АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2022.01.06-нд нийтлэгдсэн

АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг шалгаж байна

АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг шалгаж байна

АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг шалгаж эхэлжээ. Мөн түүнийг хорьж саатуулан шалгаж буй тухай мэдээлэл гарсан юм. Энэ талаар албаны хүнээс тодруулахад “Шалгаж байгаа нь үнэн. Харин хорьсон эсэх нь мөрдөн байцаалтын нууц” гэв.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнгөрсөн оны нэгдүгээр сард Д.Нямхүү ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн билээ. Түүнийг ХӨСҮТ-ийн засварын ажилд төсөвлөсөн мөнгийг шамшигдуулж, компьютер томографын аппарат ХӨСҮТ-д өндөр үнэтэй худалдсан гэх зэрэг мэдээллүүд гарч байсан юм.

Харин Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн барилгыг засварлах шаардлагатай талаар өмнө нь зөндөө ярьсан. Гэтэл өнөөдөр олон нийтийн сүлжээнд намайг элдвээр гүтгэж, доромжилж байна. Тэр том хэмжээтэй, 20 гаруй байшинг засах мөнгийг шийдээд өгвөл хэн ч засчихна шүү дээ. Гэтэл өнөөдөр хоёр гуравхан байшинтай Улсын нэгдүгээр төв эмнэлэг гэхэд хэчнээн тэрбум төгрөгөөр өнгөө засч байна. Би үнэхээр ХӨСҮТ-ийн засварын ажилд төсөвлөсөн мөнгийг идэж, уусан бол бариад шоронд хий” хэмээн ярьж байв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж