Назарбаевын гэр бүлийн тэнгэрт тулсан өв хөрөнгө

Хуучирсан мэдээ: 2022.01.07-нд нийтлэгдсэн

Назарбаевын гэр бүлийн тэнгэрт тулсан өв хөрөнгө

Назарбаевын гэр бүлийн тэнгэрт тулсан өв хөрөнгө

Нурсултан Назарбаев 1990 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс хойш нийт 30 жилийн хугацаанд Казахстаны төрийн эрхийг барьсан. Ерөнхийлөгч байх хугацаандаа улсынхаа төрийн томоохон компаниудад өөрийн гэр бүл, хамаатан садангаа томилсноор, Назарбаевынхан Казахстаны монополи, хамгийн баян гэр бүл болжээ.

Назарбаев албан ёсны гурван охинтой. Том охин болох Дарига нь дэд сайдаар 2015-2016 оны хооронд томилогдсон  ба Нур-Отан намыг удирдаж, Казахстаны хамгийн том телевиз, агентлагуудыг эзэмшдэг юм. Тодруулбал, EuroPlus,KTK болон NTK телевиз, Caravan,TV-Media, Alma-Media зэргийг эзэмшдэг. “Forbes” агентлагын 2013 онд мэдээлснээр Даригын өв хөрөнгө 595 сая  ам.доллар гэж мэдээлжээ.

Дарига 1980 онд  дипломатч Рахат Алиевтай гэрлэж, хосууд гурван хүүхэдтэй болсон. Гэвч тэдний амьдрал удаан үргэлжилсэнгүй. Ерөнхийлөгчийн том хүргэн 2007 онд  Нурбанкны ТУЗ-ийн орлогч дарга Жолдас Тимралиевыг хулгайлсан хэрэгт оролцсон гэж эрүүгийн хэрэгт унажээ. Алиев Австри руу зугтаж, улс төрийн орогнол авч байв. Хосуудын гэрлэлтийг цуцалж, хожим Алиевийг гэртээ  дүүжлэгдэж нас барсныг олжээ.

Дунд охин болох Динара нь олон нийтэд ил байх дургүйч Казахстаны хамгийн баян хүмүүсийн дөрөвт бичигддэг юм. Түүний өв залгамжлах хөрөнгө  1.3 тэрбум байсан бол 2018 онд “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр 3.2 тэрбум ам.доллар болж өсчээ. Нөхөр Тимур Кулибаев нь эрчим хүчний салбарыг хянадаг ба гадаад дахь бизнес эрхлэгчдийн зөвлөлийг хариуцаж, Gazprom шатахууны компанийн ТУЗ-ын даргаар ажиллдаг. Тэдний гэр бүлийн нийт хөрөнгө нь 6.4 тэрбум ам.доллар давжээ.

Нурсултаны бага охин  Алия 18 настайдаа Кыргызстаны ерөнхийлөгчийн хүүтэй гэрлэж, хоёр орны харилцааг бэхжүүлнэ гэж үзэж байсан ч эсрэгээрээ улс хоорондын харилцааг улам төвөгтэй болгосон. Тиймээс Алия нөхрөөсөө салж, Казахстаны газрын тос дамжуулах компани  "KazTransOil"-ийн ерөнхий захирал Димаш Досановтой гэрлэж, дөрвөн хүүхэдтэй болсон байна. Алиягийн хөрөнгө 1.5 сая ам.доллар. Алия хуульч мэргэжилтэй боловч кино урлагт сонирхолтой нэгэн.

КАЗАХСТАНЫ АКУЛ НУРСУЛТАН БА ТҮҮНИЙ ЭХНЭР

Назарбаевын эхнэр Кулибаева   нь Казахстаны хамгийн том "Халык" банкийг нөхөртэйгөө хамтран эзэмшдэг. Испани дахь үл хөдлөх хөрөнгөөс гадна 2019 онд 63 сая доллараар худалдаж авсан Женев хотын ойролцоох Беллерив цайз бас бий. Чулуун фасад, хоёр дөрвөлжин цамхаг бүхий 17-р зууны үеийн харшийг улсын ач холбогдол бүхий соёлын дурсгалт газар гэж үздэг.

Кулибаева мөн тус хотод 75 сая ам.долларын үнэтэй өөр нэг харштай. Энэхүү виллагаас Женев нуурын үзэсгэлэнт газрууд алган дээр мэт харагддаг. Мөн 25 метрийн усан сантай.

Испани дахь Коста Бравад үл хөдлөх хөрөнгөтөй ба  нийт талбай нь 20 орчим га газрыг хамардаг аж. Гурван барилга, цөөнгүй усан сан, хорь орчим угаалгын өрөө, диско өрөө, рашаан сувилал, театр, тансаг автомашины гаражтай. Орон нутгийн оршин суугчид эдлэнгийн ойролцоох  далайд тансаг дарвуулт завинуудыг байнга хардаг.  Назарбаевын дунд охин Динара Кулибаева тэнд төрсөн өдрөө тэмдэглэдэг уламжлалтай. Заримдаа аав нь үдэшлэгт оролцохоор нисэн ирдэг.

Назарбаевын нийт өв хөрөнгө нь тодорхойгүй. Тэдний гэр бүлийн эзэмшдэг газар, харш болон орон сууцны үнийг харахад дэлхийн баячуудын тансаг хэрэглээнд зүй ёсоор тооцогддог.  Түүний хөрөнгө нь -улс төрийн аргаар" олдсон гэх бөгөөд 2022 оны байдлаар нийт 100 мянгаас нэг сая долларын ашиг орлоготой гэнэ.

Төрийн тэргүүний төрөл төрөгсөд амралтын газарт онцгой дуртай. Таван одтой “Ахлан” виллад Назарбаев ихэвчлэн амьдардаг. Учир нь бизнесмен Кайрат Боранбаевын охинтой Назарбаевын ач хүү гэрлэснээр, "Ахлан" виллад амьдрах болсон. Казахстаны ерөнхийлөгч энэ газарт ихэнхдээ амьдарч, ойр дотнын хүмүүсээ урьдаг. Тухайлбал, 2005 онд Украины удирдагч асан, Назарбаевын найз гэгддэг Леонид Кучма "Ахлан" виллад ирж хэсэгтээ амьдарсан гэдэг.

Экс ерөнхийлөгчийн хамгийн нөлөө бүхий төрөл төрөгсдийн нэг болох Назарбаевын хүргэн Тимур Кулибаев ч Чехэд өмчтэй. Их Британийн “The Financial Times” сонинд бичсэнээр тэрбээр Хятад руу хий дамжуулах хоолой барих гэрээний ачаар хэдэн арван сая ам.доллартой болжээ. Гэвч тэр үүнийг үгүйсгэдэг. Тимур Кулибаев  хагас  сая ам.доллараар 19-р зууны  дархан цаазат харшийг худалдаж авсан.

Казахстаны тэргүүн Их Британид очих их дуртай. Тэрбээр 50 сая фунтээр 13 жилийн өмнө хаант улсын хамгийн үнэтэй барилгуудын нэг болох Лондонгийн хойд хэсэгт байрлах Топракийн харшийг худалдаж авчээ.

Түүний хүүхдүүд ч бас Их Британид өөрсдийн гэсэн өмчтэй. Охин Дарига болон түүний том хүү Нурали нар Лондон хотын Бейкер гудамжинд байрлах,  Артур Конан Дойлын бүтээлийн баатар мөрдөгч Шерлок Холмсын байрыг эзэмшдэг. Үүний зэрэгцээ тэд Бейкер Стритийн 215-аас 237-ны хооронд 140 сая фунт стерлингийн үнэ бүхий өөр хэд хэдэн барилга, газрыг эзэмших болсон.

Британийн эрх баригчид Назарбаевын зарим эд хөрөнгийг “үндэслэлгүй хөрөнгөжсөн” хэмээн сэжиглэн царцаасан. Уг үл хөдлөх хөрөнгө нь Панам, Британийн Ангилья, Антилийн арлууд гэсэн гурван оффшор компанид бүртгэлтэй байжээ. Улмаар Казахстаны удирдагчийн охин, ач хүү хоёр шүүхэд хандан ялснаар, 100 сая доллараар эд хөрөнгөө эргүүлэн авсан  байдаг.

Нэмж дурдахад, Назарбаевын гэр бүл Канны хамгийн нэр хүндтэй дүүрэгт үл хөдлөх хөрөнгөтэй. 30 сая еврогоор тэд гадаа усан сан, дөрвөн зочны өрөө, хувцас солих өрөөтэй долоон унтлагын өрөө, гурван гал тогоо, хоёр амралтын өрөө, хоёр дарсны зоорьтой дөрвөн давхар барилга, худалдаж авсан. "Residence La Tropicale" гэх ба 19-р зууны төгсгөлд Газар дундын тэнгис рүү харсан,  толгодын өмнөд налуу дээр баригдсан барилга юм.

Назарбаевын ач хүүхдүүд мөн адил өөрсдийн гэсэн харштай. Гурван унтлагын өрөө, таван угаалгын өрөө, Атлантын далайг үзэсгэлэнтэй харагдуулах панорам тагт бүхий харш Назарбаевын том охины хүүд өмчлөгддөг.

Төрийн тэргүүний 29 настай ач хүү Айсултан Их Британиас улс төрийн орогнол хүссэний дараа Назарбаевынхны эргэн тойронд дахин нэг дуулиан дэгдсэн юм.

Айсултан Сандхурст дахь Британийн хааны цэргийн академийг төгссөн. Кокаинд донтсоныхоо улмаас тэрбээр үе, үе Европын эмнэлгүүдэд эмчлүүлдэг байсан юм. Айсултан Лондонд  2020 оны наймдугаар сард нас барсан  байдалтайгаар олдсон бөгөөд үхлийн шалтгаан нь кокаины хордлогын улмаас зүрх нь зогссон гэж гарчээ.

Назарбаев  нам жим байхыг хичээдэг боловч өв хөрөнгө, улс төрд үзүүлэх нөлөө нь  дуулиантай байсан. Тэрбээр тариачны гэр бүлд төрж, техник мэргэжлийн сургуульд суралцаж, барилгачнаар  ажиллаж байжээ. Үүний дараа Нурсултаны намын үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд энэ нь түүнийг Казах ССР-ын Сайд нарын Зөвлөлийн даргын суудалд авчирсан юм. Назарбаев 1991 онд  Казахстаны анхны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэр албан тушаалаасаа огцорсныхоо дараа үндэстний удирдагч, тус улсын Аюулгүйн зөвлөлийн тэргүүн болсон. Ерөнхийдөө өмнөх төрийн тэргүүний хувьд бараг өөрчлөгдөөгүй,  тэр болон түүний гэр бүлийнхэн тус улсын хамгийн нөлөө бүхий хүмүүс хэвээр байна.

Саяхан болсон Казахстаны үймээнт жагсаалд ард иргэд оролцон, амьдрах нөхцөл байдлынхаа төлөө эсэргүүцлээ илэрхийлж Назарбаевын хөшөөг буулгаж  сүйрүүлсэн. Иргэдийн цалин  сарын 387,000 KZT бөгөөд шатахууны үнэ өссөнөөр, гол бурууг Назарбаев болон Токаев нарт тохоод байсан билээ. Одоо, Казахстан улсад үймээн самуун сүүлийн 30 жилд болж байгаагүйгээр өрнөөд байна. Иргэд одоог хүртэл өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцээд байна.

Эх сурвалж: WIKIPEDIA, rEFRL, SALARY EXPLORER , BING

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
БурууБуруу
13
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж