Л.Гүндалайн "явуургүй" маркетинг

Хуучирсан мэдээ: 2022.01.07-нд нийтлэгдсэн

Л.Гүндалайн "явуургүй" маркетинг

Л.Гүндалайн "явуургүй" маркетинг

УИХ-ын гишүүн асан, “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай сүүлийн үед цахим орчинд лайв хийж олны анхааралд өртөх болсон. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бүдэрсэн  тэрбээр түүхэндээ хамгийн бага зардлаар сонгуулийн сурталчилгаа хийсэн гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, тусгаарлагдах байрнаас согтуу мэндчилгээ дэвшүүлж, англи хэл заасан нь  түүнийг ийнхүү “лайвчин” болох замналд хөтөлсөн билээ.

Түүнд улс төрийн амбиц, ярих сэдэв бараг үлдсэнгүй. Өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн ч амжилт олоогүй билээ. Харин өдгөө түүний лайв элдэв янзын бүтээгдэхүүний маркетинг хийдэг болсон харагдана лээ. Эргэн сануулахад, тэрбээр Эрүүл мэндийн сайд байхдаа тендер будлиантуулсан хэрэгт орооцолдсон түүх бий. Тэгвэл нэгэн цагт сайд явсан тэрбээр өдгөө эрүүл мэндийн бүтээгдэхүүн сурталчилж сууна. Хамгийн сүүлд гэхэд түүний лайв 4000 орчим хандалт авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж