Казахстан дахь үймээн самууныг дарахад туслахын тулд хуучин ЗХУ-ын цэргийн эвслийн бүрэлдэхүүнд багтаж байсан Оросын шүхэрчид тус улс руу нислээ.
ЗХУ 30 жилийн өмнө задран унаснаас хойш тохиож буй хамгийн аймшигтай энэхүү бослогыг намжаахаар Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас энхийг сахиулах зорилгоор цэргүүдээ мөн байршуулаад байгаа билээ.
Энхийг сахиулагчдын бие бүрэлдэхүүнд ОХУ-ын агаарын десантын цэргүүд болон Беларусь, Армени, Тажикистан, Кыргыз улсын цэргүүд багтаж байна.
Ийнхүү Оросын агаарын десантын бие бүрэлдэхүүн Казахстан дахь энхийг сахиулах хүчинд нэгдэхээр замдаа гарав.
Эх сурвалж: TASS TELEGRAPH
Холбоотой мэдээ