ҮСХ: Хөдөлмөрийн насны залуусын 50 хувь нь л ажиллаж байна | News.MN

ҮСХ: Хөдөлмөрийн насны залуусын 50 хувь нь л ажиллаж байна

ҮСХ: Хөдөлмөрийн насны залуусын 50 хувь нь л ажиллаж байна

ҮСХ: Хөдөлмөрийн насны залуусын 50 хувь нь л ажиллаж байна

Монголд айл бүрт 1-2 хүн ажилгүй, бусдыгаа мөлжиж амьдарч байна гэх албан бус судалгаа бий. Хөдөлмөрийн насны 18-39 насныхан өнөөдөр гэрийн мухар сахиж байгаа нь ядуурлын гол шалтгаан гэхэд буруудахгүй болов уу. Гэтэл ажил олгогч нар хэчнээн өндөр цалин амласан ч ажиллах хүн олдохгүй, хүний нөөцийн асуудал толгойн өвчин болсныг хэлдэг. Шалтгааныг нь халамжийн хавтгайрсан бодлоготой холбох нь нийтлэг.

Хөдөлмөрийн насны залуус ажиллах сонирхолгүй болж, улсын хэмжээнд ажиллах хүч жилээс жилд буурч байгаа нь анхаарал татах болов. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, сүүлийн 17 жилийн хугацаанд улсын хэмжээнд ажиллах хүч 5.7 хувиар буурчээ. Тодруулбал, 2003 онд хөдөлмөрийн насны ажиллах хүчний оролцоо 64.5 хувь байсан бол 2020 онд 58.8 хувьтай байна.

Өнөөдөр хөдөлмөрийн насны 100 эмэгтэй тутмын 50 нь хөдөлмөр эрхэлж байна. Мөн 100 эрэгтэй тутмын 66 нь ажиллаж байна.  Үүнээс харвал хөдөлмөр эрхлэх чадвартай  залуусын 50 хувь нь л ажиллаж байна.  Гэтэл  3.6 сая гаруй хүн амтай улсын хувьд тулгамдсан асуудал болсон гэж мэргэжилтнүүд үзэх болжээ.

Залуусын дунд ажиллах хүчний оролцоо буурахад цалингийн хэмжээ, цар тахал, халамж тэтгэвэр нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. Хэдийгээр ажилчдын дундаж цалин 1.3 сая гэдэг ч 2021 оны гуравдугаар улирлын байдлаар аж ахуйн нэгж байгууллагад ажиллагчдын сарын дундаж цалин 993 мянган төгрөг гэх тоон үзүүлэлт байгаа юм.

Цалингийн хэмжээ болон цар тахлын нөхцөл байдал зэрэг олон шалтгаанаас үүдэн хөдөлмөрийн насны хүн амд эзлэх ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-06 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Зочин 2022-01-06 202.126.89.181

14 – 20 хоног ажилуулж хамаг ажлаа хийлгээд дараа нь цалинг өгөхгүй тамлаад нэг үгээр боолчлол хийж байгаа барилгын компанууд монголын залуучуудыг амьдаар нь тамалж ийм байдалд хүргэж байна. Хөдөлмөр бол хууран мэхлэлт дээрэм луйвар гэсэн ойлголтыг хувийн барилгын баячууд залуучуудад тулгаж байна.

Avatar

judit 2022-01-06 197.211.58.125

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

Зочин 2022-01-06 213.87.156.31

>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-06 139.5.218.144

шаана биз.хичнээн өндөр цалин амлаад ирдэггүй гэнэ үү. хөх инээд хүргэчихл ээ.төрөөс баячууд гардаг болохоор төрийн албан хаагч болохыг мөрөөдөж байгаад өө

Avatar

Бат инженер 2022-01-06 202.9.41.61

Боловсолыг бизнес болгосны гай шүү дээ. Энэ олон их дээд сургуулиудаа хаа. Инженер хийж чадах хүн алга болчихоод байна шүү дээ.

Avatar

Зочин 2022-01-06 64.119.16.104

Инженер гэж цээжээ дэлдсэн банди нараас их юм алга.Харин жинхэнэ гараараа ажиллах хүн л алга

Avatar

Зочин 2022-01-06 88.230.53.4

Залуус толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Ажил голоод, залхуураад, зүгээр л нэг их юм хийлгүй, сулдаа ганхаж байгаад их мөнгөтэй, хэдэн саяын цалин авна гэж мөрөөдөгчид хэт олширсон байна…

Avatar

Зочин 2022-01-06 103.14.37.4

Argaguishdee uldsen ni alban tushaal, bizness muruuduud tanil tal geed tenej yavahad zarim ni bolson boloogui zeeliin mashin avaal taxi nertei yum hiigeel yavj baigaashdee!

Avatar

Зочин 2022-01-06 66.181.179.23

Шалтгаан нь боловсролын системийн дампуурал болхоос халамж биш. Залуучуудад ямар халамж өгчөөд тэнэгтээд байгаан. Явж явж өөрсдийнх нь л арчаагүйнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж