Монголын Сурагчдын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав | News.MN

Монголын Сурагчдын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Монголын Сурагчдын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монголын Сурагчдын холбоо/МСХ/-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. МСХ нь зургаа дахь жилдээ сурагчдын эрх ашгийг хамгаалах, тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, тэднийг чадавхижуулж үндэсний соёл, зан заншлаа сурталчилан таниулах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж буй ТББ юм байна.
МСХ-ны тэргүүн О.Сэлэнгээ хэлэхдээ, “300 шилдэг сурагч” бэлтгэж Монгол Улсынхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулах хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах, тэдгээр сурагчдын төгсөлтийн баярт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит гэрчилгээ олгуулах, мөн шилдэг 10 сурагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгох асуудлаар Ерөнхийлөгчид санал тавьж, сурагчдын хөгжил, тэдний эх оронч сэтгэлгээний тухай санал солилцсон юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сурагчдын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ тэдний бүтээлч санаачлагыг дэмжиж буйгаа илэрхийлж сурагчдыг хөгжүүлэх, тэдний нийгмийн оролцоог дэмжиж урамшуулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцолсон байна.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж