Зохиолч, утга зохиол судлаач П.Батхуяг таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2022.01.07-нд нийтлэгдсэн

Зохиолч, утга зохиол судлаач П.Батхуяг таалал төгсчээ

Зохиолч, утга зохиол судлаач П.Батхуяг таалал төгсчээ

Утга зохиолын хүрээнд Момо багш хэмээн алдаршсан зохиолч, утга зохиол судлаач П.Батхуяг таалал төгсчээ. Тэрээр 1997 онд Дорно дахины утга зохиолын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн магистрантур, 2004 онд МУБИС-ийн аспирантур төгссөн. Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/ "Алтан өд"-ийн таван удаагийн шагналт, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, хүүрнэл зохиолч, утга зохиол судлаач байв.

П.Батхуяг нь оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг” наадамд олон ч удаа үзүүрлэж байсан бөгөөд энэ жилийн наадамд “Агь нүдэлж байлаа” өгүүллэгээрээ тэргүүлсэн билээ. Тэрбээр “Алтан өд” шагналын зургаан удаагийн эзэн, “Гэгээн муза” шагналын эзэн, зохиолч, яруу найрагч, судлаач, шүүмжлэгч, хэл бичгийн ухааны доктор, профессор хүн юм.

Зохиолч П.Батхуягийн бичсэн Д.Нацагдоржийн тухай "Үйлийн гурван чулуу" эмгэнэлт драмын жүжиг 2016 онд УДЭТ-ын тайзнаа бүтээл болж, үзэгчдэд хүрч байв.

Гүн эмгэнэл илэрхийльe.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж