Хятадад усан доорх хамгийн урт хурдны зам нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2022.01.07-нд нийтлэгдсэн

Хятадад усан доорх хамгийн урт хурдны зам нээгдлээ

Хятадад усан доорх хамгийн урт хурдны зам нээгдлээ

Бүтэн дөрвөн жил бүтээн байгуулалтын ажил дуусан, Хятад улсад  усан доорх хамгийн урт хурдны зам нээлтээ хийлээ.

Жиангсү мужийн Тайху нуурын гүнд орших Тайху хурдны зам нь 10.79 километрийн урттай. Тус хурдны замыг бүтээхэд 9.9 тэрбум юан  буюу 1.56 тэрбум ам.доллар зарцуулжээ. Тайху хурдны замыг барих үйл ажиллагаа 2018 оны нэгдүгээр сарын 9-нд эхэлж байв.

Нийт зургаан эгнээтэй, 17.45 метрийн өргөнтэй,  хоёр талын туннелийг барихад 2 сая гаруй шоо метр бетон ашигласан гэж Хятадын албан ёсны мэдээллийн агентлаг "Xinhua" мэдээлэв.  Тайху туннелийн таазыг өнгө өнгийн LED гэрлээр чимэглэсэн  байх ба энэ нь жолоочийг ядраахгүй гэнэ.

СүжоуВусиЧанжоугийн хурдны замыг холбосон Тайху хурдны зам нь  Тайху нуурын дэргэдэх хотуудын хөдөлгөөний ачааллыг бууруулахын зэрэгцээ Хөх мөрний бэлчир орчмын хотуудын эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор барьсан байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
75
ГайхмаарГайхмаар
18
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж