Засгийн газар энэ онд хоёр яам, дөрвөн агентлаг шинээр байгуулна. Төсөвт суулгаснаар Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжлийн яамнаас гадна
- И-Монгол Академи
- Сахилгын хороо
- Ойн судалгаа, хөгжлийн агентлаг
- Боловсролын ерөнхий газар гэсэн дөрвөн агентлаг байгуулахад нийт 41.6 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамын бүтцийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар баталсан.
Эдийн засаг, хөгжлийн яам:
- Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газар,
- Бүс нутаг, аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар,
- Хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар,
- Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, төлөвлөлтийн газар,
- Төрийн захиргааны удирдлагын газар,
- Хөгжлийн судалгаа, шинжилгээний газар,
- Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн долоон газар, найман хэлтэстэй, нийт 80 орон тоотой байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам:
- Бодлого төлөвлөлтийн газар, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар,
- Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар,
- Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар,
- Төрийн захиргааны удирдлагын газар,
- Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87 орон тоотой байна.
Мөн хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг тус, тус татан буулгасан. Дашрамд дурдахад, Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт түр хугацаагаар давхар хариуцуулахаар болсон юм. Харин тус яамдын төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нарыг томилохоор болсон юм.
Холбоотой мэдээ