Чуулган: Багш нар шүүгчдээс дутахгүй цалин авах ёстой | News.MN

Чуулган: Багш нар шүүгчдээс дутахгүй цалин авах ёстой

LiveЧуулган: Багш нар шүүгчдээс дутахгүй цалин авах ёстой

14 : 58
2022-1-7

Сурлагын хоцрогдол нөхөхөд 373 тэрбум төгрөг шаардагдана

УИХ-ын Баасан гаригийн нэгдсэн чуулган эхэллээ. Хуралдаанаар Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаарх мэдээллийг сонсч байна.

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Цар тахал улс орны нийгэм, эдийн засгийн олон салбарт хүчтэй нөлөө үзүүлснээс боловсролын салбарт хамгийн ихээр нөлөөлсөн. Үүнээс үүдэн сурагчдад үүссэн хохирлыг тооцож барахгүй. Хэрэв хөл хориог боловсролын салбарт үргэлжлүүлбэл ирээдүйд амьдралын чадамж хүртээмж зорилгоороо бусад үеэс хоцроно гэдгийг Дэлхийн банкнаас гаргасан судалгаанд дурдсан байна. Танхимын сургалт урт хугацаанд хаагдаж зайн, цахим хэлбэрт шилжсэн энэхүү үзэгдлийг дан ганц хичээл сургалтын хоцрогдол бус айдас, түгшүүр, сэтгэл санааны хямрал давхацсан нэгэн үеийн сүйрэл гэж Нэгдсэн Үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО  онцолж байсан.

Цар тахлын улмаас танхимын сургалтыг 2020 оны нэгдүгээр сараас бүрэн зогсоож хичээл сургалтыг хоёр жил зайн болон танхимын хэлбэрээр зохион байгуулсан.

Сурагчид 2019-2020 онд танхимаар хичээллэх нийт өдрийн 74 хувь, 2020-2021 оны хичээлийн жилд 62-68 хувийг зайн болон цахим хэлбэрээр явуулсан. Улсын хэмжээнд хийсэн судалгаагаар цэцэрлэгийн сурагчдын хоцрогдол 50.3 хувь, суурь боловсрол 36.4 хувь, бүрэн дунд боловсрол 36 хувьтай байна. Тэд эзэмших ёстой мэдлэг чадварынхаа дөнгөж 40-50 хүрэхгүй хувийг эзэмшиж байна. 

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд уламжлалт танхимын сургалтад ашиглаж ирсэн сургалтын арга зүйг хүүхдийн сонирхолд нийцүүлэн өөрчлөх шаардлага гарч байна. Хүүхдийн амьдарч буй орчин, гэр бүлийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан боловсролын хүртээмж тэгш бус байна. Тухайлбал, эрчим хүч, техник хэрэгслийн хүртээмжгүй байдлаас улсын хэмжээнд 178 мянган хүүхэд теле болон цахим сургалтад хамрагдаж чадаагүй. Энэ нь биднийг цахим сургалтаас гадна өөр хувилбартай болох ёстойг харуулж байна. Цахим сургалтын чанар хангалтгүй байгааг улсын хэмжээнд хийсэн судалгаанаас харж болно.

Багш нарын мэдээлэл харилцаан технологийн ур чадвар, сургалтын нэгдсэн дэд бүтэц харилцан адилгүй байсан нь сургалтын чанарт нөлөөлж байна. Эцэг эхчүүдээс цахим сургалт хангалтгүй байна гэдгийг шүүмжилж ирсэн.  Эцэг эхчүүд бага ангийн хүүхэд анхаарал төвлөрөх, бие даан ажиллах чадвар хангалттай төлөвшөөгүй учраас хүүхдүүд гэрийн орчинд хичээл хийхэд хүндрэлтэй байна гэдгийг хэлж байна.

Цахим контент бэлтгэх, цахим хичээлийн санг бүрдүүлэх, баяжуулах, сургалтад мэдээллийн технологийг бүрэн ашиглах, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн үед хичээл, сургалтын бэлэн байдлыг хангах зорилгоор улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймаг нийслэлийн боловсролын газар, ерөнхий боловсролын 45 сургуульд цахим контент бүтээх, бичил студи байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Түүнчлэн хичээл, сурлагын хоцрогдол нөхөх, арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд 2021-2023 онд нийт 373 тэрбум төгрөг шаардагдана. 

2020-2021 оны хичээлийн жилийг есдүгээр сард эхлүүлсэн. Танхим болон танхимын бусаар зохион байгуулсан. Гуравдугаар ангийн сурагчдын хувьд нэг хичээлийн жилийн хичээлтэй тэнцэхүйц  хоцрогдол үүссэн. Дэмжих хөтөлбөр хэрэгжүүлсэн тохиолдолд 50 хувийн алдагдлыг нөхөх боломжтой. Танхимын сургалтыг юугаар ч орлуулж, нөхөх боломжгүйг хүлээн зөвшөөрч байна. Ялангуяа сургуулийн өмнөх, бага боловсролын түвшинд. Хэдий зайн сургалтын боломжит олон хувилбар нэвтрүүлж, хэрэгжүүлж байгаа ч дэд бүтэц, тоног төхөөрөмж, хүний нөөц гээд олон зүйлд бид бэлэн биш байлаа.

Хуучин арга барилаараа давтлага өгсөөр байвал хоцрогдол арилахгүй. Хичээлийн хоцрогдлыг нөхөхөд гурван жил ч багадаж магадгүй.

БШУЯ Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх гурван жилийн буюу  2021-2023 оны төлөвлөгөө гаргасан. Энэ нь цаашлаад боловсролын реформ болох суурь нь болно.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

 -Цар тахлын хүнд нөхцөлд боловсролын салбар чадлаараа ажилласан гэдгийг бид үгүйсгэхгүй. Сургууль, цэцэрлэгийн үдийн хоолны хөтөлбөрт улсын төсвөөс ихээхэн хэмжээний мөнгө хуваарилдаг.  Гэвч сургууль, цэцэрлэгийн бэлтгэх систем гажуудалд орсон. Тухайн сургууль, цэцэрлэгийн дарга, хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд үдийн хоол хөтөлбөрийг хариуцуулдаг. Үүний тогтолцоог өөрчлөх цаг болсон.  Ер нь сургууль, цэцэрлэгийн байгууллагын төлөөлөл өөрсдөө бэлддэг эрх зүйн орчныг бий болгох боломж байна уу?

 БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-2021 оны хичээлийн шинэ жилийн онцлог нь үдийг цайг үдийн хоол болгосон1-5 ангийн 371 мянган хүүхдэд үдийн хоолоор үйлчилсэн. Үүнд хүндрэл бэрхшээл бол бий.

Нийслэлд байгаа сургуулиудын 70 орчим хувь нь түрээсийн гал тогоотой. Нэг хүүхдэд өгөх хоолны хувьсах зардал нт 900 төгрөг байсныг Засгийн газар 1500 төгрөг болгосон. 

Тооцоо судалгаа  хийгээд үзэхэд түрээсийн гал тогтоотой сургуулиудын нэг хүнд оногдох 1500 төгрөгийн 800-900 нь хувийнхны халаасанд орж байна. Уг нь бол 1500 төгрөг бүхэлдээ л  хүүхдийн аяганд хоол болж  орох ёстой. Тиймээс Ерөнхий боловсролын сургуулиуд түрээсийн гал тогоогүй байна гэдгийг хуульчилсан.

УИХ-аас баталсан Хоол үйлдвэрлэлийн тухай хуулиар гал тогоогоо түрээслэхийг хориглосон. Ганц жилийн дотор бүх сургуулийн түрээсийн гал тогоог гаргаж чадахгүй болохоор энэхүү арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 2020-2022 оны төсөв дээр сургуулиудыг гал тогоотой болгох, тоног төхөөрөмжөөр хангахад яамны зүгээс бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Кембрижийн боловсролыг хэрэгтэй, хэрэггүй гээд нэг хэсэг их маргасан. Кембрижийн боловсролыг үнэтэй гээд байсан. Боловсрол үнэтэй л байх хэрэгтэй. Үүнээс гадна багш нарын цалин хэд байна вэ. Би хувьдаа багш нарыг бага цалин авдаг гэж боддог. Бага цалинтай хүмүүсээс яаж үр дүн нэхэх юм. Хувийн сургуулиудын хувьсах зардлыг хассантай бол би санал нийлэхгүй. Монголын боловсрол бүхэлдээ кембриж хөтөлбөрөөр явах хэрэгтэй.

Боловсролын хуулиар яг юу өөрчлөгдөхөөр байна. Монгол хүүхдүүд маш сайн оюуны чадавхтай. Сайн материалаар маш  муу бүтээгдэхүүн хийдэг. Үнэндээ монгол хүүхдүүд шиг ачаалалтай хүүхдүүд байхгүй. Монгол бичиг сурна, кирилл бичиг сурна. Дээр нь англи хэл сурна. Англи хэлийг хоёрдогч хэл болгоно гэж ярьсан хэвээрээ юу. Ер нь бүх мэдээлэл англи хэл дээр байгаа цагт нэг мөсөн кириллээ болиод, латин үсгээр бичдэг болсон нь зөв.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-Би Боловсролын сайдын ажлыг аваад арван сар болж байна. Энэ хугацаанд Боловсролын  салбарын багц хуулийг УИХ-д өргөн барьсан. Энэ хууль нь МАН-ын хууль биш. МАН, АН-ын хууль гэж ерөөсөө байж болохгүй. Боловсролын багц хуулийг бага Үндсэн хууль гэж болно. Боловсролын салбарын санхүүжилтийн тогтолцоог бид дээрх хуулиар шинэчилнэ. Үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжиж байна. Чанараар нь үнэлдэг болно.

Харьцангуй нэг үеэ бодвол сургууль, цэцэрлэгийн хүртээмж сайжирсан. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд гурван ээлжийн цэцэрлэгтэй сургууль байхгүй.

Таван настай хүүхдүүдийг цэцэрлэгт 100 хувь хамруулах зорилт тавин ажиллаж байна. Тиймээс санхүүжилтийн тогтолцоогоо өөрчилнө. Нэг хүүхдэд оногдох хувьсах зардал орон нутаг болон нийслэлд өдөр шөнө шиг ялгаатай байдаг мөртлөө чанарыг нь үнэлэх үзүүлэлт байхгүй. Багш нарыг сургаж, хөгжүүлдэг, цалин нийгмийн хамгааллын асуудлуудыг нь үр дүнд суурилсан тогтолцоонд шилжүүлнэ.

Багш нарын цалинг би хувьдаа  3-5 сая төгрөг байгаасай гэж хүсч байна. Тэд шүүгчдээс дутахгүй цалин авах ёстой.

Хамгийн бага цалинтай хүмүүсээс өндөр  үр дүн нэхэх нь  утгагүй. Сургууль, цэцэрлэгийн томилгоо улстөржсөн гэдэгтэй би санал нийлнэ. Өвөрхангайд гарсан хэрэг, Архангайн цэцэрлэгийн багш сурагчдаа гар хүрсэн зэрэг сэтгэл эмзэглүүлэм  асуудалд Боловсролын яам шүдгүй арслантай адил байна. Хариуцлага тооцож чадахгүй. Гэтэл мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга нь өнөөдөр сумын мал эмнэлгийн эмчийг томилдог босоо тогтолцоотой байна. Гэтэл БШУ-ны сайд  аймгийн боловсролын газрын даргыг томилж чадахгүй байна. Ийм чөдөр тушаагаас болж боловсролын салбарт чанар хүртээмж нэхэх хүлээх  суурь нь бүрдээгүй. Үүнийг Боловсролын салбарын багц хуулиар өөрчилнө.

Хөтөлбөрийн шинэчлэлт ойр ойрхон хийснээс үүдэн боловсролын салбарт цар тахлын өмнөх хоцрогдол болон дараах хоцрогдол үүссэн. Тиймээс цаашдаа боловсролын салбарын шинэчлэлийн хөтөлбөрийг хийхэд хамгийн багадаа 10 жил ёстой. Харин бид сүүлийн 16 жилийн дотор 3-4 удаагийн  маш том хөтөлбөрийн шинэчлэлүүдийг хийсэн. Үүнээс улбаалан бид багш нар, сурах бичиг, хөтөлбөрөө бэлдэж чадаагүй. Үүний гор нь цар тахлаар илэрсэн. Кембрижийн хөтөлбөрөөс бидэнд авах зүйл олон бий. Төлбөрийн чадвартай хүмүүсийн хүүхдийг сургадаг хөтөлбөр ч бас биш л дээ. Бид ойлголтуудаа өөрчлөх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Үр дүнд суурилсан, боловсролыг чанартай олгосон багш нарыг урамшуулахаар 80 гаруй тэрбум төгрөгийг шийдсэн. Хэрэгжиж эхэлсэн үү? Тухайлбал, Төв аймгийн зарим суманд хүүхдийн тоо нэмэгдсэн бол багш ажилчдын тоо хэвээрээ байгаа. Тухайн хүмүүст илүү цагийн урамшуулал өгөх гэхээр төсөв нь дуусдаг. Багш ажилчдын тоог хүүхдийн тоотой нь уяах  байдлаар шийдэх асуудал Боловсролын  хуульд орох уу?

 БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-2022 оны улсын төсөв батлахад шинэ эх үүсвэрийг баталсан. Өмнө нь боловсролын салбар урсгал зардал, цахилгаан дулааных нэг хүүхдийг сургах хувьсах зардал гэсэн эх үүсвэртэй байсан. 2022 оны улсын төсөвт нэмэгдэл буюу үр дүнд суурилсан санхүүжилт гэж 80 орчим тэрбум төгрөгийг шийдэж өгсөн. Хувьсах зардлын аргачлалыг өөрчилсөн. Багш нар үр дүнгийн урамшуулал гэж авдаг. Гэхдээ үүнийгээ 100 хувь бүтэн авч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, тухайн сургууль дээр очсон мөнгөө тэгшитгээд хуваарилж, багш нар хохирч үлддэг байсан.

Тиймээс 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс багш нарын суурь цалинг нэмэх ёстой гэж шийдсэн. Үр дүнгийн урамшууллыг суурь цалингийн нэг хэсэг болгон өгнө. Цаашид багш нарын цалин 720 мянга биш 1 сая төгрөгөөс эхэлж, үүн дээр суурилан нэмэгдлээ авна. Гэхдээ нэгдүгээр сарын 1-ээс багш нарын цалин ихээр нэмэгдэх юм шиг багш нарт  хүлээлт үүсгэж болохгүй. Ямар ч байсан Засгийн газраас төрийн үйлчилгээний ажилтнуудын цалингийн доод жишгийг баталъя гэж байгаа. Энэ нь багш нарын хувьд 1 сая орчим төгрөгөөр батлагдах болов уу гэж төсөөлж байна. Гэхдээ батлагдаагүй байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-07 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Зочин 2022-01-07 192.82.76.253

Энэ сайд чинь мөнгө унагаах арга бол мөн ч сайн мэднэ дээ. Луйварчин

Avatar

ИРГЭН 2022-01-07 172.225.55.53

ТЭР ОЛОН ЦАЙНЫ ГАЗРУУД ХУВИЙН ХЭВШЛҮҮД НЭГНЭЭ ДЭМЖИЖ. ЭРГЭН ТОЙРОНД БАЙГАА ЖИЖИГ ЗАХ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧТЭЙГЭЭ ГЭРЭЭ ХИЙЖ ХҮНС АВЧ АЖИЛДАГ. ОДОО УЛС НЬ АВААД СУРГУУЛИЙН ЦАЙНЫ ГАЗРУУДАД ЗААВАЛ ЭНЭ КОМПАНИАС АВ ГЭЭД ЗААДАГ НӨГӨӨХ ӨНДӨР ҮНЭЭР ХҮНСЭЭ НИЙЛҮҮЛДЭГ.ХУВИЙН ХЭВШЛЭЭ ДЭМЖЭЭД ТҮРЭЭС АШИГЛАЛТЫН ЗАРДАЛ ХӨНГӨЛӨӨД ӨГВӨЛ УЛАМ Л АЖИЛ САЙЖРААД ЯВНА ДАА

Avatar

ИРГЭН 2022-01-07 172.225.55.53

СУРГУУЛИЙН ГАЛ ТОГООГ УЛС НЬ АВААД САЙЖИРСАН ЖИШЭЭ БАЙНА УУ САЙДАА АДИЛХАН Л ХҮН АЖИЛЛАНА УЛС ТӨРЧИДДӨӨ ЗОРИУЛСАН ХУУЛЬ ГАРГАЧИХААД ТҮРЭЭСЭЛЖ БОЛОХГҮЙ ГЭЭД СУУЖ БАЙДАГ НӨГӨӨ УЛС НЬ АВСАН ГАЗРУУД ХУВИАСАА ДООР СУРГУУЛЬ ӨӨРӨӨ АЖИЛЛУУЛААД ХАРАА ХЯНАЛТ СУЛАРСАН, ДЭЭРЭЭС НЭГ СУРГУУЛЬД БАГАДАА 10 ХҮН ТӨСӨВӨӨС ЦАЛИНЖИГЧ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БОЛЖ БАЙНА

Avatar

ИРГЭН 2022-01-07 172.225.55.53

90 ОНООС ХОЙШ УЛС НЬ ХАЯСАН СУРГУУЛИЙН ГАЛ ТОГООГ ХУВИЙН ХЭВШИЛ Л ӨДИЙ ХҮРТЭЛ АВЧ ЯВЛАА САЙНТАЙ МУУТАЙ Ч САЙН НЬ ДАВАМГАЙЛЖ АЖИЛЛАЖ ИРСЭН СУРГУУЛЬД ЭМЧ НЯРАВ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ ГЭЭД ЗӨНДӨӨ ХЯНАЛТ БАЙНА АРАЙ Ч БАС 1500 Төгрөгийн 800-900 ТӨГ ШУУД ХАЛААСЛААД БАЙДАГ ГЭСЭН ОЙЛГОЛТ ХААНА Ч БАЙХГҮЙ ЭНЭ САЛБАРТ ХҮҮХДИЙН ХООЛ ХИЙХИЙН ТӨЛӨӨ ӨГЛӨӨНИЙ 6 ЦАГААС ҮДШИЙН БҮРИЙ БОЛТОЛ АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭХГҮЙ ШУУД ИНГЭЖ САЙД НЬ БАЙЖ ГҮТГЭЖ БОЛОХГҮЙ. ХУВИЙН ХЭВШИЛ МУУ УЛС НЬ АВБАЛ САЙН ГЭСЭН

Avatar

Зочин 2022-01-07 64.119.26.224

Д. Ганбатын асуулт өөрийг нь юманд ул суурьгүй ханддаг, өнгөц мэдлэгтэйг нь харуулчихлаа хаха.

Avatar

judit 2022-01-07 41.203.78.4

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

Зочин 2022-01-07 172.85.168.166

t

Avatar

bodloo yu 2022-01-07 172.85.168.166

-os

Avatar

zopuydaar, KOVIDTOI OPUULGYIE. 2022-01-07 172.85.168.166

bainga,ubchin,taartsiinz.

Avatar

Зочин 2022-01-07 172.85.168.166

bupt?

Avatar

GADNII UYM XEREGLXGYI BAIX,INDUBDGUUR TASDAJ-XALUUN xool,mukpbave 2022-01-07 172.85.168.166

UBDULTUUR,DARUI,UUPSDUU.BATALGAAT.
-!GADNII XUURAMCH EM,
-GALZU + SOGTOOJ TASDAJ,DARUI.(MKRVABEY)

Avatar

ind jijiglenS, amtlagch,baren deer xulryy UBDULT ugch bn,zopiudar galzy; dildgyibn 2022-01-07 172.85.168.166

kamerynaar@, +#ytasaar boil opxod XULGAICHAA OIPTULJ

Avatar

judit 2022-01-07 41.203.78.4

Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай, бид танд хагалгаанд орохоос өмнө хагасыг нь төлдөг гэдгийг санаарай, тэд мэс засал хийлгэх хамгийн сайн эмчтэй тул холбогдоорой.
[fortis.hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл байхыг хүсч байвал

Avatar

Зочин 2022-01-07 213.87.135.230

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-07 192.82.88.100

УЛС ОРНЫ ХАМГИЙН ҮНЭТ БАЯЛАГ БОЛ ИРГЭН. ШИЛДЭГ ИРГЭНТЭЙ БАЙХЫН ТУЛД ШИЛДЭГ БОЛОВСРОЛТОЙ БАЙХ ЁСТОЙ. ШИЛДЭГ БОЛОВСРОЛЫГ ХҮРГЭХ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ТИЙМЭЭС ЦАЛИНГ НЭМЭХ НЬ ЗӨВ. ХЭДИЙГЭЭР БАГШ НАРЫН АРМИ ДОТОР ТУХАЙН ЦАГ ҮЕИЙН ТӨР ЗАСГИЙН БУРУУ БОДЛОГООС БОЛЖ, КОНКУРСАНДАА ХАМГИЙН СҮҮЛЭЭР ШАХУУ ЗОГСОЖ БАГШ НАРЫН АРМИ РУУ ОРЖ ИРСЭН НӨХӨД МЭР СЭР БАЙГААГ ҮГҮЙСГЭХГҮЙ. ЭНЭ БОЛ ТЭДНИЙ БУРУУ БИШ. ТОГТОЛЦООНЫ БУРУУ БАЙСАН. ОДОО ЦАЛИНГ НЭМЭХЭЭР ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ ӨРСӨЛДӨӨН ҮҮСНЭ. МУУ НЬ ШАХАГДАН

Avatar

Зочин 2022-01-07 66.181.177.50

Их дээд сургуулийн багш нарын цалинг нэмээчээ

Avatar

иргэн 2022-01-07 64.119.25.66

болиоч ээ Та нар жирийн иргэдийг яаж амьдар гээд байшаа юм 500-600 мян төгрөг л авч амьдарч ыайна Шүүгч төрийнрөний цалинг рангамжийг буулгаач Тэд тэтгэвэрт гарахдаа 80-100 сая төгрөг авч тэьгэвэр нь 2 сая рзрч байга Иргэд хоногийн хоолоо залгуулж ч чадахгүй байга МАН г устгах л хэрэгтэй

Avatar

Зочин 2022-01-07 103.57.94.209

Муу багщ нар маш их байна ш дээ. Даруй зайлуул!!!

Avatar

Зочин 2022-01-07 90.196.191.207

ХАМГИЙН БАГА ЦАЛИНТАЙ ХҮМҮҮС ХАМГИЙН ГОЛ АЖЛЫГ ХИЙЖ БАЙГАА НЬ ТУЙЛЫН ҮНЭН БИЛЭЭ. УЛСЫН СУРГУУЛИУДЫН БАГШ НАРЫН ЦАЛИН ДОР ХАЯЖ 3 САЯ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ОДООГИЙН ЭНЭ ҮЕД БАГШ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ НАР НЬ ШИЙДВЭРЛЭХ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ ЗАЛУУ ҮЕ ӨСВӨР НАСНЫХАНЫ ТОЛГОЙД ЮМ ХИЙЖ ӨГӨХГҮЙ БОЛ Ч…сэтгүүлч НЯМСҮРЭНГЭЭС АВАХУУЛААД ӨНДӨР НАСТАНЫГ ӨШИГӨӨД АВТОБУСНААС БУУЛГАХ НЬ ХАЛАГГҮЙ Л УХАМСАР ДОРОЙТУУЛСАН ЮМ БИЧЭЭД БАЙХ БОЛЛОО ДОО…

Avatar

Зочин 2022-01-07 90.196.191.207

уучлаарай нэр андуурч нөгөө өндөр настанг үзэж чададгүй сэтгүүлч Б. Дэлгэрцэцэг . Нямсүрэн гээд андуурчиж sorry

Avatar

dsn 2022-01-07 66.181.160.38

yu n kebrij unuudur 35 usgee zuv helhej chadahgui setguulchid buur said darga nar hurtel bn . hudlaa gevel shalgaad uzeerei! bagsh nariin tsaling nemeh yostoi ! shuugchidiig tsagt n dohiuriin amitan bolgoh gej say sayaar nemj bsn . harin bagsh nar bl dohiur bish ulsiin ireeduig beldeh chuhal suuriig buteegchid ym!

Avatar

Зочин 2022-01-07 202.55.188.106

Эмч л хамгын ендер цалин авах ёстой. Амь насгуй бол евчтэй зовлонтой бол юу ч сурч чадахгуй, шуухдэлцэж ч чадахгуй, УИХ-ын гишуун ч сайд ч ЕС ч еренхийлегч ч болж улсаас хулгайлж цавчиж херенгежиж чадахгуй.

Avatar

Зочин 2022-01-07 59.153.114.188

Энэ авилга хулгай дээрэм гэж амныхаа зоргоор хашгачиж бусдыг гүтгэж байдгаа болимоор юм. Төсвийн мөнгө тодорхой хяналттай хууль дүрэм журмаар зарцуулагддаг мөнгө. Хэн дуртай нь хүссэнээрээ зарцуулдаг шидлээд байдаг эд биш. Зөрчил гаргасан бол буцаад хариуцлага хүлээх арга механизмтай.Төрийн албыг нэг ийм замбараагүй эмх цэгцгүй дур зоргын байгууллага мэт ойлгоц олон нийтэд өгөх гүтгэлгийн шинжтэй оролдлого олон нийтийн сүлжээгээр яваад байна.

Avatar

Зочин 2022-01-07 202.126.94.99

Ингээд ЕБС тойроод л сэтгэгдэл ярьна! Боловсролын салбарыг цогцоор харах ухаан ч алга! Мэдлэг боловсролд анхаарахгуй бол унэхээр дампуурч бн.

Avatar

Зочин 2022-01-07 112.72.15.78

Ер нь багш нарын ажил бол тийм их ачаалалтай ажил биш. Өдөрт ерөнхий боловсролын багш нар дээд тал нь ачаалалтай үедээ 6 цаг л ажилладаг. Хүүхдүүдийг гол эцэг эхийн нөлөө их байдаг. Тэдний цалин багадаагүй ганцхан сэтгэл дутаад байгаа. Харин захын их дээд сургуулийн багш нар л сардаа 5,0-6,0 сая төгрөг. Их дээд сургуулийн багш нар л эх орныхоо жинхэнэ мэдлэг боловсролтой мэргэжилтэн бэлтгэх гол үүргээ маш муу биелүүлж байна шүү. Үүнд л анхаарах хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-01-07 122.201.22.69

Тийм шүү. Ажлын 8 цаг сургууль дээрээ байдаг багш гэж огт байхгүй, өглөө орсон нь өдөр 13 цаг гэхэд гараад явцгаадаг байналээ. Хаана тэгж ачаалалтай ажиллаад байнаа, нэмэлт давтлага энэ тэрээ зүгээр огт хийхгүй өгвөл төлбөртэй өгдөг. Багшийг ачаалалтай ажил гэж туйлширдагаа болих хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-01-07 124.158.70.246

Кирилл бичгээ латинаар түргэн солиод Англи хэлийг 2-р хэлээ болгох нь зөв. Босоо бичиг түүх, гоёл чимэглэлийн бичиг байг.

Avatar

Зочин 2022-01-07 64.119.26.224

Чухал асуудлын чам шиг тэнэг шийдэхгүй ээ. Дуугүй сууж бай.

Avatar

Зочин 2022-01-07 202.126.89.156

ДАНДАА АВАХ ГЭЖ ЯРИХ ЮМ . МАНАЙ ШҮҮХ , ХУУЛИЙН СИСТЕМ ХОЦРОГДСОН , ХАХУУЛЬ , ЛУЙВРААСАА АНГИЖИРЧ ЧАДААГҮЙ БОЛОВСОРОЛЧ ЯЛГААГҮЙ МУУ . ХЭРЭВ БҮХ ЮМ НЬ САЙЖИРЧ БАЙГАА БОЛ ЦАЛИНГАА ЯРЬЖ БОЛНО БАЙХ .

Avatar

Зочин 2022-01-07 150.129.143.107

Энэ МАНгарын засгийн ганц гайгүй сайд нь. Бусад нь хэрэг байхгүй Бурхан гуйвал бүгдийг нь өгөөд явуулмаар тэнэгүүд

Avatar

Зочин 2022-01-07 202.131.248.198

ХИЧЭЭЛ ХОЦРОХ ТОМ АСУУДАЛ БИШЭЭ. ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ИЙМ БАЙХАД ЮУНААС Ч, ХЭНЭЭС Ч ХОЦРООГҮЙ. ХҮҮХДҮҮДЭД ХЭТ ИХ АЧААЛАЛ БОЛЖ БАЙГАА ЗАРИМ ХИЧЭЭЛИЙГ ХАСМААР БАЙНА. ЦАГИЙГ НЬ ЦӨӨЛМӨӨР БАЙНА. ХҮҮХДИЙН ТАРХИЙГ АСАР ИХ АЧААЛЛААР ДАРЖ БАЙНА. ЯЛАНГУЯА ДУНД АНГИЙН СУРАГЧДЫН ГЭРИЙН ДААЛГАВАР ХЭТ ИХ. ХҮҮХЭД ДААЛГАВРАА ХИЙГЭЭД ТҮҮНЭЭСЭЭ УРАМ АВДАГ, БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ НЬ ХӨГЖДӨГ БАЙМААР БАЙНАА САЙДАА. БОЛОВСРОЛЫН ЯАМ ХОЦРОГДСОН АРГА БАРИЛААС ЭНЭ САЛБАРЫГ САЛГАЧИХВАЛ ЗҮГЭЭР ДЭЭ.

Avatar

Зочин 2022-01-07 103.212.119.197

МӨНГӨ МӨНГӨ МӨНГӨ Л ГЭХ ЮМ ЧААВААС

Avatar

Зочин 2022-01-07 66.181.161.121

Юу ч болоогүй байхад сүржигнэж хичээл хаагаад одоо өчнөөн турбумаар нөхнө гэнээ . Хүүхдүүдийг дэлгэцийн хамааралтай болгосон Хсүх , Сарангэрэл нар …. Хаяанд байгаа Улан Удэ хичээлээ огт хаасангүй давсан ш дээ . Нэгдсэн журмаар сайн чанарын маск төрөөсөө өгөөд л …. Манай хорчин намын нэр барьсан хулгайч шимэгч нар өөрсдийгөө бодохоос өөр юм байхгүй хар шуналын бузарууд

Avatar

Зочин 2022-01-07 103.80.210.183

бузарууд ялгараад эхэлчлээ одоо а**х нь зөв шүү дээ

Avatar

Зочин 2022-01-07 66.181.177.50

tsahim bolon telegeer hichuuleech novshnuudaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж