Хөдөлмөрийн хууль: Туслах малчин, гэрийн үйлчлэгч гэрээ байгуулна

Хуучирсан мэдээ: 2022.01.07-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн хууль: Туслах малчин, гэрийн үйлчлэгч гэрээ байгуулна

Хөдөлмөрийн хууль: Туслах малчин, гэрийн үйлчлэгч гэрээ байгуулна

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн билээ. Иймээс тус хуулийн онцлох заалтуудыг бид цувралаар хүргэж байна. Энэ удаад туслах малчин болон, гэрийн үйлчлэгчийн хөдөлмөрийн харилцааны талаар хүргэе.


Монгол Улсад 1.2 сая хүн ажил эрхэлдэг бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль хувийн хэвшилд ажилладаг хүн бүрт хамаатай. Хөдөө аж ахуйн салбарт өнөөгийн байдлаар 282 мянга гаруй хүн хөдөлмөр эрхэлж буй. Харин байр байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээ, бусад үйлчилгээ, хүн хөлсөлж ажиллуулдаг өрхийн үйл ажиллагаанд 60 гаруй мянган иргэн хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа гарчээ. Бодит байдалд малчид туслах малчин авч ажиллуулах үзэгдэл сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт илүү нэмэгдэж байна. Гэхдээ туслах малчинд цалин мөнгөний асуудлыг зохицуулах эрх зүйн зохицуулалт байгаагүй. Мөн туслах малчны гэр бүл, гэрийн үйлчилгээний ажлыг үнэ хөлсгүй давхар хийх зэрэг олон асуудлууд бий. Тэгвэл хуулийн шинэчилсэн найруулгад эдгээрийг нарийвчлан тусгажээ.

ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ, ТУСЛАХ МАЛЧИД ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛНА

Шинэ хуульд орсон онцлох заалт нь гэрийн үйлчлэг болон туслах малчид хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил эрхлэх боломжийг хуульчилжээ. Өмнөх хуульд туслах малчин болон, гэрийн үйлчлэгчийн цалин хөлсийг хуульчилсан нэг ч өгүүлбэр байдаггүй. Харин шинэ хуульд нарийвчлан тусгаж өгсөн байна. Тухайлбал, гэрийн үйлчилгээний, хөлсөөр мал маллаж байгаа болон тэдгээртэй адилтгах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “ажил олгогч гэдэг нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ” гэж хувь хүн ажил олгогч байх зохицуулалтыг тодорхой болгон тусгажээ.

ТУСЛАХ МАЛЧИН ЦАЛИНГИЙНХАА 70 ХУВИЙГ МӨНГӨН ХЭЛБЭРЭЭР, 30 ХУВИЙГ МАЛ, ЭД ХӨРӨНГӨӨР АВЧ БОЛНО

Хуучин Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч гэдэгт хувь хүн орох эсэх нь тодорхой зохицуулагдаагүй байсан. Дээрх зохицуулалт орсноор айл өрхөд гэр ахуйн ажил эрхлэх гэрийн үйлчилгээний ажилтан, хөлсөөр мал маллаж байгаа ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай ажил олгогч буюу хувь хүн хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шинээр тусгасан. Үүний дагуу гэрийн үйлчлэгч болон туслах малчин иргэн нь ажил олгогч хувь хүнтэй Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн харилцааны хүрээнд харилцаж, асуудлаа хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой болох юм.

Туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан тэдгээртэй адилтгах ажилтан нь ажил олгогчийн гэрт эсхүл ажил олгогчийн өмчлөл болон эзэмшлийн байранд нь амьдарч, ажиллах бол тэдгээрийг хэвийн амьдрах нөхцөлөөр хангах үүргийг ажил олгогч хүлээнэ. Түүнчлэн ажил олгогч болон түүний гэр бүлийн гишүүд нь уг ажилтны эрх, эрх чөлөөг хүндэтгэн харилцах үүрэгтэй бөгөөд тэдгээрийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрийн үйлчилгээний ажилтан долоо хоногийн болон нийтээр амрах баярын өдөр ажил олгогчийн гэрт байх үүрэггүй байх талаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгайлан зохицуулсан байна.

Мөн хөлсөөр мал маллаж байгаа ажилтны цалин хөлсний хувьд хэрэв уг туслах малчин зөвшөөрсөн бол түүний цалин хөлсний 30 хувиас илүүгүйг мөнгөн бус хэлбэрээр олгож болохоор тусгагджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж