Худалдаа, рестораны чиглэлээр бизнес эрхлэх хүсэлт их ирүүлжээ | News.MN

Худалдаа, рестораны чиглэлээр бизнес эрхлэх хүсэлт их ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.08-нд нийтлэгдсэн

Худалдаа, рестораны чиглэлээр бизнес эрхлэх хүсэлт их ирүүлжээ

Худалдаа, рестораны чиглэлээр бизнес эрхлэх хүсэлт их ирүүлжээ

Хотын дарга Д.Сумъяабазар авлигыг "цэцэглүүлэгч" зөвшөөрлийн асуудлыг цэгцлэх шийдвэр гаргасан. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн худалдаа, хоол үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, авто үйлчилгээ, зочлох үйлчилгээ зэрэг 74 чиглэлийн үйл ажиллагааа явуулахад ямар нэг зөвшөөрөл авах шаардлагагүй болж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломжтойг дуулгасан.

Тэгвэл нэгдүгээр сарын 6-ны байдлаар Нийслэлийн Засаг даргын тамгын газарт 162 гаруй хүсэлт ирж, бүртгэгдсэн байна. Дээрх хугацаанд бүртгүүлсэн иргэн, аж ахуйн нэгжүүдээс худалдааны чиглэлээр 91, хоол үйлдвэрлэлд 22 , ахуй үйлчилгээнд 15, авто үйлчилгээнд 14, зочлох үйлчилгээнд хоёр,  соёл урлагт дөрөв, үйлдвэрлэлийн чиглэлээр долоо, тоглоомын чиглэлээр зургаан  хүсэлт тус, тус ирүүлжээ.

Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа нийт 18664 аж ахуйн нэгж байгууллага жилд дунджаар 7-12 бичиг баримт хөөцөлддөг. Энэ бичиг хэргийн зардлыг тооцоход жилд 191 сая төгрөг зарцуулдаг аж.

Дээрх шийдвэр гарснаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 18664 иргэн, аж ахуйн нэгж байгууллага жил бүр зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй болж байна. Энд нэг зүйлийг онцлоход, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хуулиар зохицуулдаг учраас баар, ресторан, караоке зэрэг үйлчилгээний байгууллагууд тусгай зөвшөөрөл заавал авна. Харин үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл шаардагдахгүй юм. 

Дашрамд дурдахад, 2020 оны судалгаанд “Бизнесийн салбарынханд авлига, хээл хахууль хүндрэлтэй, төрийн үйлчилгээ, хүнд суртал бизнест хамгийн их саад болж байгаа”-г онцолсон байдаг.  Төрийн байгууллагын дарамт шахалтаас болоод дампуурсан, хаалгаа барьсан нь ч бас цөөнгүй. “Авлига өгөхгүй бол албаны хүмүүсийн араанд зуугдана. Захын цагдаа, мэргэжлийн хяналтынхан орж ирээд дээрэлхэнэ” гэдгийг ч бизнес эрхлэгчид ярьсан удаатай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-08 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Зочин 2022-01-08 213.87.156.249

!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-08 64.119.16.9

АТГ энэ суваг дээр л матаачдаа ажиллуулах хэрэгтэй дээ!

Avatar

Irgen 2022-01-08 64.119.24.91

Naimaachid tusgui. Buteegchid heregtei tedgeeriig demjeerei zasag mini,

Avatar

Зочин 2022-01-08 64.119.23.117

Bugd naimaachin bolchihson uls Gar huluu hudulguj setgej uildverleh mash durgui Hyalbar argaar mungu oloh

Avatar

Л.Түдэв 2022-01-08 85.203.44.118

"Төрд шижигнэсэн мэргэжлийн хүн ажиллахаас биш зах зухаас нь гадарладаг хүн шагайх ч газар биш"

Avatar

Зочин 2022-01-08 66.181.187.139

Neg l ih zugeer suuj bgaad damlaj zaraad bayajchih gesen humuuus bolj deee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж