АНУ: 5G сүлжээ нислэгт эрсдэл учруулж байна

Хуучирсан мэдээ: 2022.01.07-нд нийтлэгдсэн

АНУ: 5G сүлжээ нислэгт эрсдэл учруулж байна

АНУ: 5G сүлжээ нислэгт эрсдэл учруулж байна

АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас интернетийн шинэ 5G сүлжээ нислэгийн үйл ажиллагаанд саад учруулж болзошгүйг өчигдөр анхаарууллаа. 5G сүлжээг Франц улсад ашигладаг бөгөөд хоёр улсын нислэгийн хамгаалалтын систем маш том ялгаатай гэдгийг онцолжээ. Франц дахь 5G нисэх онгоцны буудлын хамгаалалтын бүс нь "96 секундын нислэг" -т үйлчилдэг бол АНУ-ын хувьд нислэгийн “сүүлийн 20 секунд”-ийг л хамгаалдаг. Эдгээр нисэх буудлуудад нислэг үйлдэхийн тулд радарын өндөр хэмжигч нь АНУ-ын хэмжээнд нийт 5G орчинд аюулгүй байх ёстой тул эрсдэлийг үнэлэхдээ дохионы хүчийг анхаарч үзэх хэрэгтэй ажээ.

АНУ-ын “AT&T” болон “Verizon” оператор компаниуд шинэ 5G сүлжээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд агаарын тээврийн компаниудын зүгээс хойшлуулах хүсэлт тавьжээ. Тодруулбал, нисэхийн аюулгүй байдал, саатлыг арилгах зорилгоор нэгдүгээр сарын 19 хүртэл хойшлуулах хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн.

“AT&T” болон “Verizon” компаниудын хувьд өнгөрсөн жил дуудлага худалдаагаар 80 тэрбум ам.долларын “C-band” спектрийг худалдаж авсан. “C-band” нь 5G сүлжээг нэвтрүүлэхэд шаардлагатай радио давтамж юм.

Холбооны нисэхийн захиргаанаас 5G сүлжээ болон нисэхийн аюулгүй байдлын талаар тусгай цахим хуудсыг нээсэн байна. Уг цахим хуудсанд мэдээлснээр, “AT&T” болон “Verizon” компаниуд эхний ээлжинд 50 нисэх буудал дээр түр хамгаалах бүс байгуулахаар тохиролцсон гэжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж