Кыргызстанаас 150 цэргээ Казахстан руу илгээнэ

Хуучирсан мэдээ: 2022.01.07-нд нийтлэгдсэн

Кыргызстанаас 150 цэргээ Казахстан руу илгээнэ

Кыргызстанаас 150 цэргээ Казахстан руу илгээнэ

НЭМЭЛТ:

Кыргызстаны ерөнхийлөгч Садыр Жапаров өнөөдөр /2022.1.7/ Казахстан улс руу цэрэг илгээх эсэх шийдвэрээ гаргалаа. Ойролцоогоор 150 цэрэг илгээхээр болсон байна. Кыргызстан нь Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орон мөн учраас Казахстанд туслах ёстой гэж ерөнхийлөгч мэдэгджээ.

Харин хэвлэлийн нарийн бичгийн дарга Эрбол Султанбаев хэлэхдээ, Кыргызстаны цэргүүд зөвхөн стратегийн ач холбогдолтой байршлуудыг хамгаалахад л оролцоно гэв. Ямар нэг байдлаар иргэдтэй орооцолдохгүй гэж хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: AKIPRESS


Казахстанд үүсээд буй бослого үймээнтэй холбоотойгоор Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас (ХАБГБ) тус улсад тодорхой хугацаанд цэрэг байрлуулах болсон.

Тухайлбал, Орос 3000, Беларусь 500, Тажикистан 200, Армени 70 цэрэг тус тус илгээх болов. Харин Кыргызстан улсын хувьд хараахан шийдвэрээ гаргаагүй байна.

Учир нь парламентийн гишүүдээс санал хураахад хөрш орон руугаа цэрэг илгээх асуудлыг бүх гишүүд бүрэн дэмжээгүй. Түүнчлэн Кыргызстаны иргэд ХАБГБ-ын хүчний бүрэлдэхүүнд цэрэг нийлүүлэхийг эсэргүүцэж, парламентын ордныхоо гадаа тайван жагсаал өрнүүлжээ.

Оросын агаарын хүчний цэргүүд өчигдөр орой Казахстанд буусан. Цэргүүд бууснаар олон хоног үргэлжилсэн эмх замбараагүй байдлын дараа Алматыд анх удаа пулемётын гал гарав. Казахстаны төв телевиз “Khabar24”-өөс мэдээлснээр, 13 цагдаа нас барж, 353 хүн гэмтэж бэртсэн гэв. Эдгээр нь зөвхөн Алматы хотын тоо баримт бөгөөд шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалаад бусад хотуудад ч үймээн самуун дэгдээд байгаа билээ. Бусад хотуудад 1000 гаруй хүн бэртэж гэмтсэн. Эндээс 400 нь эмнэлэгт, 62 хүн нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэв. Мөн хамгийн сүүлийн мэдээллээр 2298 жагсагчийг баривчилжээ.

Цэргийнхэн чанга яригчаар хүмүүсийг талбайг чөлөөлөхгүй бол гал нээнэ гэж сануулж байжээ. Нэгэн эх сурвалжийн мэдээлснээр цэргийнхэн зугтаж гүйж буй хүмүүс рүү гал нээж, зарим нь газар дээрээ унаж байсан гэв.

Зэвсгийн дэлгүүрүүдээс зэвсэг хулгайлсан тохиолдол гарсныг хотын цагдаагийн газраас мэдээлж байна. Түүнчлэн цагдаагийн хоёр албан хаагчийн толгойг тасдсан байдлыг олджээ.

Гадны орнуудын зүгээс Казахстаны үймээнтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал, АНУ-ын Төрийн департментийн зүгээс ОХУ-ын цэргүүд Казахстанд байршсан явдлыг анхааралтай ажиглаж байгаа гэдгээ илэрхийлсэн. Хүний эрх зөрчсөн аливаа үйлдэл гаргах эсэхийг бид ажиглаж байна гэжээ.

Европын холбоо, АНУ, Их Британи, Франц улсууд хүчирхийллээс ангид байх уриалгыг бүх талуудад хандан гаргаад байна.

Эх сурвалж: RFERL, CNN, BBC, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж