УИХ-ын Баасан гаригийн чуулган өнөөдөр 14:00 цагт товлосон. Гэвч товлосон цагаасаа хоцорч эхэлсэн тул УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг УИХ-ыг "унтаа байхаа боль" гэж уурсав. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаарх мэдээллийг сонссон юм.
Энэ үеэр тэрбээр “МАН нойрноосоо сэр. Гишүүдийн ирц бүрдэж, асуулт асуух гэж 40 минут хүлээлээ. Хичээл сургалтын хоцрогдлыг хэрхэн нөхөх вэ гэдгээс илүүтэй УИХ-ын хоцрогдлыг яаж арилгах вэ гэдгээ ярь л даа. Цаг үеийн чухал шаардлагатай асуудлаараа иргэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй. Омикрон халдвараар хэдэн хүн өвдсөн, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярихгүй юм уу. Төр засаг гэж байхаа больсон уу. Та нарыг 40 минут хүлээхдээ тэсгэл алдаад зарим хүмүүс яваад өглөө. Төр засаг нь ном журмаараа ажиллахгүй. Баахан л албан тушаал ярьсан улс. Ингэсээр байтал улс орон доройтож гүйцлээ” гэлээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ