"Иргэдийн хандлага өөрчлөгдсөн ч төрийнх өөрчлөгдсөнгүй" | News.MN

"Иргэдийн хандлага өөрчлөгдсөн ч төрийнх өөрчлөгдсөнгүй"

Хуучирсан мэдээ: 2022.01.07-нд нийтлэгдсэн

"Иргэдийн хандлага өөрчлөгдсөн ч төрийнх өөрчлөгдсөнгүй"

"Иргэдийн хандлага өөрчлөгдсөн ч төрийнх өөрчлөгдсөнгүй"

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог 180 мянган төгрөгийн дэмжлэгийг цар тахлын хуулиар 100 мянган төгрөгөөр нэмж олгож байсан. Харин 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэлт 100 мянган төгрөгийг олгохоо зогсоосон аж. Иргэн н.Туул манай редакцитай холбогдож, үүсээд буй нөхцөл байдлын талаар ярьсан юм.


н.Туул:

-Би өөрөө хөгжлийн бэрхшээлийн иргэдийн нэг. Цар тахлын тухай хууль батлагдаж, 100 мянган төгрөгний тэтгэмж бидэн дээр нэмэгдэн сар бүр 288 мянган төгрөг авч байв. Гэвч одоо энэхүү 100 мянган төгрөгний нэмэгдэл маань зогсч, эргээд 188 мянган төгрөг авдаг боллоо. Монголд 145 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Хүн бүр өөрийгөө илэрхийлэхэд хүндрэлтэй, бэрхшээлтэй, янз бүрийн асуудлууд бий. Бид нарын төлөө байх ёстой Нийгмийн даатгалын сан болон түүний хэрэгжүүлж буй хөтөлбөрүүүд хөрсөн дээрээ буухгүй,  хүртээмж муу байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө зам, талбай бүтээ, барь л гээд яриад байдаг. Зам л байвал болчих юм шиг яриад байна. Үнэндээ эдгээр хүмүүсийн амьдрал, ахуй хэцүү байна шүү дээ. Бензин, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр бүр л өсч байна.
Бид ямар хоёр сая төгрөгнийхөө нэг саяыг хасуулж байгаа. Сардаа ганц л удаа 288 мянган төгрөг авдаг байсан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө гэсэн байгууллагууд их байна. Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр бид нарын эрхийг хамгаалах өдөр гэж бий. Хэдэн гар урлал, хоол үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийн дүрсийг телевизээр, мэдээг нь сонин сайтуудаар цацаад л өнгөрдөг. Гэтэл ард нь эрхээ мэдэхгүй, хамгаалуулж чадахгүй, хүртэх ёстой халамжаа авч чадахгүй өчнөөн хүн байна. Нөгөө бид нарын нэрийг барьдаг байгууллагууд яагаад дуугарахгүй, ойлгохгүй байна вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн ч төр засгийн хандлага өөрчлөгдөхгүй байна.

Нийгмийн даатгал, халамжийн мөнгө хоёр бол өөр ойлголтууд. Халамжийн мөнгийг төрөхөөсөө, багаасаа гэмтсэн, ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй хүмүүст олгодог. Харин нийгмийн даатгалын мөнгийг ажиллаж байх хугацаандаа гэмтсэн хүмүүст хөдөлмөрийн доод хэмжээгээр олгодог. Тасралтгүй гурван жилийн хугацаанд нийгмийн даатгал төлсөн хүн л нийгмийн даатгалын 350 мянган төгрөг авдаг. Гэтэл бид нарт ажил, хөдөлмөр эрхлэх боломж тааруу. Гурван жил тасралтгүй ажиллана гэдэг хэцүү. Ажлын байр алга.

Заавал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 100 мянган төгрөгийн тэтгэмжийг хасах шаардлага байсан уу? Өөр аргаар мөнгө хэмнэх арга Засгийн газарт байгаагүй гэж үү? Энэ 288 мянган төгрөгөөр амьдардаг гэр бүлүүд улсын хэмжээнд олон байна ш дээ. Бид барилга, байгууламж, цэцэрлэгт хүрээн, стандартын шат хүссэнгүй. Зүгээр л 288 мянган төгрөгөө хасахгүй олгооч гэж төр засгаасаа гуйж байна. Мөн нийгмийн даатгалын тухай хуулиа эргэн харах хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

loan 2022-01-07 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.loan

Avatar

judit 2022-01-07 41.203.78.4

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2022-01-07 103.57.95.60

zov shuu

Avatar

Зочин 2022-01-07 213.87.135.230

!!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-07 90.196.191.207

Төр засаг минь дээ! /одоо бол МАН минь дээ гэхэд бараг болох байх л даа/ сохор доголон тахир дутуу хүмүүсийн амьжиргаа болсон хэдэн төгрөгийг хэмнэх бодолтой дүлий САЙД НАРТАЙ байх ч гэж дээ. хөөрхийлөлтэй тэдгээр хүмүүсийг л халамжлахгүй хотондоо мянган малтай хүмүүст ноос ноолуурын , хашаандаа ланд, хамер сойцон тариаланч нарт урамшуулал нэрээр мөнгө цацдагийг ямар хүмүүнлэг бодлого гэх вэ . тэд мах тариагаа зах зээлийн хамгийн өндөр ханшаар л зардаг биз дээ !

Avatar

Зочин 2022-01-07 202.9.46.78

288к ч бага ш дээ. Амжиргааны доод хэмжээ хэд билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж