Гайтийн бүлэглэл хоёр сэтгүүлчийг амьдаар нь шатаажээ

Хуучирсан мэдээ: 2022.01.07-нд нийтлэгдсэн

Гайтийн бүлэглэл хоёр сэтгүүлчийг амьдаар нь шатаажээ

Гайтийн бүлэглэл хоёр сэтгүүлчийг амьдаар нь шатаажээ
Haitian media outlet Radio ??coute FM released a statement confirming one of its journalists, John Wesley Amady, was ???brutally shot then burned alive??? while on assignment in Haiti. Images of John Wesley Amady

Гайти улсын Порт-о-Принс хотын цагдаагийн алба өчигдөр нэгэн аймшигтай мэдээг зарлалаа. Тодруулбал, Порт-о-Принс  хотын бүлэглэл бүс нутгийн хоёр сэтгүүлчийг амьдаар нь шатаасан байна. Эх сурвалжийн мэдээлснээр Ти Макак гэх бүлэглэл Порт-о-Принс дүүргийн Петион Виль дүүрэгт аллага үйлджээ. Одоогийн байдлаар ямар учир шалтгаанаас болж, хэрхэн сэтгүүлчдийг барьцаалж,  амь насыг нь хохироосон нь тодорхойгүй байна.

Гайти улсын "Radio Écoute FM" мэдэгдсэнээр тус хоёр сэтгүүлчийн нэг нь Жон Уизли Амади байсан бөгөөд өөрийн албан үүргээ гүйцэтгэж явж байжээ.  "CNN" агентлаг өчигдрийн мэдээндээ, Амадиг зэрлэгээр буудаж хүнд шархтуулан, амьдаар нь шатаасан гэлээ.

Гайти улсын хувьд хүчирхийлэл ихсэн, аюулгүй байдал алдагдаж байгаа ба цагдаа иргэдийн хооронд тэмцэл үүсэн , гэмт бүлэглэлүүдийн үйлдэл  хэрээс хэтрээд байгаа юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж