Чипний хомсдол, график картын "галзуурал" хэзээ дуусах вэ?

Хуучирсан мэдээ: 2022.01.07-нд нийтлэгдсэн

Чипний хомсдол, график картын "галзуурал" хэзээ дуусах вэ?

Чипний хомсдол, график картын "галзуурал" хэзээ дуусах вэ?

Цар тахал технологийн салбарт ялангуяа компьютерийн техник хангамж үйлдвэрлэлийн салбарт сөрөг нөлөө үзүүлж, хомсдол үүсэх, үнэ өсөх шалтгаан болж байна. Компьютер, ухаалаг утас, таблет, гэр ахуйн цахилгаан бараа, автомашин гээд бүхий л технологийн бүтээгдэхүүнүүдэд ашиглагддаг чипний үнэ 2020 онтой харьцуулахад одоогийн байдлаар 25 хувиар өсөөд байгаа аж.

ЧИПНИЙ ХОМСДОЛ

Ерөнхийдөө асар их эрэлт болон тун бага нийлүүлэлтээс энэ бүхэн эхлэлтэй. Цар тахлын улмаас чип үйлдвэрлэгч компаниудын үйлдвэрлэл багассан. Covid-19-ийн дэгдэлтийн эхэн үед автомашин үйлдвэрлэгч компаниудын борлуулалт буурч, үүнийгээ дагаад тэдгээр автомашинуудад ашиглах чипний тоо, эрэлт багассан. Мөн чип, хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниуд дотор халдвар тархаж, ажиллах хүч хомсдож эхэлсэн.

Удалгүй дэлхий даяараа гэрээсээ ажиллах боломж гарч ирснээр суурин болон зөөврийн компьютер эдгээрийн дагалдах хэрэгсэл, ухаалаг утас, таблетүүдийн эрэлт өссөн. “Microsoft”, “Apple”, “Amd”, “Nvidia”-ийн борлуулалт түүхэнд байгаагүйгээрээ өссөн ч энэ удаан үргэлжилсэнгүй. Чип, хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниуд энэ их эрэлтийг хангаж чадалгүй, хомсдол үүсэв. Үүнээс гадна крипто олборлолт ихэсч, чипний үнэ нэмэгдэх том шалтгаан болсон билээ.

Солонгосын "Samsung" болон Тайванийн "TSMC" , "Америкийн “Intel” зэрэг компаниуд чип, хагас дамжуулагчийн салбарт ноёлдог бөгөөд “Samsung” болон “TSMC” компаниуд бид бүхний сайн мэдэх "Apple", "MediaTek", "AMD", "Nvidia", "Sony", "Qualcomm", "Broadcom", "STM", "Microsoft" зэрэг технологийн акулуудыг чипээр хангадаг. Харин “Intel” өөрсдөө чипээр үйлдвэрлэж, бүтээгдэхүүнүүддээ ашигладаг учир тэд хомсдол гээчийг бага мэдэрсэн.

Хятад-АНУ-ын худалдааны дайн TSMC компанид нөлөөлж, тэдний чип борлуулалт багассан.

Сүүлд гарсан мэдээллээр "TSMC" ажиллах хүчний хомсдолд орсноо зарлаж, чипний үнээ нэмж буйгаа мэдэгджээ.

КОМПЬЮТЕРИЙН ЭД АНГИУДЫН ҮНЭ ХАМГИЙН ИХ ӨСӨВ

Технологи бол шинэ ертөнц, ирээдүй гэдэг. Тэгвэл шинэ ертөнц рүү нохой нүцгэн, гахай явган нэвтрэхэд бэрх. Танд сүүлийн үеийн технологи, хүчирхэг төхөөрөмж, компьютер хэрэгтэй. Гэтэл яг одоо компьютерийн эд ангиуд түүхэнд байгаагүй өндөр үнэдээ хүрч байна.

CPU буюу компьютерийн төв процессорын үнэ GPU буюу график карттай харьцуулахад харьцангуй бага өссөн. Мөн RAM буюу шуурхайн санах ойн үнэ ч гавьтай өсөөгүй. Хамгийн том үнийн өсөлт график карт дээр мэдрэгдсэн. Мэдээж шалтгаан нь чипний хомсдол. Хэдхэн сарын өмнө 750 ам.доллараар зарагдаж байсан график картын үнэ одоо 1100 ам.доллараас эхэлж байна. Сүүлийн үеийн "RTX 3080", "RX 6800 XT", "RTX 3090", "RTX 3060 Ti" картуудын үнэ бараг хоёр нугарч байгаа.

Крипто олборлолтод өргөнөөр ашигладаг "RTX 3090" график карт анх 1499 ам.доллараар худалдаанд гарч байсан бол одоо “ebay” дээр дунджаар 2918 ам.доллараар худалдаалагдаж байна. Харин 2018 онд 999 ам.доллараар худалдаанд гарсан “GeForce RTX 2080 Ti” график картын үнэ өдгөө дунджаар 2213 ам.доллар байна. Хамгийн инээдтэй нь, найман жилийн өмнө 149 ам.доллараа худалдаанд гарч байсан "GTX 750 Ti" график картын үнэ одоо ч 149 ам.доллар байна.

График картын үнэ гол шалтгаануудыг дурдвал, чипний хомсдол, цар тахал, АНУ-ын импортын бараа бүтээгдэхүүний татвар, крипто олборлолт.

График картыг крипто олборлолтод ашиглаж байна

ГАЛЗУУРАЛ ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ?

Ерөнхийдөө гал унтраах арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Гэхдээ чипний хомсдол, үнийн өсөлт 2023 он үргэлжилнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. AMD компани өөрсдийн цоо шинэ "RX 6500 XT" график картаа 199 ам.доллараар худалдаанд гаргана гэдгээ мэдэгдэв. Өнгөрсөн зун тус компани RX 6600 XT картаа 379 ам.доллараар худалдаанд гаргаж, “gamer”-ууд, контент бүтээгчдэд том тус хүргэсэн.

RX 6500 XT энэ сарын 19-нд худалдаанд гарна.

Хэрэв та боломжийн үнээр өндөр үзүүлэлттэй тоглоом тоглох, контент бүтээх суурин компьютер худалдан авахыг хүсч байгаа бол 2023 он хүртэл тэсэх хэрэгтэй болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж