Германы автомашин үйлдвэрлэгч “BMW” компани дэлхийн хамгийн анхны өнгөө хувиргадаг автомашиныг Лас Вегаст болсон шоуныхаа үеэр танилцуулав.
“BMW iX Flow” нэртэй уг автомашины өнгөө солих үндсэн зарчим нь электрон бэхний технологийг ашигласан. Автомашинхаа өнгийг утасны аппликейшнаар дамжуулан өөрчлөх бөгөөд электрон бэхний технологи бүхий тусгай материал нь янз бүрийн будагч бодисоор машины гадаргууг бүрхдэг.
Электрон бэхний технологийг ашиглан автомашиныхаа өнгийг өөрчлөх нь эрчим хүчний хувьд тун хэмнэлттэй арга юм. Тодруулбал, автомашины гадаргууг нэг төрлийн зузаан материалаар бүрсэн гэсэн үг гэж “BMW”-ийн инженер Стелла Кларк хэлжээ.
Магадгүй ирээдүйд гар утаснаасаа биш машины хянах самбар дээрээсээ ч өнгөний өөрчлөлтийг удирддаг болж мэдэх юм. Нартай халуун өдөр гэрлийг ойлгохын тулд машиныхаа өнгийг цагаан болгох, хүйтэн өдөр дулааныг шингээхийн тулд бараан өнгөөр солих гэх мэт хүссэн өөрчлөлтөө хийж болох нь.
Лас Вегаст болсон шоуны үеэр зөвхөн саарал, цагаан өнгийн солигдолыг л харуулсан. Алсдаа бүх төрлийн өнгөөр хувиргах боломжтой болно гэж “BMW” мэдэгдлээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ