
Сонгинохайрохан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга дээд ахмад А.Дугардоржоор ахлуулсан онцгой байдлын холбогдлох хүмүүс яг одоо нөхцөл байдалтай нь газар дээр нь танилцаж байна. Мөн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Хужирбулангийн 1 дүгээр гудамжны 27, 28, 1436, 1447, Хүлэмжийн 30 тоотод бороо орсны улмаас уулын ус хашаа, гэр, амбаарт орж ирсэн гэсэн дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар газар дээр нь очиход уг газар нь хотгор, нам доор газар байсан бөгөөд уулын ус орж ирснээс ус тогтсон байдалтай байжээ. Одоогийн байдлаар Хүлэмжийн 30 тоот оршин суудаг 1 айлыг нүүлгэх шаардлагатай байгаа бөгөөд холбогдох хорооных нь албан тушаалтанд уламжлаад байна. Дээрх айлууд нь бүгд газрын зөвшөөрөлтэй айлууд бөгөөд нам дор газар учраас ийнхүү усанд автжээ.
П.Наран