Италийн Милан хотоос Энэтхэг хүрэх захиалгат нислэгт 160 зорчигч байснаас 125 нь цар тахлын халдвар авсан хүмүүс байв. Тус 125 зорчигчоос 13 хүн шинэ төрлийн омикрон хувилбараар өвчилсөн байв.
Милан хотоос Энэтхэгийн Амритсар хотод Лхагва гаригийн үдээс хойш тус онгоц газардсан ба 13 хүний ес нь онгоцноос буусан даруйдаа зугтаж, үлдсэн дөрвөн хүн нь эмнэлэгт очсон хойноо зугтсан гэж "BBC Punjab" мэдээллээ. Зугтаасан 13 хүний эсрэг хэрэг үүсгэнэ гэж Амритсар хотын цагдаагийн алба мэдэгдсэн байна.
Энэтхэгт шинэ төрлийн омикрон хувилбар өдрөөс өдөрт тархаж, халдвар авсан иргэд өнгөрсөн Баасан гаригт 100 мянга давсан.
Нисэх буудлын гадаа түргэний машинууд цувран, хамгаалалт гарсан байсан ч тус эхний зугтсан есөн хүн яаж тусгай эмнэлгийн хамгаалалтыг нэвтэрч, зугтаж чадсан нь тодорхойгүй байна. Мөн эмнэлэгт хүргэгдсэн дөрвөн хүн хамгаалалтын ажилтныг хуурч эмнэлгээс оргосон гэж цагдаагийн газар мэдээлэв. Эрүүл мэндийн яам болон хотын цагдаагийн алба тус 13 хүнийг эрэн сурвалжилж байна. Тэднийг эмнэлэгт өөрсдөө буцаж ирэхгүй бол хувийн мэдээллийн олон нийтэд дэлгэн, улсын хэмжээнд хэрэг үүсгэж, арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC PUNJAB
Холбоотой мэдээ