"Д.Нямхүүг цагдан хорих хугацааг сунгахгүй" | News.MN

"Д.Нямхүүг цагдан хорих хугацааг сунгахгүй"

"Д.Нямхүүг цагдан хорих хугацааг сунгахгүй"

"Д.Нямхүүг цагдан хорих хугацааг сунгахгүй"

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн талаар албаныхан мэдээлсэн. Түүнийг баривчилж, цагдан хорьсон. Энэ талаар АТГ-аас тодруулахад "Одоогоор түүнийг 48 цаг түр саатуулчихсан байгаа. Хэргийг нь манай Мөрдөн шалгах хэлтэс дээр шалгаж байна.

Зарим мэдээллийн сайтаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг шалгаж байна гэж ташаа мэдээлсэн. Тухайн үед салбарын сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэлийг шалгаж байна гэх мэдээлэл ирээгүй. Хуулиарааа прокурорын байгууллагаас зөвшөөрлөөр хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын талаар мэдээллийг өгнө" гэв.

Хуулийн байгууллагын эх сурвалжийн өгсөн мэдээллээр "Д.Нямхүүг үргэлжлүүлэн цагдан хорихгүй. Түүний хамаарал бүхий байгууламжид нэгжлэг хийхэд их хэмжээний үнэт чулуу, валют олдсоноос гадна төрийн өмчийг хувьдаа завшсан байж болзошгүй бичиг баримт олдсон нь үнэн" гэсэн юм.

Тодруулбал, Д.Нямхүү нь ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, мөн хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт буруутган АТГ-аас шалгаж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар жилийн өмнө Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалаас чөлөөлж байв.

Харин Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн барилгыг засварлах шаардлагатай талаар өмнө нь зөндөө ярьсан. Гэтэл өнөөдөр олон нийтийн сүлжээнд намайг элдвээр гүтгэж, доромжилж байна. Тэр том хэмжээтэй, 20 гаруй байшинг засах мөнгийг шийдээд өгвөл хэн ч засчихна шүү дээ. Гэтэл өнөөдөр хоёр гуравхан байшинтай Улсын нэгдүгээр төв эмнэлэг гэхэд хэчнээн тэрбум төгрөгөөр өнгөө засч байна. Би үнэхээр ХӨСҮТ-ийн засварын ажилд төсөвлөсөн мөнгийг идэж, уусан бол бариад шоронд хий” гэж ярьсан байдаг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-07 43.228.129.40

Нямхүү эмч цадахаа мэдэхгүй идээ л биз эр нэг алдаж эрэг нэг нурж бас ЭМГ ын дарга Онон сангийн тусламжийн маск хүртэл идэж байсан Сэлэнгэ

Avatar

Зочин 2022-01-07 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Иргэн 2022-01-07 202.9.40.206

Нямхүү эмч цар тахал анх гархад зөв алхам хийсны ачаар 10 сар халдвар тархаагүй харин Саран ээжийн Энхсаран сувиллаас болж халдвар тархсан. Хүн болгон сайнтай муутай байдаг. Нямхүү эмч хир чадлаараа ажилласан гэж үздэг.

Avatar

Irgen 2022-01-07 64.119.20.244

Olon jil emnelege udirdsan nertei luivar hulgai busarmaga buhniig hiij baisan Ter emnelege ne balgas shig aimshgiin. EMCH gedeg saihan neriig huraasan nuhur

Avatar

Зочин 2022-01-07 172.85.168.166

-oyd

Avatar

Зочин 2022-01-07 64.119.24.32

Ням хүүг шагнаж урамшуулах хэрэгтэй тэр их цар тахал ихтэй үед үсээ цайтал ажилласан ард түмэн мэднэ шдээ зарим хүмүүс яахаараа нэгнийгээ ингэж доош нь хийдэг бнаа эхнэр хүүхдээсээ хол нойр хоолгүй их л зүтгэсэн гэж бодож бн
Тэр сайд бсн Саран гэрлийг шалгааж чадахгүй шдээ та нар Сарангэрэлийг шалгахыг хүсэж бн шүү
Цар тахлын үед өвчтэй 1 хүнийг 8саяаар эмчилсэн эсэхийн шалгаач арай л бсн шүү

Avatar

judit 2022-01-07 41.203.78.4

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

Зочин 2022-01-07 213.87.135.230

) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

fw 2022-01-07 192.82.67.111

Ugend orohgui uuduus olon yum yariad baival ATG saatuulav boldog baigaa shuu namchin darga naraa !!!

Avatar

Зочин 2022-01-07 124.158.68.208

Цагаан нөмрөгтэй луйварчин шүү дээ, Нямхүү чинь. Цуг ажиллаж байсан хүмүүс нь ярьдаг. Бүгдийг хахуулддаг гэсэн. Ухвал их юм гарна.

Avatar

балгах хамт 2022-01-07 103.212.117.155

нямхүүг өмөөрөөд байгаа хүмүүс хамт идэлцсэн эсхүл хамаатангууд.баатар өг гэсэнүү? улсын мөнгийг идэж уулаа.гэжүү.тэр бид 2 мэдлэг мэргэжил байхгүй.диплом ч байхгүй шүүдээ!? ордууд иинв

Avatar

Зочин 2022-01-07 202.179.25.69

Нямхүүг шагнах хэрэгтэй. Яагаад зальт этгээдүүдийг илчилсэн, ярьсан хүн буруутан болдог юм бэ.

Avatar

Зочин 2022-01-07 66.181.190.79

Энхсаранд Мөнгө идэж, халдвар хамгаалал алдагдуулсан тэр шуналтай хар хүүрээс болж Монголд халдвар гарсан. НЯМХҮҮ эмч анх энхсаранд болсон муу бүхнийг зоригтой илчилсэн. Түүнд Улсын баатар цол өгөх нь зөв.

Avatar

Зочин 2022-01-07 66.181.190.79

Улсын баатар цолыг нь өгөөч. Наад хүн чинь эхсаранд юу болсон тухай дэлгэж байж, бид ямар алдааг хэн гаргасан бэ гэдгийг мэдсэн. Муухай хүүр Мөнхсайхан, Содбаатарт ял өг.

Avatar

Зочин 2022-01-07 202.9.46.204

Нямхүү бол харах царайны сайн хүн биш

Avatar

үзэл бодол 2022-01-07 66.181.191.61

Ямартай ч Эрүүл мэндийн салбар 30 гаран жил зүтгэхдээ сүүлийн 2019-2021 оны хоорондЭрүүл мэндийн сайдаар ажилласан Энхболдоос өмнөх 2 нөхрөөс илүү хөрөнгө мөнгө идээгүй нь л тов тодорхой

Avatar

зочин 2022-01-07 202.21.105.186

Энэ хүнийг ардын баатар мэтээр ойлгож дэмжиж, бусдын муу үгнээс өмөөрч явлаа би, гэтэл бас л гэм буруутай үйлдэл хийсэн бололтой. Ингэхээр энэ албан тушаалтангууд бүгд л өөрсдийгөө бодсон шудрага бус, хэлэх үг олдохгүй амьтад байх юм аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж