Бүх одод өөрийн гэсэн гаригтай юу?

Хуучирсан мэдээ: 2022.01.07-нд нийтлэгдсэн

Бүх одод өөрийн гэсэн гаригтай юу?

Бүх одод өөрийн гэсэн гаригтай юу?

Өөр гариг ертөнц оршин байгаа талаар хүн төрөлхтөн маш эртнээс мэддэг байсан билээ. Тэдгээр гариг эрхэс нь та бидний амьдран суугаа гаригийн нэгэн адил биет гэдгийг бид мөн л хэдэн зуун жилийн өмнөөс ухаарч ойлгосон. Бүр XVIII зуунд Кант өөр гариг ертөнц дээр оюун ухаантнууд оршдог байх гэсэн санааг дэвшүүлж байжээ. Түүний энэ санааг хүмүүс ерөнхийд нь ойлгон хүлээж авч байсан ажээ. Гэсэн хэдий ч өнөө цагт үүний эсрэг бодолтой байдаг хүмүүс ч олон. 1995 онд саран дээр хүн хэдийнээ хөл тавьж, “Вояжер” хөлгүүд нарны аймгийн хил хязгаар руу нисэж, сансрын бусад хөлөг Ангараг (Марс), Сугар (Венера) гаригуудад хүрч очсон байсан юм. Энэ бүхэн бол манай гариг дэлхийн нэгэн адил Нарны тойрог замд байрлах бөмбөлөг хэлбэртэй, дагуулууд бүхий биетүүд гэдгийг бид мэдсэн. Тэдгээрийн хувьд бүх зүйл ойлгомжтой байсан.

Алсын оддыг ч бид ерөнхийдөө манай нартай  төстэй биетүүд гэдгийг   мэддэг болсон. Бөмбөлөг хэлбэртэй аварга том хий, голд нь халуун цөмийн урвал явагддаг. Харин тэдгээрт өөрийн гэсэн гаригууд байдаг болов уу.  Эсвэл энэ тал дээр манай нарны аймаг цор ганцаараа маш ховор содон юм болов уу.  Чухам тийм болохоор бид өнөөг хүртэл харийн гэгдэх хүмүүстэй таараагүй, өөр гариг эрхсээс ирэх ямар нэг дохио мэдээллийг хүлээж аваагүй юм болов уу.

Гэтэл 1995 онд энэ бүхэн өөрчлөгдсөн. Мишель Майор, Дидье Кело нар манай гариг дээр амьдарч байгаа хүн бүрд дэндүү ойлгомжтой нээлт хийсэн. Тэд нарны аймгаас гаднах   гариг бүхий од олсон. “Од-51 Пегаса” бол үндсэндээ манай нартай адил. “Гариг-51 Пегаса b” нь харин Бархасбадь гаригтай төстэй ажээ. Энэ өдөр хорвоо ертөнц ойлгомжтойгоор, өөрөөр хэлбэл Нарны аймаг бол тийм ч ховор содон зүйл биш, бусад одыг ч бас гаригууд тойрон эргэлддэг юм байна гэдэг ойлголтоор баяжсан. Мөн тэдгээр гаригийн зарим нь манай дэлхийтэй адилхан, заримд нь амьдрал үүсч  болох юм гэж хүлээх үндэслэл бий болсон. Үнэндээ бол тэдгээр гаригийг 1992 онд нээчихсэн аж.

Гэхдээ тэдгээрийг нээсэн хүмүүс Нобелийн шагнал хүртээгүй юм байна. Түүнээс хойш  телескопууд зөвхөн нартай төстэй оддыг төдийгүй хоёртын одны системд эргэлдэж буй мянга мянган экзопланетууд тэр ч байтугай хэт нягт нейтрон оддыг хүртэл харах боломжтой болсон байна. Тухайн үед нейтрон оддоос гурван  гариг нээсэн юм. Тэр үед нарны төрлийн одыг нартай төстэй од гэж үздэггүй байсан. Энэ бол нейтрон биш, харин жирийн л од гэж үзэж байсан” хэмээн астрофизикч Сергей Попов ярьж байна. Нейтрон однууд бол нартай огт адилгүй. Тэдгээр од маш өчүүхэн жижиг гэхдээ маш нягт, масс аж.

90-ээд оны эхээр нээсэн Полтергейст дээр PSR 1257+12 пульсараас ионы маш хүчтэй урсгал байнга цацарч байдаг бөгөөд энэ нь хүнийг үхэлд хүргэх нөхцөл. Огт өөр од, огт өөр гариг учраас энэ тогтолцоог нартай харьцуулах боломжгүй юм. Ийм одны дэргэд гариг үүсэх явдал маш ховор, зөвхөн нэр бүхий цөөн хэдэн пульсарын хувьд л гаригууд байдаг гэдгийг Нобелийн хороо өөрөө онцолж байгаа билээ. Энэ талаар мөн Корнеллийн их сургуулийн Одон орон судлалын тэнхимийн эрхлэгч Жонатан Лунин “Үгүй” гэх хариулт  хэлсэн билээ.  Лунин "Бид ямар нэг зүйлийг илрүүлэхээс нааш үргэлж асуулт хэвээрээ үлддэг. Хэн ч баттай мэдэхгүй. Гэхдээ бидний илрүүлээгүй өнөөг хүртэл олдоогүй олон одод байгаа нь гарцаагүй."" гэж Live Science-д ярьжээ.

Орчлон ертөнцөд болж байгаа чухам тэр бүх зүйл ямаршуу байдлаар явагдаж байгаа талаар бид өнөөг хүртэл бараг ойлголтгүй шахам байгаа. Гэсэн хэдий ч орой бүр нууцлаг тэнгэр рүү хараад тэр дээр ямар нэгэн амьдрал оршин байдаг талаар төсөөлдөг. Тэгэхээр бүх нууцууд тун удахгүй тайлагдана гэдэгт итгэх л үлдлээ .

ЭХ СУРВАЛЖ: SPACE.COM

М.ГЭРЭЛМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж