Статистик: Гурван өрхийн нэг нь халамжаар амьдарч байна | News.MN

Статистик: Гурван өрхийн нэг нь халамжаар амьдарч байна

Статистик: Гурван өрхийн нэг нь халамжаар амьдарч байна

Статистик: Гурван өрхийн нэг нь халамжаар амьдарч байна

Улсын хэмжээнд гурван өрхийн нэг нь халамж, тэтгэврээр амьдарч байна. Тэдний орлогын 50 хувийг халамж, тэтгэврийн орлого эзэлдэг аж. Ялангуяа, цар тахлын үед халамж, тэтгэврийн орлого нэмэгдсэн талаар Үндэсний статистикийн хорооны судалгаанд дурдагдсан агаад  2018 онд нэг өрх дунджаар 200-250 мянган төгрөгийн тэтгэвэр тэтгэмж авдаг байсан бол энэ хэмжээ 2020 онд 400-450 мянган төгрөг болж өссөн байна.

2020 оны ядуурлын тооцооллын судалгаагаар хүн амын ядуурлын түвшин 2018 онд 28.4 хувь байсан бол 2020 онд 27.8 хувь болж 0.6 нэгж хувиар буурсан гэж. Мэдээж, үүнд үнэмшсэн хүн байхгүй. Тодруулбал, 2018 онд 904 мянган хүн ядуу амьдарч байсан бол 2020 онд 903  мянга болж буурчээ.

Бодит амьдралыг харвал сүүлийн хоёр жил хүмүүсийн амьжиргааны түвшин дээшлээгүй аж. ҮСХ-ны Өрхийн судалгааны хэлтсийн дарга М.Оюунцэцэг “Тоон дүнгээр харахад ядуурал 0.6 хувийн бууралттай байна. Гэсэн ч  ядуурал буурсан гэж хэлэх боломжгүй. Хоёр жилийн өмнө ядуурлын шугамд байсан иргэд одоо ч амьжиргааны түвшин дээшлээгүй  ядуу хэвээрээ байна гэсэн үг. Харин цар тахлын үед Засгийн газраас өрхүүдэд олгосон мөнгөн дэмжлэг ядуурлыг өсгөлгүй барьж чадсан. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед Засгийн газрын олгосон мөнгөн дэмжлэг өрхийн амьжиргааг торгоосон гэсэн үг.  Эмзэг давхаргад шилжихгүй ч , амьжиргаа нь дээшлэхгүй. Халамжаар тасарсан орлогыг нөхсөн гэсэн үг” гэсэн нь анхаарал татав.

МАЛЧИД ЯДУУ БАЙНА

Ядуурлыг бүс нутгаар нь авч үзвэл хөдөө орон нутагт ядуурлын түвшин хот суурин газраас өндөр байна. Гэтэл 2021 оны урьдчилсан дүнгээр малчин өрхийн тоо өмнөх оноос 7.5 мянга буюу 4.1 хувиар өсч, улсын хэмжээнд 67.3 сая мал тоологдов. Нэг малчин өрхөд дунджаар 323 толгой мал ногдож байгаа ч малчид ядуу байгаа нь мал аж ахуйн бүтээгдэхүүнээс олох орлого бага аж. Тэд тогтмол орлогогүй нь ядуурлын нэг шалтгаан болж байна.

Монголд 900 мянган төгрөгөөс бага орлоготой  иргэд хүн амын 50 гаруй хувийг эзэлж байна.

Дундаж орлогыг бодсон тооцоолол бодит байдлаас зөрүүтэй гарч байгааг Үндэсний статистикийн хороо тайлбарлахдаа “Таван саяас дээш орлоготой иргэдийн цалинг дундаж  орлоготой иргэдийн цалинг нийтэд нь жинлэж үзэхэд дундаж үзүүлэлт нь өндөр буюу 1.3 сая гардаг. Гэхдээ 900 мянган төгрөгөөс доош цалинтай иргэд 50 гаруй хувийг эзэлж байна” гэсэн юм. Энэ оны нэгдүгээр улиралд эдийн засаг хасах үзүүлэлттэй гарна гэж холбогдох албаныхан  тооцжээ.  Энэ талаар ҮСХ-ны Өрхийн орлого, амьжиргааны түвшин, ядуурлын талаар Үндэсний статистикийн хорооны Өрхийн судалгааны хэлтсийн дарга М.Оюунцэцэгээс  цөөн асуултад хариулт авлаа.

-Монголд хэчнээн хүн ядуусын эгнээнд шилжих эрсдэлтэй байна вэ?

-2018 оны судалгаагаар нийт хүн амын 14.9 хувь нь ядууралд өртөх эрсдэлтэй байсан. Ядуурлын шугам 10-15 хувиар өсөхөд л нийт хүн амын 40-50 хувь ядуурлын ангилалд шилжих эрсдэлийг Засгийн газар 2020 онд мөнгөн дэмжлэгээр хүчээр торгоосон. Хэрэв Засгийн газраас ямар нэгэн дэмжлэг үзүүлээгүй байсан бол ядууралд орох эрсдэлтэй бидний тооцооллоор дээрх эрсдэл үүсэх магадлалтай байсан.

-Статистик мэдээллээр, малчин өрхийн тоо 10 мянган хол давж, нэг өрхөд 300 орчим мал ногдож байна. Гэтэл орон нутагт ядуурлын түвшин нийслэлээс илүү өндөр үзүүлэлттэй байгаа нь ямар учиртай юм бэ. Нийслэлд орлого ч үгүй, мал үгүй айл олон шүү дээ?

-Дунджаар нэг өрхөд 300 мал ногдож байсан гэсэн тооцоо гарсан ч орон нутагт айл өрхүүдийн малын тоо хэмжээ харилцан адилгүй. Мянгат малчны тоо арван мянгаас дээш байхад  үлдсэн малыг нийт өрхөд ногдож буй малын тоог хуваахад 100 болон түүнээс бага ногдож магадгүй. Гэтэл малын тоо толгойгоор малчдын хооронд зөрүү үүсч байна. Малын тоо толгой нь их байх тусам мал аж ахуйгаас олох орлого нь өндөр байхад бага малтай өрхүүдийн хувьд бага орлоготой.

Мал аж ахуйгаас олох орлого нь малаа худалдах болон ноолуураас гэсэн хоёр эх үүсвэрээс л бүрдэж байна. Тэгэхээр 100-200 малтай өрх малаа худалдаж орлого олох боломжгүй.

Ноолуураас бага зэргийн л орлого бүрдэнэ гэсэн үг. Хөдөө орон нутагт ядуурлын түвшин 30 хувиас буухгүй байна. Гэтэл нийт хүн амын 30-40 хувь нь орон нутагт амьдарч байхад 30 хувь нь ядуу байна гэдэг маш өндөр үзүүлэлт. Сумын төвд амьдардаг гурван хүн тутмын нэг нь ядуу байна гэсэн үг. Магадгүй бага малтай малчдын малын тоо толгойг нэмэгдүүлэхэд бодлого баримтлах ёстой болов уу. Малын тэнцвэргүй байдлаас л ядуурал өндөр байна. Ерөнхийдөө мал аж ахуйгаас олох орлого нэмэгдсэнээр малчдын орлого нэмэгдэнэ.

-Зөвхөн сумын төвд амьдардаг гурван хүн тутмын нэг нь ядуу гэдгийг та хэллээ. Улсын хэмжээнд авч үзвэл монголчуудын хэчнээн нь ядуу гэсэн ангилалд багтаж байна?

-Монгол Улсын 3.3 сая хүн амын 903 мянга нь ядуу. Тэгэхээр улсын хэмжээнд 3 хүн тутмын нэг нь ядуу байна.  Энэ бол маш өндөр тоо. Иргэдийн цалин нэмэгдэхгүй, амьжиргааны түвшин дээшлэхгүй байгаа нь бид эдийн засгийг солонгоруулж чадахгүй байгаа нь нөлөөлж байна. Ажлын байр нэмэгдэж, цалин орлого өсвөл иргэдийн ажиллах сонирхол ч нэмэгдэнэ. Цалин нэмэгдэхгүй болохоор хүмүүсийн амьжиргаанд өөрчлөлт орохгүй нэг л хэвэндээ байна.

-Уг нь нийт хүн амд баячуудын эзлэх хувь бага атлаа хэрэглээний дийлэнх хэсгийг энэ бүлэг эзэлж байна. Гэтэл нийт хэрэглээний 10 хүрэхгүй хувийг дунджаас бага орлоготой иргэд эзэлж байна гэсэн тооцоог гаргажээ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?

-Монгол Улс 3.3 сая хүн амтай. Нийт хүн амын хэрэглээний зардлыг бид тооцож таван тэнцүү бүлэгт хуваасан. Энэ тооцооллоор, нийт хүн амын 20 хувь нь хэрэглээний зардалд  8 хувийг зарцуулж байна. Нөгөө талд, хүн амын бага хувийг эзэлдэг бүлэг  хэрэглээний зардлын 40 хувийг эзэлж байна. Тэгэхээр хүн амын дунд амьжиргааны түвшний ялгаатай байдал илүү нэмэгдэж байна гэсэн үг. Иймд бага орлоготой өрхүүдийн хэрэглээний зардлын хувийг нэмэгүүлснээр ядуурлаас гарах дүр зураг харагдна. Гэтэл статистикаар ядуурлын шугамын ангилалд 2018 онд  багтсан хүмүүс  2020 онд ч  өөрчлөгдөхгүй байна.

-Гэхдээ ядуурлын түвшин  2020 онд 0.6 хувиар буурсныг харвал  цар тахал нөлөөлөөгүй юу. Уг нь цар тахлын үед эдийн засаг хүнд цохилтод орж, иргэдийн амьжиргаа буурсан. Энэ жилийн дүр зургийг харвал ?

-Хэдийгээр 2020 оны нэгдүгээр сараас цар тахлын улмаас хилийн хязгаарлалт тогтоосон ч дотоодод хөл хориогүй. Мөн оны арваннэгдүгээр сараас хөл хорио тогтоох хүртэл цар тахлын нөлөө ажиглагдаагүй. Харин халдварыг дотоодод алдаж, хатуу хөл хорьсон зэрэг цар тахлын нөлөөлөл 2020 оны нэгдүгээр улирал болон 2021 оны дөрөвдүгээр улиралд илүү харагдаж байгаа юм. Өрхийн орлогыг харвал 2021 оны нэгдүгээр улирлаас цалингийн орлого буурч эхэлсэн. Дээр нь хил хаалттай, барааны хомсдолтой, инфляц өссөн, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт бага  зэрэг 2021 онд эдийн засаг хямарсан. Үүнээс харвал 2022 оны судалгааны урьдчилсан дүнгээр 2021 оны эдийн засгийн хямрал 2022 онд үргэлжлэх магадлал өндөртэй. Ядуурлын түвшин ч бас өсөх эрсдэлтэй болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-07 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Ганаа 2022-01-07 66.181.161.61

3 өрх тутмын 1 нь байтугай л байгаа шүүүү. Бараг 3 нь ч байж мэднэ. 3-ын 1 нь байсан ч үүнийг амьдрал болж байна. Монгол улс хөгжиж дээшилж байна гэж бодох уу. Үнэндээ ажил хийж байгаа нь цалингаас цалин хүртэл. Бүгд ямар 1н зээлтэй байгаа харамсалтай.

Avatar

Ганаа 2022-01-07 66.181.161.61

Илт битний худлаа тоо бичээл байгаарай та. Хэзээнээс тэтгэвэр 400-450 болчихсон юм. Тийм болгож нэмсэнээ бидэнл олголгүй цаанаа бас хэсэг хүмүүс хувааж идээд байгаа юм уу. Хаанаас ийм тоо авч мэдээлэл авсанаа хүмүүст тайлбарламаар байна. Ард түмнийг тэр тусамаа тэтгэвэр авагчдыг тоо мэддэггүй зөнгөсөн гээл доромжилж байгаа юм уу. Худлаа мэдээлэл оруулахаа зогсоо

Avatar

judit 2022-01-07 41.203.78.4

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

Зочин 2022-01-07 66.181.161.27

Манай хашаанд 4 н өрх бдаг 1 өрх тэтгэвр йнх бусад нь жирийн. Тэтгэвэр хамрагдах гэсэн чинь нас барсан хүхдээ 6 нас бүтэн хүргэсэнгүй бна. Тэхээр та хамрагдахгүй гэсэн. Уул нь 4 н хүүхэд төрүүлсэн 24 ндш төлсөн бгаа юм. Одоо ажил хиийсэн ч ндш төлөхгүй ээ. Эрхэм статистикч та ингэж иргэдээ дүгнэж тоон графикаар дүгнээд байвал хариуцлага тооцно шүш.

Avatar

Зочин 2022-01-07 213.87.135.230

)))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Zochin 2022-01-07 103.229.123.206

Tetgeber yurusu nemegdegui bvren tet 350000 tai olon jil bolj bna sh dee Yamar statistik gargaad bga yum En xuuramch too gargaxaa bolioch.Tet xugshuudiig dandaa yalgablan gaduurxan Ulsad 29 jil ajillaj ND aa tulj baisanch 350tail bna shdee!!!

Avatar

Зочин 2022-01-07 202.55.188.35

Дарга ангийн хулгайлдаг мөнгөний хажууд өчүүхэн задгай самарканд.

Avatar

ЗОЧИН 2022-01-07 202.126.89.155

АЖИЛ ХИЙХ ХҮСЭЛГҮЙ , ХОТ СУУРИН БАРААДАН ХАЛАМЖ ХАРЖ СУУДАГ ОРОН БОЛЛОО !!! НЭГ ҮГЭЭР БОЛ ГУЙЛАГЧИД !!! н**ш !!!

Avatar

Зочин 2022-01-07 202.9.40.62

Ямар төр засаг байна тийм л ард түмэн байна, ямар ард түмэн байна тийм л төр засаг байна. Хийх ажил бол зөндөө л байна. Ядуу амьдрахыг сонгож байгаа бол одоо яаая гэхэв дээ

Avatar

БАТАЛГААТАЙ АЖЛЫН БАЙР Л ХЭРЭГТЭЙ БАЙНА 2022-01-07 64.119.19.75

ХОДОО ОРОН НУТАГТ БАТАЛГААТАЙ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОЖ ЦАЛИНГААРАА БАТАЛГААТАЙ АМЬДРАХ НОХЦОЛИЙГ БУРДУУЛЭХГУЙ БОЛ МОНГОЛ УЛС УЛАМ Л ДОРДОХ БОЛНОО

Avatar

Зочин 2022-01-07 202.9.47.41

дарга нар бас л халамжаар амьдардаг.хүүхдүүд нь асар үнэтэй сургуульд үнэгүй сурна.ирээд шууд том дарга болно.даргын авгай монгол банк гэх мэт газар бас дарга хийнэ.утасны төлбөр,машины бензин,сэлбэг,жолооч хоол бүгд төрөөс гарна.гадаад улсаар аялана бас л үнэгүй ,ганц гарын үсгээр мөнгө олно ,бас цалин авна.төрөөс хамгийн их халамж авч амьдардаг хүн бол дарга.

Avatar

ЗОЧИН 2022-01-07 64.119.19.9

ХАЛАМЖИЙГ СОНГУУЛИЙН САНАЛ ХУДАЛДАН АВАХ ТОГТОЛЦОО БОЛГОЖ ХУВИРГАСАН ЭРХ БАРИГЧДЫН БУРУУТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ӨӨРӨӨ ИРГЭДИЙГ АЖИЛ ХИЙХ СОНИРХОЛГҮЙ БОЛГОЖ БАЙНА.

Avatar

Дондог 2022-01-07 64.119.19.179

Халамжийн мөнгөн дотор багтаж амьдарч чадна гэдэг бас л ур чадвар юм даа. Их юм хэрэглэхгүй, их юм хүсэхгүй, бас ажил хийхгүй амар байдаг байх

Avatar

Зочин 2022-01-07 66.181.161.19

Малчид бүгд л халамжаар амьдарч байгаа шдээ муусайн хулгайчууд бүгдийг үнэгүй авч байж ядуу л гээд байдгын ядуу малчидаа цаазаар авч байх хэрэгтэй халамжаа хумих хэрэгтэй 67сая малтай бишээ 75-80сая малтай малчид татвар төлөх жилдээ малынхаа тоог нууж л байгаа

Avatar

Зочин 2022-01-07 202.9.40.52

Бизнесмэн гэх хүмүүс, төрийн алба хүний хөдөлмөрийг зөв үнэлдэг болсон цагт улс орон хөгжинө. Халамж авахаасаа ичдэг болно. Монголчууд нэгнийхээ хөдөлмөрийг үнэлж чадахгүйгээс болж гадаад улсад 200 мянган Монгол Улсын иргэн хөдөлмөрөө зөв үнэлүүлээд амьдарч байгаа.

Avatar

Ядуурал бол Сонголт 2022-01-07 103.26.194.217

Ядуурал бол сэтгэхүйд байдаг. Ядуу юм, хөөрхий юм гэж халамжлах тусам хүн сэтгэхээ больж, бусдаас нэхэж амьдардаг. Гадуур ажил зөндөө байна, ажиллах хүмүүс олдохгүй байна. Халамжийн мөнгөөрөө суманд амьдарч болоод байхад ажил хийж яах юм?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж