ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн талаар албаныхан мэдээлсэн. Түүнийг баривчилж, цагдан хорьсон. Энэ талаар АТГ-аас тодруулахад "Одоогоор түүнийг 48 цаг түр саатуулчихсан байгаа. Хэргийг нь манай Мөрдөн шалгах хэлтэс дээр шалгаж байна.
Зарим мэдээллийн сайтаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг шалгаж байна гэж ташаа мэдээлсэн. Тухайн үед салбарын сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэлийг шалгаж байна гэх мэдээлэл ирээгүй. Хуулиарааа прокурорын байгууллагаас зөвшөөрлөөр хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын талаар мэдээллийг өгнө" гэв.
Хуулийн байгууллагын эх сурвалжийн өгсөн мэдээллээр "Д.Нямхүүг үргэлжлүүлэн цагдан хорихгүй. Түүний хамаарал бүхий байгууламжид нэгжлэг хийхэд их хэмжээний үнэт чулуу, валют олдсоноос гадна төрийн өмчийг хувьдаа завшсан байж болзошгүй бичиг баримт олдсон нь үнэн" гэсэн юм.
Тодруулбал, Д.Нямхүү нь ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, мөн хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт буруутган АТГ-аас шалгаж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар жилийн өмнө Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалаас чөлөөлж байв.
Холбоотой мэдээ