Бүгд Найрамдах Кыргыз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров хөрш орондоо үүсээд буй нөхцөл байдалд санаа зовж буйгаа илэрхийлэв. Тэрбээр өнөөдөр (2022.01.06) Казахстаны Ерөнхийлөгч болон Орос, Арменийн удирдагчидтай энэ асуудлаар хэлэлцсэн тухай тус улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Садыр Жапаров Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад байдаг орнуудын удирдагчидтай хэд хэдэн удаа утсаар ярьсан байна. Удирдагчид хямралын үед хариу арга хэмжээ авах тухай Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын дүрмийн дагуу аюулгүй байдлыг хангах талаар байр сууриа илэрхийлжээ.
Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага нь зургаан гишүүн оронтой. Үүнд Казахстан, Кыргыз, Тажикстан, Армени, Беларус, Орос улсууд багтдаг.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ