3 хоногийн дотор утааг бууруулах "ажил" эхэллээ

Хуучирсан мэдээ: 2022.01.07-нд нийтлэгдсэн

3 хоногийн дотор утааг бууруулах "ажил" эхэллээ

3 хоногийн дотор утааг бууруулах "ажил" эхэллээ

Засгийн газрын шийдвэрээр  түүхий нүүрснээс татгалзаж шахмал түлшний хэрэглээг нэвтрүүлсэн ч утаа арилсангүй. Иймд агаарын бохирдлыг бууруулахаар төрийн албан хаагчид гэр хороололд “эргүүлд” гарч байна. Тодруулбал, Шадар сайд С.Амарсайханы 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн захирамжаар мэргэжлийн хяналт, цагдаа, хороодын Засаг дарга нар хамтран нийслэлийн 6 дүүргийн 99 хороонд өнөөдрөөс ажиллаж эхэлжээ.

Нийт 4000 гаруй албан хаагч 24 цагаар айл өрхүүдэд хяналт тавьж ажиллахаар болсныг холбогдох албаны хүмүүс мэдээлсэн. Ингэхдээ төрийн албан хаагчид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр айл өрхүүд түүхий нүүрс, хаймар хэрэглэж байгаа эсэхийг шалгах тухай мэргэжлийн хяналтын байгууллаас мэдээлэв.

Гэхдээ агаарын бохирдлын эсрэг утааг бууруулах энэ ажил ердөө л гурван өдөр үргэлжлэх гэнэ. Харин үр дүн гарах эсэхэд  албан хаагчид нь өөрсдөө ч эргэлзэж суухад "хамар дорхоо хардаггүй" дарга нар нь бүр ч мэдэхгүй бизээ. Ямартай ч “дарга нар л мэднэ” гэх өнөөх улиг болсон үгээ хэлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж