Засгийн газрын тохируулагч 2 агентлагийг татан буулгав | News.MN

Засгийн газрын тохируулагч 2 агентлагийг татан буулгав

Хуучирсан мэдээ: 2022.01.08-нд нийтлэгдсэн

Засгийн газрын тохируулагч 2 агентлагийг татан буулгав

Засгийн газрын тохируулагч 2 агентлагийг татан буулгав

Засгийн газар энэ онд хоёр яам, дөрвөн агентлаг шинээр байгуулна. Төсөвт суулгаснаар Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжлийн яамнаас гадна

  • И-Монгол Академи
  • Сахилгын хороо
  • Ойн судалгаа, хөгжлийн агентлаг
  • Боловсролын ерөнхий газар гэсэн дөрвөн агентлаг байгуулахад нийт 41.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. 

 

Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамын бүтцийг  Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар баталсан.

Эдийн засаг, хөгжлийн яам:

  • Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газар,
  • Бүс нутаг, аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар,
  • Хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар,
  • Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, төлөвлөлтийн газар,
  • Төрийн захиргааны удирдлагын газар,
  • Хөгжлийн судалгаа, шинжилгээний газар,
  • Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн долоон газар, найман хэлтэстэй, нийт 80 орон тоотой байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам:

  • Бодлого төлөвлөлтийн газар, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар,
  • Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар,
  • Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар,
  • Төрийн захиргааны удирдлагын газар,
  • Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87  орон тоотой байна.

Мөн хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг тус, тус татан буулгасан. Дашрамд дурдахад,  Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан,  Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт түр хугацаагаар давхар хариуцуулахаар болсон юм.  Харин тус яамдын төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нарыг томилохоор болсон юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-08 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Зочин 2022-01-08 213.87.156.249

>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-08 192.82.75.237

Макро эдийн засгийн газар үгүй э.з хөгжлийн яамаар яах вэ боловсролгүй ОЮУЭРДЭНЭ ээ.

Avatar

Зочин 2022-01-08 64.119.23.117

Davhardal demii oron too mash ih baina daa

Avatar

Э 2022-01-08 103.26.195.243

Төрийн албаны хуулиа баримталж, томилгоогоо хий л дээ, ийм байхад төрийн албан хаагчдын ёс зүй ямар байх нь ойлгомжтой ш дэ,

Avatar

Зочин 2022-01-08 171.6.238.181

Тоглоомын засгийн газар

Avatar

Зочин 2022-01-08 202.126.89.116

Ахад хэлж байгаад нэг яамны газрын дарга нь болноо. Цүнхийг нь их ч удаан барьлаа.

Avatar

Л.Түдэв 2022-01-08 85.203.44.118

"Төрд шижигнэсэн мэргэжлийн хүн ажиллахаас биш зах зухаас нь гадарладаг хүн шагайх ч газар биш"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж