Жагсагчид Энэтхэгийн ерөнхий сайд Модиг "бүслэв"

Хуучирсан мэдээ: 2022.01.06-нд нийтлэгдсэн

Жагсагчид Энэтхэгийн ерөнхий сайд Модиг "бүслэв"

Жагсагчид Энэтхэгийн ерөнхий сайд Модиг "бүслэв"

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Пенджаб мужийн гүүрэн дээр жагсагчдад "олзлогдсон" байна. Тэрбээр 20 гаруй минутын турш гарах гарцгүй зогссон ба аюулгүй байдлын маш ноцтой алдаа гаргасан гэж  тус улсын улс төрийн томчууд шүүмжилж байна. 

Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Ажай Мишрагийн хүү аравдугаар сард болсон найман тариачны үхэлд буруутай гэж нутгийн иргэд үзэж байгаа аж. Тиймээс сайд Ажайг огцруулахыг шаардан, бослого гаргасан бөгөөд ерөнхий сайд Моди айлчлал хийж яваад ийн олзлогдсон байна.

Энэтхэгийн Дотоод хэргийн яамнаас "Ерөнхий сайдын аюулгүй байдалд халдсан нь босогчдын хувьд маш том алдаа болсон" гэж мэдэгджээ. Пенжабын ерөнхий сайд Чаранжит Сингх Чанни хэлэхдээ, түүний нутаг дэвсгэр дээр аюулгүй байдлын ямар нэгэн алдаа гараагүй гэж мэдэгдсэн байна. Тэрбээр "Тухайн өдөр Энэтхэгийн ерөнхий сайдын албанд хандан цаг агаарын таагүй нөхцөл болон эсэргүүцлийн жагсаалыг харгалзан үзэж Пенжаб дахь айлчлалаа түр хойшлуулахыг хүссэн" гэжээ.

Мөн ерөнхий сайдын цуваа маршрутаа өөрчилсөн талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй тул аюулгүй байдлын алдаа гаргаагүй гэж бүс нутгийн сайд Чанни Лхагва гаригт хэвлэлд мэдэгдсэн байна. 

Ерөнхий сайд Моди Лхагва гаригийн өглөө Бхатинда нисэх буудалд хүрэлцэн иржээ. Дараа нь “Hussainiwala National Martyrs Memorial”-д айлчлан, амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэхээр явах ёстой байсан аж. Гэвч цаг агаарын таагүй байдлын улмаас маршрутаа өөрчилснөөр асуудал дэгдэж, хүндэтгэл үзүүлэх газраас 30 км зайд босогчдод бүслэгдсэн байна. 

Пенжаб мужийн сайд Чанни, ерөнхий сайд Модид санаа зовж байгаагаа илтгэн, нутаг дэвсгэр дээр нь болж буй асуудалд анхаарлаа  сайтар хандуулахаа хэлжээ. Мөн Модиг айлчлахын өмнөх өдөр нутгийн босогчдод жагсаалаа зогсоохыг уриалснаа дурдсан байна. 

Эх сурвалж: BBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж