Алматы хотод эсэргүүцлийн жагсаал зэвсэгт түрэмгийллээр үргэлжлээд байгаа. Засгийн газраас террорист халдлагын эсрэг үйл ажиллагаа явуулж, ХАБГБ-аас туслалцаа эрээд байна. Тэгвэл, Пүрэв гаригийн өглөөнөөс нөхцөл байдал хурцадмал болж, Алматы хотын улсын нэг болон долдугаар төв эмнэлгүүдийг зэвсэгтэй хүмүүс бүслэн авчээ. Тус зэвсэгтэй хүмүүс цагдаа биш бөгөөд босогчид байх өндөр магадлалтай. Зэвсэгт босогчид Пүрэв гаригийн өглөө гал нээснээр ойр орчмын иргэд айдаст автсан байна.
Эмнэлгүүдийн орох, гарах хөдөлгөөнийг хааж, эмч сувилагч, өвчтөн, эмчилгээний ажилчдийг эмнэлэг рүү орох замыг боон, түргэн тусламжийн автомашинуудын үйл ажиллагааг зогсоожээ. Ингэснээр бослогод бэртэж гэмтсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй болсон байна.
ЭХ СУРВАЛЖ: KAZAKHTIME
Холбоотой мэдээ