ҮСХ: Хөдөлмөрийн насны залуусын 50 хувь нь л ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2022.01.06-нд нийтлэгдсэн

ҮСХ: Хөдөлмөрийн насны залуусын 50 хувь нь л ажиллаж байна

ҮСХ: Хөдөлмөрийн насны залуусын 50 хувь нь л ажиллаж байна

Монголд айл бүрт 1-2 хүн ажилгүй, бусдыгаа мөлжиж амьдарч байна гэх албан бус судалгаа бий. Хөдөлмөрийн насны 18-39 насныхан өнөөдөр гэрийн мухар сахиж байгаа нь ядуурлын гол шалтгаан гэхэд буруудахгүй болов уу. Гэтэл ажил олгогч нар хэчнээн өндөр цалин амласан ч ажиллах хүн олдохгүй, хүний нөөцийн асуудал толгойн өвчин болсныг хэлдэг. Шалтгааныг нь халамжийн хавтгайрсан бодлоготой холбох нь нийтлэг.

Хөдөлмөрийн насны залуус ажиллах сонирхолгүй болж, улсын хэмжээнд ажиллах хүч жилээс жилд буурч байгаа нь анхаарал татах болов. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, сүүлийн 17 жилийн хугацаанд улсын хэмжээнд ажиллах хүч 5.7 хувиар буурчээ. Тодруулбал, 2003 онд хөдөлмөрийн насны ажиллах хүчний оролцоо 64.5 хувь байсан бол 2020 онд 58.8 хувьтай байна.

Өнөөдөр хөдөлмөрийн насны 100 эмэгтэй тутмын 50 нь хөдөлмөр эрхэлж байна. Мөн 100 эрэгтэй тутмын 66 нь ажиллаж байна.  Үүнээс харвал хөдөлмөр эрхлэх чадвартай  залуусын 50 хувь нь л ажиллаж байна.  Гэтэл  3.6 сая гаруй хүн амтай улсын хувьд тулгамдсан асуудал болсон гэж мэргэжилтнүүд үзэх болжээ.

Залуусын дунд ажиллах хүчний оролцоо буурахад цалингийн хэмжээ, цар тахал, халамж тэтгэвэр нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. Хэдийгээр ажилчдын дундаж цалин 1.3 сая гэдэг ч 2021 оны гуравдугаар улирлын байдлаар аж ахуйн нэгж байгууллагад ажиллагчдын сарын дундаж цалин 993 мянган төгрөг гэх тоон үзүүлэлт байгаа юм.

Цалингийн хэмжээ болон цар тахлын нөхцөл байдал зэрэг олон шалтгаанаас үүдэн хөдөлмөрийн насны хүн амд эзлэх ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж