Хятадын армийн эсрэг Япон, Австрали цэргийн гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2022.01.07-нд нийтлэгдсэн

Хятадын армийн эсрэг Япон, Австрали цэргийн гэрээ байгууллаа

Хятадын армийн эсрэг Япон, Австрали цэргийн гэрээ байгууллаа

Хятадын өсөн нэмэгдэж буй цэрэг армийн хүчирхэгжилтээс хамгаалах зорилгоор Япон болон Австрали улсын хооронд аюулгүй байдлын батлан хамгаалах гэрээ байгууллаа.

Хамтарсан сургалт, гамшгаас аврах зориулалтын зэвсэг, хангамжийн хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтыг хөнгөвчлөх гэрээ болох “Харилцан нэвтрэх гэрээ” буюу “RAA” нь Хятадын цэргийн үйл ажиллагаатай тэмцэх зорилгоор байгуулагдав.

Японы ерөнхий сайд Фумио Кишида болон Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон нар Пүрэв гаригт хийсэн цахим дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурсан.  Тус гэрээ нь "улс орнуудын аюулгүй байдлын хамтын ажиллагааг шинэ өндөрлөгт хүргэх  чухал баримт бичиг" гэж Японы удирдагч хэлэв.

Австралийн ерөнхий сайд Моррисон хэлэхдээ, тус гэрээнд гарын үсэг зурах нь  Австрали, Японы хувьд шийдвэрлэх мөч болсон гэлээ.  Энэхүү хэлэлцээр нь саяхан Австрали, Их Британи, АНУ-ын хооронд байгуулсан "AUKUS" нэртэй цөмийн эрчим хүчээр ажилладаг шумбагч онгоцны хэлэлцээр, мөн Их Британи, Японы батлан хамгаалах салбарын харилцааг гүнзгийрүүлсэн үеэр боллоо.

Лондонгийн Кингс коллежийн Зүүн Азийн стратегийн профессор Алессио Паталано “ Япон-Австралийн хэлэлцээр нь батлан хамгаалах салбарт илүү өргөн, бат бөх хамтын ажиллагааг дэмжинэ” гэж хэллээ.  Мөн хоёр орон ирээдүйд тулгарч болохуйц үйл ажиллагаанд хүчээ нэгтгэхийн тулд бэлтгэл сургуулилтаа эхлэх хэрэгтэй гэж Паталано мэдэгдсэн.

                  ЭХ СУРВАЛЖ:  THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж