл үзэгдэх цацраг гурван янзын өөр шинж чанартайг илрүүлж, латин цагаан толгойн эхний гурван үсгээр Альфа, Бета, Гамма цацраг гэж нэрлэсэн байна. Харин 1911 онд Английн физикч Эрнист Резерфорд /Ernest Rutherford/ алтны нимгэн ялтсаас альфа бөөм сарниж байгааг илрүүлснээр атомын цөмийг анх илрүүлсэн түүхтэй. Ингээд энэ төрлийн судалгаа, шинжилгээ цааш үргэлжилж, Итали гаралтай, Америкийн физикч Энрико Ферми өөрийн багийн хамт цөмийн хуваагдлын явцад их хэмжээний энерги ялгарч, түүнийг удирдлагатайгаар явуулж болохыг анх туршсанаар хүн төрөлхтөн цөмийн эрчим хүч хэрэглэж эхлэх үндэс суурь тавигджээ.
-Хамгийн анхны цөмийн эрчим хүчний реактор хаана бүтээгдэж, эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн бэ?
-Зөвлөлт Холбоот Улс буюу одоогийн ОХУ-ын Обинскт анхны цөмийн реактор ажиллаж, эрчим хүч үйлдвэрлэж эхэлжээ. Цөмийн эрчим хүчний станц гэдэг нь цөмийн хуваагдах гинжин урвалыг удирдлагатайгаар явуулж, эрчим хүч гарган авдаг төхөөрөмж юм.
-Өнөөдрийн байдлаар дэлхийн хэдэн оронд нийт хэчнээн цөмийн эрчим хүчний реактор ажиллаж байна вэ?
-2022 оны нэгдүгээр сарын байдлаар дэлхийн 31 оронд 438 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, 390.000 ГВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, дэлхийн нийт эрчим хүчний 11 хувийг нийлүүлж байна. Мөн 16 оронд 63 ГВт, 118 ГВт-ын хүчин чадалтай 55 реактор баригдаж, 109 реактор баригдахаар төлөвлөгджээ. Үүний дүнд одоогийн байгаа цөмийн эрчим хүчний чадал хоёр дахин өсөхөөр байгаа юм. 2050 онд дунджаар 1000 орчим цөмийн реактор ажиллана гэсэн судалгааг Европын “Эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэх байгууллага”-аас гаргасан. Үүний ихэнх нь Зүүн Азийн орнууд, Хятад зэрэг улсад байх төлөвтэй байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
УЙТАЙ УЛААНБААТАРТ ХӨГ НЭМЭХ "ДҮЛИЙ МУУРНУУД"
"Блюз хүүхэд төрүүлсэн, тэр хүүхдийн нэр нь Рок-н-ролл" хэмээн Америкийн дуучин Мадди Уотрс хэлсэн байдаг. Тэгвэл баялаг түүх, аялгуу хэмнэлээрээ дэлхийг байлдан дагуулдаг Блюз урсгалаар Монголд тоглодог цөөхөн хамтлаг бий. Байгуулагдаад удаагүй ч өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон “Deaf cats” хамтлагийнхантай ярилцлаа.
-Танай хамтлагийн нэр их сонирхолтой. Монголоор "Дүлий муурнууд" гэж байгаа. Яагаад ийм нэр өгөх болов?
Гоцлол дуучин Ц. Ариунбулган:
-1930-аад оны үед жазз,блюз урсгалаар тоглодог африкчуудыг "Cat" гэдэг байсан. Яагаад гэхээр нийгэм нь тэднийг их гадуурхдаг байж. Тиймээс яг муур шиг шөнө олон хүний нүднээс далд, газар дор тоглодог байжээ. Мөн жазз, блюз хөгжмийн хэмнэлийг муурын алхаатай зүйрлэдэг. Бид энэ урсгалаар тоглож байгаа юм чинь өөрсдийгөө "Cat" гэж нэрлэсэн. "Deaf" гэдэг нь дүлий гэсэн утгатай үг. Сонсголгүй хүмүүс хүний юу гэж хэлж байгааг сонсдоггүй шиг манай хамтлагийг шүүмжилсэн хүмүүсийг огт сонсолгүй гэсэн агуулгатай. Зөвхөн өөрсдийнхөө дуу хоолойг сонсч уран бүтээлээ хийнэ гэсэн утгаар “Deaf cat” гэж нэрлэсэн дээ.
-Тэгвэл та нарыг монголчууд хэр хүлээн авч байна. Залуу хамтлагууд, тэр тусмаа амьд хөгжмийн хамтлагууд нэр алдарт гарахд хэцүү байдаг уу?
Гоцлол дуучин Ц.Ариунбулган:
-Ялангуяа амьд хөгжмийн хамтлагуудыг нийгэм их буруугаар ойлгодог. Хорт зуршлуудад донтсон, буруу зүйл рүү бусдыг уриалдаг гэж боддог. Ялгаагүй хөгжмийн нэг төрөл, урлаг шүү дээ. Дуу хөгжимгүй ертөнц үнэхээр уйтгартай байх нь мэдээж. Тэр дундаа амьд хөгжим нийгэмд маш их хэрэгтэй. Бусдад аз жаргал, эрч хүчийг мэдрүүлж байдаг. Үнэндээ манай хамтлагт урлагийн чиглэлээр суралцдаг хүн байхгүй. Бүтээсэн дуунуудаасаа аз жаргалыг мэдэрч байвал болоо.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Зочин 2022-01-08 151.34.131.243
Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
Зочин 2022-01-08 202.126.88.205
ГАДНААС ӨВЧИН АВЧИРАХ НЬ ТЭГЭЭД ХҮНИЙ ЭРХ ҮҮ. 2000 ХҮН ҮХЛЭЭ. ТА БҮГДИЙН СЭТГЭЛ ХАНАЖ БАЙНА УУ. ОДОО ТЭГЭЭД ЗҮГЭЭР Л ХҮНИЙ ЭРХ ГЭЭД ӨВЧИН МОНГОЛД ГАДНААС АВЧРААД ӨШӨӨ ОЛОН ХҮНИЙ АМИЙГ АВАХЫГ ХҮСЭЭД БАЙГАА ЮМ УУ. ХҮҮНИЙ АМИНААС ИЛҮҮ ЭРХ Ч ГЭХ ШИГ. ЭЦСИЙН ДҮНДЭЭ БИДНИЙ ЭРХ ХЭТЭРСЭН. ХАРИН ҮҮРЭГ ЯМАР ТҮВШИНД БАЙНА
Зочин 2022-01-08 213.87.156.249
!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-08 64.119.20.197
Хэ тэр сүртэй уок чинь борчуудад эр бяраа гаргасан аас томчууд хамаарлынх нь хүмүүст тэгж чадаагүй чадахгүй юм биш үү
Зочин 2022-01-08 202.9.40.111
Тусгаарлалт бол зүгээр л бизнес болсон. Зочид буудал хүн дүргэлт байхгүй болохоор орлого олж байгаа..
Үнэхээр тийм бол өвчтэй эрүүл хүнээ зөв ялгаад өвчтэй бол 7 хоног гэрийн тусгаарлалтанд байхад хангалттай шүү дээ.
Зочин 2022-01-08 64.119.17.170
erguu ats avgai ve tsag ue meder erguu g**** heleh ug ch oldohgui bna
Зочин 2022-01-08 64.119.25.166
Тахал гэдэг чинь дайнаас долоон дор хорлонтой юм байна. Эрх зөрчсөн гээд байгаа тэр хүмүүс тахал тараасан шүү дээ. Юуны чинь хүний эрх мэрх гээд байгаа юм бэ. Харин ард түмэнд учруулсан хохиролоо төл.
Зочин 2022-01-08 66.181.161.105
эсгий хийх газар нохой хэрэггүй гэж энэ авгай юу вэ
Тэнэглэл бас байсан 2022-01-08 202.126.89.5
Дотооддоо хүртэл аймшигтай тэнэглэл бас байсан, Ж-нь, Ховд явах замдаа Арвайхээр, Баянхонгор, Алтай дайрахад оруулахгүй шууд постноос пост хүртэл цагдаагийн машин дагуулж гаргаж өгөөд. Машин тэрэг саатах, гэнэт бие муудах гээд юу ч тохиолдож болно. Монгол хүн ийм л үнэ цэнэгүй, биднийг гэх төр засаггүйг тэр үед илүү мэдэрч байлаа
Зочин 2022-01-08 66.181.180.233
Сэжгийн юмнууд хүний эрх ярих болж. Ард түмэн байгаа цагт төр байна. Төр байгаа цагт ард түмэн байна.Төр байхгүй бол хүй нэгдлийн өмнөх зэрлэг рүүгээ шилжинэ. Хүний эрх ярьж үймээн таригчид хошуучилж, халдварын давалгаа дахин үүсгэлээ. Төрийн хуулийн дагуу нэгний эрх нөгөөгийн эрхээр хязгаарлагдсанаар ардчилал хөгжиж хүн сүргээс өнөөгийн соёл иргэншилд хүрсэн. Үүргээ умартаж, төрийг дарамталж хүний эрхээр гул барьж самуунд турхирагчид, далд ормой
Зочин 2022-01-08 202.55.188.85
Тийм шүү. Нэг их хүний эрх ярьж орилж хашгирсан хүмүүс. Тэд иргэдийн болоод өөрсдийнхөа үүргийг бас ярих биелүүлэх хэрэгтэй шүү дээ.
Тэгээд ч энэ хагас галзуу солиотой хүмүүсийн үгээр орж төрийн бодлого үйл ажиллагаа гуйвж дайвах хэрэггүй ээ. Магадгүй энэ хүмүүсийн ард гадны хүч нөлөө, санхүүжилт байж ч мэднэ гэж хардаж байна
Unshigch 2022-01-08 64.119.24.246
самарсайхан байхад өөд нар харахгүй ээ
Зочин 2022-01-08 202.126.89.163
Үхсэн.а баа.сны чинь хүний эрх зөрчигдсөн гээд байна. Үүргээ мэддэггүй ОРКуудыг тэгээд яах ёстой юм. Бага солиор
Зочин 2022-01-08 202.9.46.60
Шадар сайдаа солиоч.Худлаа ажил хийж байгаа царай гаргасан нөхөр.
Иргэн 2022-01-08 66.181.189.91
Хоосон ном цээжилсэн хуульчя нэртэй мануухайнуудад хэлэхэд зөвхөн Монголд цар тахлын эсрэг хязгаарлах арга хэмжээ аваад байгаа юм биш шүү. Цар тахалтай тэмцэж байгаа цаг үе гэдгийг эхлээд ойлгочих. Дараа нь юм мэддэг царай гаргаж худлаа бурцгаа
Зочин 2022-01-08 103.26.193.9
ГАДААД УЛСААС АВЧ ИРСЭН ХАЛДАРЫГ ТАРААХ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН ЮМ БИЗ ДЭЭ.
Зочин 2022-01-08 58.64.47.11
Гадаадад зугаалж цэнгэх гэж яваагүй, өндөр настай хүнийг эмчилгээнд авч яваад ирэхэд зочид буудалд 3 хоног тусгаарлав. Гадаад улсаас гарахдаа хийлгэсэн PCR–ар сөрөг гарсан атал ирсэн хойно заавал тусгаарлах ямар хэрэгтэй юм бэ?? Эмчилгээнд хамаг мөнгөө зарцуулж ирээд зочид буудалд бас мөнгө төлөх боллоо!! Гадаад явлаа гэж шийтгэж байгаа утгатай юм шиг?? Дуртайдаа зугаалж явсан биш өвчний улмаас аргагүйн эрхэнд явсны төлөө "мөнгөн торгууль" төлөх нь ээ?? Төр засаг иргэнийг албадан тусгаарлаж байг
Зочин 2022-01-08 58.64.47.11
… байгаа бол зардлыг нь төр хариуцах ёстой бус уу?? Иргэн өөрийн хүсэлтээр тусгаарлагдсан бол өөр хэрэг!! Ингэж тусгаарлаад Монголд омикрон орж ирэхийг хааж чадсангүй, зүгээр л дунд нь жирийн иргэд л баахан хохирлоо!! Гэтэл гадаад улсад очиход. эхний 1 хоног зочид буудалд тусгаарлаад PCR сөрөг гарвал маргааш нь шууд гаргаад явуулчихаж байна!! Хүнд суртал огт алга. Гэтэл эх орондоо ирэхээр бөөн хүнд суртал угтаж авах нь сэтгэл гутармаар!!!
Зочин 2022-01-08 58.64.47.11
УОК Ковидын эсрэг тэмцэж байгааг буруу гээгүй ээ, арга нь буруу байна шүү дээ!! Хориглох, тусгаарлах г.м. механик муйхар арга хэрэглэхэд ухаан шаардлагагүй, харин оновчтой зөв уян хатан арга боловсруулж хэрэгжүүлэхэд ухаан зайлшгүй шаардагдана гэдгийг л хэлэх гээд байгаа юм!! Тусгаж хүлээн авбал бидэнд бүгдэд л хэрэгтэй дээ!!
Зочин 2022-01-08 59.153.114.188
Төрд дуртай үедээ баруун зүүнгүй цацаад байдаг мөнгө байхгүй. Халдвараас иргэдээ хамгаалах гэж хүргэж ядаж байна Малаа
Иргэн 2022-01-08 66.181.189.91
Тэгээд өөр яалгах гээв??? Чамаас хүмүүс халдвар авах ёсстой юм уу???
Зочин 2022-01-08 66.181.177.241
chi yu hisene emdsen uu chi hisen geel bodjilaa chi yu hiibe ged asujila.een reket ug mon shuu oodngoo reket uzeleere
Зочин 2022-01-08 66.181.177.241
hurj ired haradah gejian chi yu hiibe eged hured iredeh tegel haradah tegehuu. chi yu hiilgebe ged medeh uu chi umhi uhtel uhsen jingerte yund ahorgodol. 3 emelgin uzlere brunee norobsambuu ingetel zoodj mongo nehel.ene hun hud obchtoi uhlee shd egeed heled tegel chi yundaa enig horgoodol. odohon alchilaa geel.
Зочин 2022-01-08 59.153.114.188
Манайд гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлаж ,ковидын аюулаас иргэдээ хамгаалсан нь хүний эрх зөрчсөн үйлдэл болж байна уу.Ийм зүйл ярьж болохгүй. Харин энэ аюулт халдвараас иргэдээ хамгаалж чадахгүй нэг хоногт өвчлөгсөд саяд, эндсэн хүмүүс 858 мянга болсон,.эмнэлгийн үйлчилгээ хэт үнэтэй, төлж дийлэхгүй ядуус эмнэлгийн тусламж авч чадахгүй гэртээ үй олноор үхэж эндэж байгаа АНУ зэрэг оронд жинхнээсээ хүний эрх зөрчигдөж байгаа юм биш үү.Гадаадаас ирэгсдийг тусгаарладгүй орон байхгүй,
hol horio togtoo 2022-01-08 202.21.109.57
neg l ih hunii erh yarisan humuus, ur huuhed chini ovchnoor chad hiivel ingej yarihguidee muusain shireenii bogloosnuud, garj zam tserevluulbel taarna
Зочин 2022-01-08 66.181.177.241
chi yu hisene medel dee chi yu hiilegdege medeh uu tegebl neg uda ahruj ured haradah egejina. chi bol huzladaa shalagal daa. shasan shuu. emedrel bolsin bol uheld ee.chi szeremdeg emdrel boldog doo geel uhedhe gjina. 3 emelgin uzlere ingel mongo nehel reket bimba burnee.
Зочин 2022-01-08 192.82.86.116
Хүний эрх ярьж бөгсөө халхлаж байх гэж. Өвчнөөр бүгд үхэх үү,сэргийлэх нь буруу биш.
Л.Түдэв 2022-01-08 85.203.44.118
"Төрд шижигнэсэн мэргэжлийн хүн ажиллахаас биш зах зухаас нь гадарладаг хүн шагайх ч газар биш"
ene ovchin chini tsar tahal shuu 2022-01-08 202.21.109.57
УОК зөв ажил хийсэн, яах гэж нэг хогийн юм ярьдаг ажилгүй амьтад вэ, өвчинөөс эх орноо хамгаалж байгаа хүмүүсийг дэмжих хэрэгтэй шүү
Иргэн 2022-01-08 64.119.22.222
2-3 АЦС өмнад хилийн дагуу барих хэрэгтэй