Замын-Үүдэд онц дэглэм тогтоох эсэхийг ирэх долоо хоногт шийднэ

Хуучирсан мэдээ: 2022.01.07-нд нийтлэгдсэн

Замын-Үүдэд онц дэглэм тогтоох эсэхийг ирэх долоо хоногт шийднэ

Замын-Үүдэд онц дэглэм тогтоох эсэхийг ирэх долоо хоногт шийднэ

Замын-Үүд боомтод энэ сарын 10-наас эхлэн дөрөвдүгээр сарын 10-н хүртэл 90 хоног онц дэглэм тогтооно гэх мэдээлэл цацагдсан. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар Замын-Үүд боомтод онц дэглэм тогтоох эсэхийг ирэх долоо хоног Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх аж.

Зөвхөн Замын-Үүд боомт дээр онцгой дэглэм тогтоох ч хөл хорио тогтоохгүй аж.

Хэрэв онц дэглэм тогтоовол дотоодын цэргүүдийг дайлчилж, хилийн 0 цэгээс гаалийн хяналтын бүс хүртэл тээвэр хийлгэх гэнэ. Ингэснээр тээврийн үнийг тогтвортой байлгах, хилийн бүс дэх халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих зэрэг ач холбогдолтой гэнэ.

Мөн онц дэглэм тогтоосноор Засгийн газар дараах 10 эрхийг эдэлнэ.

  1. Зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох;
  2. Ажлын өдөр, цагийн дэглэм, ээлжийг өөрчлөн тогтоох;
  3. Хөдөлмөрийн норм, цалин хөлсийг шинэчлэн тогтоох,
  4. Үндсэн ба эргэлтийн хөрөнгө, түүний дотор түүхий эд, материалын нийлүүлэлт,…..  нь тусгай хяналт тогтоох;
  5. Засгийн газраас тогтоосон онцгой журмыг хэрэгжүүлэхэд саад учруулсан улс төр, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг тухайн үйлдвэрийн газар, байгууллага дээр түр зогсоож, хяналт тогтоох;
  6. Тухайн үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөрийн сахилгын тухайлсан дүрэм, олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх;
  7. Онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагын хэвийн ажиллагаа алдагдахад хүрвэл хүн хүч, тээврийн хэрэгслийн дайчилгаа явуулах;
  8. Онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагаас бусадтай байгуулсан гэрээг өөрчлөх буюу цуцлуулах;
  9. Улсын захиалга, даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд захиргааны хариуцлагын арга хэмжээ тогтоож хэрэглэх;
  10. Хүн амын хүнсний болон өдөр тутмын хэрэглээний ховор олдоцтой барааг хуваарилах, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх тусгай журам тогтоож, тэдгээр барааг дамлан худалдах, шунахай зорилгоор их хэмжээтэй нөөцлөх зэргээр дотоод зах зээлд барааны хомсдлыг зориуд бий болгохтой тэмцэхээс сэргийлэх, таслан зогсоох болон хариуцлагын арга хэмжээ тогтоон хэрэглэх эрхтэй болох юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж