Ханх суманд 1000 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2022.01.06-нд нийтлэгдсэн

Ханх суманд 1000 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Ханх суманд 1000 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Баян-Өлгий аймагт өнөөдөр (2022.01.06) 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, газар хөдлөлт өдрийн 15:09 цагийн орчимд тус аймгийн Алтанцөгц сумаас баруун зүгт 12 км-ын зайд болсон аж.  Тус аймаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг байна.

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Мөнхсайхан “Баян-Өлгий аймагт болсон 3.6 магнитудын хүчтэй газарт хөдлөлт нь хүнд мэдрэгдэхүйц хэмжээний чичирхийлэл. Тус аймгаас гадна Увс, Говь-Алтай зэрэг аймаг нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг.

Мөн Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа 1000 гаруй удаагийн давтамжтай газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн. Үүнээс хойш хүчтэй газар хөдлөлтийн идэвхжил харьцангуй тогтвортой байна. Шинэ он гарснаас хойш Улаанбаатарт газар хөдлөлт бүртгэгдээгүй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж