Эхнэрийн урхи болон TigerFish-ийн тавьсан занга

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Эхнэрийн урхи болон TigerFish-ийн тавьсан занга

Миний бие сүүлийн арав гаран жил юуны учир туйлын баяр баясгалантай байгаа нууцаа та бүхэнтэй хуваалцая гэж шийдлээ.

Олон ангитай солонгосын кино үздэг болсноос хойш надад бий болсон
таатай өөрчлөлтүүдийг та бүхэнд дуулгах гэж байгаадаа нэн тааламжтайгаар
барахгүй та бүхэнд ч гэсэн энэ өөрчлөлтүүд бас бий болсон гэдгийг мэдэж
байгаа миний мэргэн ухаан минь энэхүү цувралуудын ач гэдгийг дурдах
хэрэгтэй.

Юуны өмнө "үүнгүйгээр би амьдарч чадахгүй юм байна" гэдгээ хүлээн
зөвшөөрч байна. Аравхан минутанд багтаагаад хийчэхэж болохоор зүйлийг
энэхүү гайхалтай уран бүтээлчид арван мянган минут болгож сунгаж чадаж
байгаа нь найруулагчийн аугаа их ухаанаас гадна, үзэгч бидэнд ч гэсэн 
удаан хугацааны зугаа цэнгэлийг эдлүүлж буй буянт үйл хэрэг даруй мөн!
Түүнээс гадна ой ухаан муудаж, нийтээрээ уймраа болсон өнөө үед нэрийг
нь санахгүй байгаа саванг минь хэзээ ч ахиж мартахааргүй болтол
цээжлүүлдэгт гүнээ талархмуу. 

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж