Өвөрмонголчуудыг 3-5 саяар хахуульддаг болжээ | News.MN

Өвөрмонголчуудыг 3-5 саяар хахуульддаг болжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.07-нд нийтлэгдсэн

Өвөрмонголчуудыг 3-5 саяар хахуульддаг болжээ

Өвөрмонголчуудыг 3-5 саяар хахуульддаг болжээ

Гурвалжингийн гүүрний хажуугийн гаалийн бараа буух тус хэсэгт улирал харгалзахгүй вагоны цуваа, хүний хөл тасардаггүй. Харин өнгөрсөн жилийн аравдугаар сараас урд хөршөөс хил нэвтрэх ачаа, барааны тээвэрлэлт татарч, худалдаачид, тээвэрлэгчдийн амьдралд бараг л тэг зогсолт үүсчээ. Тэгвэл шинэ онд бүх зүйл шинэчлэгдэж, хилээр ачаа бараа саадгүй нэвтэрч байна гэх мэдээлэл үнэн эсэхийг сурвалжиллаа.

Улаанбаатар төмөр зам нийгэмлэг Ачаа тээврийн албаны харьяа ачих буулгах экспедицийн механикжсан анги /АБТЭМА/ буюу хүмүүсийн хэлж заншсанаар 44 дүгээр зам. Гаалийн бараа буулгах хашаан дотор болон гадна хүлээлгийн талбайд халтуур хүлээсэн машинууд дугаарлан зогсчээ. Хүн ирэх тоолонд ачаа ачуулах уу, унаа байна. Хаашаа явах вэ? гэж нэгнээсээ өрсөнө. Жолооч нарын хэлж байгаагаар өдөрт багадаа хоёр эргэлт хийдэг байсан бол одоо долоо хоног зогсч байж 2-3 удаа ачаа ачвал их юм болж. "Их санасан газар есөн шөнө хоосон хононо" гэгчээр хилээр барааг саадгүй нэвтрүүлнэ гэж өнгөрсөн сард мэдээлснээс халтуур хүлээсэн тээвэрчид нэмэгджээ. Ажил хүлээсэн жолооч нар аргагүйн эрхэнд 10, 10-аараа цуглаж элдвийг ярих зуураа хөзөрдөнө.

44 дүгээр зах болон хажуугийн барилгын материалын төвүүдээр ороход бараа захиалбал багадаа зургаан сар хүлээх учир хилээр баттай нэвтэрнэ гэсэн үедээ л захиална гэцгээв. Худалдаачид Хятад, Өмнөд Солонгос зэрэг орноос бараа авдаг. Одоо ч тэгээд автомашинаар бараагаа татдаг цаг өнгөрч вагон л харуулддаг болж дээ гэцгээлээ.

Вагоноор нэг төрлийн барааг ачиж ирж байгаа учраас жижиглэнгийн биш бөөний наймаачид бараагаа авдаг жишиг тогтжээ. Ингэснээр худалдаачид нэг нэгнээсээ нэмэгдэл үнэтэй бараа авч, ашгаа нэмж зарахаас өөр сонголтгүй болсон байна. Тэгэхлээр барааны үнэ тэнгэрт хадахаас ч аргагүй аж.

ВАГОНЫ ЭРГЭЛТ БАГАСЧ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИД НЭГНЭЭСЭЭ БАРАА БӨӨНДӨЖ АМЬ ЗОГООХ БОЛЖЭЭ

Он гараад долоо хоног өнгөрч байгаа ч ачаа бараа буулгах цэг дээр өдөрт 3-5 вагон ирж байгаа аж. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад вагоны эргэлт 6-7 дахин багасчээ. Биднийг очиход ачаатай таван вагоноос хүмүүс бараа буулгаж байв. Чингэлэг бүр дээр 2-3 хүн ажиллаж, машинд ачиж байлаа. Ийнхүү нэг вагон буулгахад хүний 30-40 мянган төгрөгийн хөлстэй байдаг аж. Бараа буулгаж байгаа хүмүүсийн хэлснээр арванхоёрдугаар сард бараг вагон ирээгүй. Өнөөдрөөс вагонаар ачаа ирж байна гэв. Барилгын материалыг ихэнхдээ 100 айл, III, IV хороолол руу ачдаг. Гэхдээ одоо ч эргэлт хийгдэхгүй удаж байна даа гэж ачаа буулгах портерын жолооч хэллээ.

Тээвэрчид, худалдаачид гээд бүгд л хил гаалийн асуудал хүнд байгааг хэлж байна. Барааны нөөцөө нэгнээсээ авч, амь аргацаах маягаар өдөр хоногийг өнгөрүүлж байгаагаа ам уралдан хэлцгээнэ.

ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭНИЙ АВТО ЗАМЫН БООМТООР ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХЭД ХҮНДРЭЛ АРИЛААГҮЙ

Замын-Үүд дэх Гаалийн газар болон иргэдийн өгсөн мэдээллээр 2021 оны арванхоёрдугаар сүүл болон оны эхний 3-4 хоногт автозамын тээвэрлэлт огт хийгдээгүй, мөн чөлөөт бүсээр зорчигч, тээврийн хэрэгсэл нэвтрээгүй. Харин төмөр замын тээвэрлэлт арай ч тэг зогсчихоогүй, цөөн тоогоор нэвтрүүлж байгаа гэсэн юм. Тэгэхээр албаны хүмүүсийн ярьсан шиг нөхцөл байдал сайжирч, хилийн асуудал цэгцэрч байгаа нь огт худал бололтой.

Эрээн-Замын-Үүдийн хилийн боомтод анх удаа чингэлэг тээвэрлэлт гэх шинэ горим нэвтрүүлэхээр болсон нь улам хүндрэл учруулж буй аж.

Авто замын боомт нээгдсэн нэртэй ч ачаа тээвэр ирж байгаа юм алга. Ажил жигдрээд ирвэл чингэлэг тээврийг өдөрт 50 хувьд хүргэхээр төлөвлөсөн гэж Гаалийн газрынхан хэлсэн. Гэвч хэзээ асуудал цэгцрэх нь ойлгомжгүй, тодорхойгүй байгааг худалдаачид шүүмжлэв.

Цар тахлын халдварыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Эрээний боомтоор орж, гарч байгаа экспорт, импортын бүх бүтээгдэхүүн, ачаа барааг чингэлгээр тээвэрлэх болсон. Үүнээс болж,  тээвэрлэлтийн зардал дахин 20-30 сая хүртэлх төгрөгөөр хөөрөгджээ.

Өмнө нь нэг машинд багтдаг байсан ачаа одоо 2-3 чингэлэгт багтахаар болжээ. Ингэснээр нэг метр куб ачааг 800-1000 юаниар ачдаг байсан бол одоо 1800-2000 юаниар ачиж байгаа юм.

Иргэдийн зүгээс холбогдох газруудад гомдол саналыг хүргүүлж байгаа ч албан хариулт өгөхгүй байгаа аж. Тээвэрлэлтийн үнэ энэ хэвээр өссөөр байвал иргэдэд хүрэх эцсийн үнэ нэмэгдсээр л байна.

ТЭЭВЭРЛЭЛТ ДАГАСАН ЗУУЧЛАЛЫН ХӨЛС ХЭТ ХӨӨРӨГДӨЖ БАЙНА

Тяньжинаас бараа авах иргэд 20-30 сая төгрөгөөр бараа татсаны хөлс өгч байгаа. Хятадаас бараа авах иргэд нэг вагонд тээвэрлэлтийн мөнгө гэж төлөхөөс гадна бараагаа ачуулахын тулд  3-5 сая төгрөгийн хахууль өгдөг болсон аж. Тэгэхгүй бол вагонд бараагаа ачуулна гэж үлгэр. Ямартай ч хил гаалийн асуудлаас үүдэж тээвэрлэлтийн зардал өсч, зуучлалын үнэ хөөрөгдөж, вагоны эргэлт багассан байна. Хэрэв цаашид энэ хэвээр үнэ өссөөр байвал вагон ч тэг зогсолт хийх эрсдэлд оржээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-07 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Зочин 2022-01-07 213.87.135.230

)))))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Раднаабазар. 2022-01-07 192.82.91.199

Ерөөсөө наймаачид минь хэн нэгнээс хямд хог бараа авч амь зогоохоо болиоч дээ.Нэг л их сүртэй шүүмжилсэн амьтад.Хятадаас юм авахаа болчих . Хятадгүйгээр амьдарч болно шүү дээ…

Avatar

Заагч 2022-01-07 202.9.47.18

Хог вирус хятадыг долоовол хамраараа газар мергеж онхолдож устанаа гэж энэ дээ хог хятадаас хог,вирус ачсаар Монгол чадрах байхаа гэж хятад хогоор ацаа хийнээ

Avatar

Зочин 2022-01-07 192.82.85.217

Manai tur zasgiin unen nuur tsaraig haruulj bn daa,archaagui bolohoor gadniihanch manai darga nariig ogt toohgui tegenguut ni darga nart gantshan zam uldej bn ter ni ard irgeddee hudal yarih etsest ni ard tumen darga nariin ugiig ogt toohoo bolino tegeed zasag dampuurana daa

Avatar

Зочин 2022-01-07 202.9.40.174

Хэдэн бандааш гэртээ оёж зарая даа.Захиалга авна.Хонины арьсаар хийсэн бандааш шүү.Нэг насных л гэсэн үг

Avatar

Зочин 2022-01-07 45.14.71.20

Эхэнд нь Монголдоо яамны нөхөдтэй арын хаалгаар ярилцаж, ачаагаа ачагаа ачуулах жагсаалтад оруулдаг гэсэн.

Avatar

Зочин 2022-01-07 202.55.180.58

ер ч тэгээд бөөний худалдааны үе ирж байгаа . гадаадын клмпаниудын төлөөлөгч , суурин агент болох цаг болжээ .
татвараас зугтаадаг хувь худалдааны эрин үе дуусчээ

Avatar

Зочин 2022-01-07 66.181.183.106

Манай төр гэж үнэн арчаагүй гөлөгнүүд

Avatar

Зочин 2022-01-07 66.181.176.248

Арчаатай нь одоо төрд ажиллахгүй байна шүү дээ. Төрд дандаа арчаагүы, боловсролгүй, чадалгүй, бахархалгүй оркуудаа л ажиллуулж, нөгөөдүүлнь цүнх барих, б..с долоохдоо ч ичихгүй, юмнууд л ажиллаж байна. Тэдэнд төрийн төлөө оготно гэдэг ганц үг л замыг нь зааж байна доо. Хүний төлөө гэдэг нийгэм биш гэж төр засгийг авчяваанууд нь зарлаадбайгаашүү дээ.

Avatar

mgl 2022-01-07 66.181.190.178

битгий хахууль өгч үнэ хөөрөгдөөд байгаачээ, жаахан тэвчээд байж байгаа чээ, бие биенээсээ өрсөөд түүнээсээ болоод бие биенээ хорлоод байна үхэрүүдээ. оросоос оруулаачээ. хувь хүмүүс нь чадахгүй байгаа юм бол том компаниуд нь ажиллаачээ үхэрүүдээ.

Avatar

зочин 2022-01-07 202.70.34.70

өөрсдөө үйлдвэрлэгч орон болох хэрэгтэй байнаа. айлын хоол хараад суугаад байхын оронд

Avatar

Зочин 2022-01-07 202.131.244.210

Үйлдвэрлэл хөгжихийн өмнө худалдаа хөгждөг хуультай. Худалдаа хөгжөөгүй, зах зээлийн мэдрэмжгүй үйлдвэрлэл дампуурна, учир нь бараагаа зарах ухаан дутах учир

Avatar

Зочин 2022-01-07 66.181.190.79

Бас арай хэтрүүлэг. Эрэлт байгаа бол үйлдвэрлэгч гарч ирнэ. Харин өрсөлдөөнд ялах эсэх зөвхөн ухаан мэднэ.

Avatar

Зочин 2022-01-07 66.181.185.62

neg ch uildvergui baij yaj uildverlehgeed bgam? tuuhii edee hurtel bolovsoruulj chadahgui tuuhiigeer n uragshaa gargadag baij.

Avatar

Зочин 2022-01-07 59.153.115.247

болж болж их томорцгоодог улс нэг бол европоос хятад бараа зөөх нэг бол маргаашнаас үйлдвэрлээд хэрэглээд эхлэх зам л үлдэх шив

Avatar

Зочин 2022-01-07 138.199.21.198

Энэ засаг худалдааны асуудлыг гарзанд нь хаясны хар гай.

Avatar

Зочин 2022-01-07 202.131.244.210

Голыг нь олж хэлсэн ганц комент энэ байна даа.

Avatar

Зочин 2022-01-07 192.82.83.163

Өнөөгийн онцгой нөхцөлд янз янзаар л үзээд байгаа юм биш үү!Төр төвхнүүлэх тийм амар юс бол өөрсдөө оролдоод үзэцгээ!

Avatar

хүннү 2022-01-07 202.179.27.130

Хятад улс бүх хилээ хаалттай байлгаж байна. Монголчууд минь. Доргиа.мн сайтад уржигдар гарсан Гансаруул гэдэг хүний бичсэн зүйлийг унш. Тэр бидэнд хамаатай. Үылдвэрлэг орон болох үлдлээ.

Avatar

иршэн 2022-01-07 64.119.25.66

энэ бол Ерөнхий сайдын яг хяналтандаа байлгах иргэд улс орны амин чухал асуудал шүү дээ Гэтэл тэнэг банди таг Иргэд улам бүр ядуурч байна

Avatar

mgl 2022-01-07 66.181.190.178

Orosoos avch boldoggui yum baihdaa.

Avatar

Зочин 2022-01-07 202.179.27.130

Оросууд мөн л Хятадаас авдаг.

Avatar

Зочин 2022-01-07 66.181.190.79

Яг тийм. Гэхдээ оросоор дайруулан, япон солонгосын бараа татаж болно доо.

Avatar

Зочин 2022-01-07 202.131.244.210

Дамжуулж авбал хамаагүй үнэтэй тусна. Орос бараа бол чанар муу, сонголт цөөн, оросод очиж худалдаа хийх эрсдэлтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж