Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай төслийг өргөн мэдүүллээ | News.MN

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай төслийг өргөн мэдүүллээ

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан нар өнөөдөр (2022.01.07) Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т эрчим хүчний найдвартай, аюулгүй, тогтвортой байдлыг бүрэн хангах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулж, өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг дотоодоос бүрэн хангах чиглэл тусгагдсан.

Монгол Улсын эрчим хүчний салбар нь газар нутгийн алслагдмал байдал, дэд бүтцийн хөгжлөөс хамааран төв, зүүн, баруун болон Алтай-Улиастай эрчим хүчний сүлжээ гэсэн дөрвөн хэсгээс бүрддэг.

Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын хоёр хувийг усан цахилгаан станц үйлдвэрлэдэг. Эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компани нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон үнэ тарифаар олон нийтэд борлуулдаг бөгөөд энэ нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, дамжуулах өртгөөс бага байдаг.

Мөн зарим орон нутгийн татварын байгууллагаас сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компанийн цахилгаан станцын барилга, далан, ашиглалтын тунель, ажлын байр зэрэгт Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж байгаа нь хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангахын тулд үндсэн үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай турбин, генераторын урсгал засваруудыг хийж үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахад хүндрэл үүсгэж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15-д “төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас, урамшууллыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах үйл ажиллагаанд нэгэн адил хамруулна” гэж заасан нь тухайн хуулийн этгээдийн алдагдлыг нэмэгдүүлж, мөн хэмжээгээр хөрөнгө оруулалт, санхүүжилт буурах төдийгүй зээлийн буцаан төлөлтөд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсныг төсөл санаачлагчид танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-07 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

иргэн 2022-01-07 103.57.93.26

төр нь ч хувь нь ч адил татвараа төлдөг байх хэрэгтэй. төр менежментээ сайжруулж зардалаа багасгах хэрэгтэй.

Avatar

judit 2022-01-07 41.203.78.4

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

judit 2022-01-07 41.203.78.4

Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай, бид танд хагалгаанд орохоос өмнө хагасыг нь төлдөг гэдгийг санаарай, тэд мэс засал хийлгэх хамгийн сайн эмчтэй тул холбогдоорой.
[fortis.hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл байхыг хүсч байвал

Avatar

Зочин 2022-01-07 213.87.135.230

>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж