Хятад болон Литва улсын хооронд дипломат маргаан үүссэн. Учир нь Литва өөрийн нийслэлдээ Тайванийн Элчин сайдын яам байгуулах шийдвэр гаргасанд Хятад улс дургүйцлээ илэрхийлжээ. Улмаар Литва улсаас экспортлох байсан 20 мянган шил ром дарсыг Хятадын хилээр нэвтрүүлэхийг хориглосон байна.
Тайвань улс Литватай харилцаагаа улам баталгаажуулна гэж мэдэгдээд, Хятадын 20 мянган шилээс илүү бүтэн чингэлэг ром дарсыг худалдаж авсан байна. Мөн Тайванийн Сангийн яамны сайд ром дарс ашиглан ямар төрлийн хоол, уух зүйлс хийж болох талаар цахим хуудастаа нийтэлжээ.
Урт хугацааны турш Хятад улс Тайванийг өөрийн эзэмшил гэж мэдэгдсээр ирсэн боловч Тайвань тусгаар улс болохын тулд дипломат болон цэргийн хүчээр эсэргүүцлээ илэрхийлээд буй. Тайваь улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Литвад Элчин сайдын яамаа байгуулах зөвшөөрөл авснаар тусгаар улс болсонтой дүйцэх юм.
Литваас ирэх 20 мянган шил ром дарсыг хилээр нэвтрүүлэхгүй гэх хориг тавьсны дараа Тайванийн Сангийн сайдын мэдэлд байдаг архи, тамхины компани арванхоёрдугаар сарын 18-нд бүтэн чингэлгээр нь худалдан авчээ.
Тайваньчуудын үзэж буйгаар, тус архи, тамхины компани зөв цагтаа хөдөлсөн байна. “Литва биднийг дэмжиж байвал бид мөн адил Литваг дэмжинэ” гэж тус компанийн захирал хэлжээ.
Литвийн засгийн газар Хятадтай хийсэн сөргөлдөөний улмаас бизнес нь хохирсон компаниудад 148 сая ам.долларын тусламж үзүүлэх болсон тухай “Bloomberg” мэдээллээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ