Өмнөд Солонгосын поп хамтлаг “BTS”-ийн “Butter” нэртэй дуу АНУ-д цахим борлуулалтаараа тэргүүллээ. АНУ-д “Butter” дууг 1.89 сая удаа татаж авсан гэж “MRC data” болон “Billboard”-ийн хамтарсан тайланд гаржээ. Харин 2020 онд “Dynamite” нэртэй дууг нь 1.26 сая удаа татаж авснаар цахим борлуулалтаараа тэргүүлж байсан. Ийнхүү “BTS” хамтлагийн дуу хоёр ч удаа АНУ-д цахим борлуулалтаараа тэргүүллээ.
Диско-поп төрлийн “Butter” дуу нь тус хамтлагийн англи хэлээр дуулсан хоёр дахь дуу юм. Өнгөрсөн оны тавдугаар сард олны хүртээл болсноосоо хойш уг дуу нь “Billboard Hot 100” жагсаалтыг дараалан 10 долоо хоног тэргүүлсэн. “Butter”-ийг оролцуулаад нийт 40 дуу нь “Billboard”-ийн жагсаалтад орж байжээ.
“Walker Hayes”-ийн "Fancy Like" нэртэй дуу цахим борлуулалтаараа хоёрдугаарт бичигдсэн бөгөөд сонсогчид 499 мянган удаа татаж авчээ. Өнгөрсөн оны хэмжээнд “Butter” нь нэг саяас илүү тоогоор татан авалт хийгдсэн цор ганц дуу болжээ.
Шилдэг 10-ын жагсаалтанд “BTS”-ийн дөрвөн ч дуу багтсан байна. Тухайлбал, "Permission to Dance"-ийг 404 мянга, "Dynamite"-ийг 308 мянга, "My Universe"-ийг 287 мянган удаа тус тус татаж авчээ.
Эх сурвалж: YONHAP NEWS
Холбоотой мэдээ