АН-ын өнгө, үнэт зүйлийг дээрэмдлээ гээд Ардын нам ардчилсан болохгүй! | News.MN

АН-ын өнгө, үнэт зүйлийг дээрэмдлээ гээд Ардын нам ардчилсан болохгүй!

АН-ын өнгө, үнэт зүйлийг дээрэмдлээ гээд Ардын нам ардчилсан болохгүй!

АН-ын өнгө, үнэт зүйлийг дээрэмдлээ гээд Ардын нам ардчилсан болохгүй!

Ирэх Пүрэв гаригт ардчилсан Үндсэн хууль баталсны 30 жилийн ой тохионо. Товчхондоо, Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй улсыг шинэ Үндсэн хуульдаа тунхаглаад 30 жил өнгөрчээ. Гээд энэ 30 жилийн хугацаанд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн улс болж чадсан уу гэсэн асуулт зүй ёсоор тавигдах байх.

Ямар байсан эрх баригч МАН зуун жилээрээ, Их хурлаараа их л гоё гоё амлалт өгсөн. Авлигатай тэмцэж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаална гэв. Авчиг Ардчилсан намын “төрсөн өдөр”-ийг булааж, өнгө, үнэт зүйлээр нь гоёлоо гээд Ардын нам ардчилсан болохгүй. Үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн бүхнийг хууль, шүүхээр айлгаж ичээгээд, иргэдийнхээ эрх чөлөөнд халдаад байвал шүү дээ.

Нэг.

Ардчилсан Үндсэн хууль болон Ардын намынхны 2019 онд дангаараа баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 20 дугаар зүйлд “Хүн бүр чөлөөтэй, тайван хуран цуглаж, эвлэлдэн нэгдэх эрхтэй”-г зааж өгсөн. Харамсалтай нь, эрх баригчдыг эсэргүүцсэн, жагссан, шүүмжилсэн бүхэн шүүх, цагдаагийн хаалга татах нь хэвийн үзэгдэл болжээ.

Цар тахлын үед иргэдээ хөл хорьчхоод эрх баригчид өөрсдөө наадам хийж, наргиж цэнгэхийг эсэргүүцэн, “NoDoubleStandart" иргэдийн хөдөлгөөнөөс тайван жагсаалыг өнгөрсөн оны долдугаар сард зохион байгуулсан. Гэтэл тус жагсаалыг зохион байгуулсан гэж иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарын зургаан хүнийг гурван жил хүртэл хорих ялтай эрүүгийн хэрэгт буруутгажээ.  Тэднийг энэ сарын 20-нд шүүнэ. Шүүх засаглалд реформ хийгдсэн эсэхийг шүүгчид өргөсөн тангараг, томилсон хүнийхээ алинд нь үйлчлэхийг энэ өдөр бүгдээрээ харна гэсэн үг.

Э.Бат-Үүлийг хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 онд дууссан хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн “хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” хэмээн зүйлчилж, дөрвөн жилийн ял оноосноос нь харвал Монголын шүүх өөрчлөгдсөнгүй, өөрчлөгдөхгүй нь бололтой.

Хоёр.

Мягмар гаригт хуралдсан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр хэд хэдэн ноцтой баримтууд дэлгэсний нэг нь наадам хийх нэрээр НЗДТГ-аас 4.5 тэрбумыг “Шинэ үеийн нэгдмэл залуус” ТББ авсан тухай мэдээлэл. Зүй нь наадам хийхийг эсэргүүцсэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг биш “Наадмын тухай” контент хийх нэрээр татвар төлөгчдийн мөнгийг ямар тендер, шалгаруулалтгүйгээр авсан З.Нямзул гэгчийг шалгах ёстой байв. Улсын драмын эрдмийн театрын менежер залуу тэрбум, тэрбумаар нь төсвийн мөнгө "угаасны" ард хэн байгааг, мөн яагаад тус төрийн бус байгууллага руу ямар ч тендергүйгээр 4.5 тэрбумыг шилжүүлсэн албан тушаалтныг олж хариуцлага тооцож байж л МАН-ынхны ярьдаг шударга ёс тогтоно. Өнгөрсөн жил наадам хийлгүй өнжсөн гэвэл цар тахлаар далимдуулж, контент нэрээр хэн хэчнээн төгрөг авсан болохыг тогтоож байж Ардын намынхны амлах болсон авлигатай тэмцэх ажил эхлэх учиртай.

Гурав.

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын тавьсан асуулт ба Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөний өгсөн хариултаас харахад Үндэсний хөрөнгө оруулалтын банк төрд төлөх ёстой өр нь “хэвээрээ” үлдсэн аж. Тус банк төрд 90 тэрбумыг төлөх ёстой бөгөөд ЭМДЕГ-т он солигдохын өмнөхөн 15 тэрбумыг төлсөн гэж хотын дарга Д.Сумъяабазар баяр, бахдалтай зарлаж байсан. Атал уг мөнгийн Монголбанкнаас зээлсэн болохыг төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгч үгүйсгээгүй юм. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 15.9 хувийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, 56.9 хувийг түүний төрсөн дүү Д.Дагвадорж эзэмшдэг.

Үндсэндээ төрийн нэг халааснаас мөнгө авч, нөгөө халаасанд өрөө төлсөн гэсэн үг. Энэ үйлдэл нь хотын дарга Д.Сумъяабазарын өргөдлөө бичих гол үндэслэл болох ёстой, хуультай, ёс зүйтэй улсад бол шүү дээ. Даанч Монголд хэвийн үзэгдэл, МАН-ынхан ядаж иргэдээсээ ичиж, айхаас ч больсон байна.

Ардын нам авлигыг бууруулж, албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг үнэхээр хүсч байгаа юм бол үүнийгээ хотын даргаас эхлүүлэх хэрэгтэй. Ингэж байж л задарсныг засаглаж, ядарснаа хамгаалах ёстой юм. Тэгээд ч "Эрх чөлөөт нийгэм, ардчилсан тогтолцооны хамгийн том дайсан бол авлига, хүнд суртал, хариуцлагагүй байдал, албан тушаалын гэмт хэрэг байдаг. Эрх баригч намын хувиар энэ бүхэнтэй тэмцэх бодлогыг бид өөрсдөөсөө эхлэн гаргаж, 30 дугаар их хурлаараа намын дүрмээрээ баталгаажуулсан.

Авлигад нэр холбогдсон гишүүн намын удирдах албан тушаал хаших эрхгүй, мөн намын өмнөөс нэр дэвших боломжгүй, улс төрийн дэмжлэг авч ажиллах боломжгүй гэсэн заалтыг намын хөтөлбөртөө батлаад, Улсын дээд шүүхээр батлуулсан. Илтэд ёс зүйн зөрчил гаргасан этгээд намаас гарсанд тооцно гэсэн заалтыг баталсан. Энэ хөтөлбөр дүрмээрээ нам өөрөө аливаа гэмт хэрэг, ёс зүйн зөрчил гаргасан этгээдүүдтэй нэг эгнээнд байхгүй" гэж Д.Амарбаясгалан өөрөө хэлсэн шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-06 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

зочин 2022-01-06 66.181.161.89

АН удирдлага одоогийн ийм байдалд хүрсэнээ эхлээд өөрсдөөсөө хайж үнэлэлт өгөөгүй цагт өөдлөхгүй ээ

Avatar

Зочин 2022-01-06 103.120.113.42

Bid ardchilliin zamaar ergelt butsaltgui orson tul buh uls turiin huchnuud ardchilsan namuud. Hen ch AN iig duuraigaagui. Yamar ch nertei nam udirdsan bai bid ardchilsan oron heveeree l bnshdee durakaa.

Avatar

АМГ 2022-01-06 66.181.170.73

Энэ АН – гээд гүйгээд байгаа хүмүүс ер нь нэг юм огт ойлгохгүй юм, Хажуу айл нь өнгөтэй өөдтэй арчаатай үр хүүхдүүддээ санаа тавиад яваад байхад өөрсдөө гэрээ үймүүлж салъя сарины гэж үр хүүхдүүдээ арчилж чадахгүй болхоороо хажуу айлаа энэ муугаас болж манайх гэж айл сүйрлээ гэж орилж байгаа нь үнэхээр инээдтэй юм. хэдэн сэтгүүлчдээр янз бүрийн л юм бичүүлэх юм.

дүгнээд хэлэхэд АН өөрсдөө учираа олж сур чадахгүй бол байр суурийг чин аль хэдийн хүн нам орлоод эхэлсэн байна лээ шүү..

Avatar

judit 2022-01-06 197.211.58.125

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

Зочин 2022-01-06 66.181.161.60

Ард түмэн бас ч тиим тэнэг биш АН нам ардчилсан нам гэж яриад байгаа энэ хэдэн лидерүүд нь бараг л цөмөөрөө АН намын нэр барьж төрд ажиллаж улсаа биш өөрсдиигөө баяжуулсан хэдэн гарууд шүүдээ. Тэд төр барьж байхдаа улс орноо өөд нь татаж байсангүй дандаа л доройтуулж байсан болохоор АНнамын тэр хэдэн олигархуудыг ард түмэн нэгэнт таньсан Та нар нэгэнт хичнээн сайхан юм ярьж ард түмнии төлөө гэж орилоод нэмэргүй болсон цаг шүү Иимэрхүү юм ярих тусмаа нэр хүндээ алдах болно

Avatar

Зочин 2022-01-06 213.87.156.31

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2022-01-06 64.119.23.174

Шорон Эрдэнээ Хзрэлсүх хоёр л буруутай

Avatar

Зочин 2022-01-06 66.181.180.233

Түүндээ тулбал монголд бодитой ганцхан ардчилсан нам байдаг. Тэр нь МАН. Үүнийг АН нэр зүүгчид ч дотроо бол маш сайн мэдэж байгаа. Харамсалтай нь АН,
ардчилагчид биш, зөвхөн АН нэрийг өмчлөгчид болохыг энэ авгай мэдэх ёстой уг нь

Avatar

Зочин 2022-01-06 64.119.26.93

Энэ 2 дурактай дуракгүй Монголын ардчилал байдгаараа байгаа биздээ. Яах гэж ингэж тэнэгтэж туйлширдаг байна аа. Монгол шиг ардчилал нь хэрээс хэтэрсэн улс хаана байгаа юм бэ? Хэн дуртай нь лайв хийж болж байгаа биз дээ. 2 хөршид ингэж чадахгүй байгаа шүү дээ.

Avatar

Зочин 2022-01-06 64.119.26.93

Э.Одбаяр, Д.Монголхүү энэ хоёр чинь яахлаараа Монголын ардчилалыг тодорхойлдог билээ. Энэ 2 хөгийн амьтан чинь ажилгүй зүгээр л нэг 2 баагий шүү дээ.

Avatar

ПАРТИЗАН 2022-01-06 103.229.122.100

КОМНИСТУУДАА ФАШИСТУУДАА НАЦИСУУДАА ЛАЛАРУУДАА ТРОЛЛУУДАА ТА НАРЫН ҮГ НАД ТААЛАГДАХГҮЙ БАЙНА ГЭХДЭЭ ТА НАРЫН ҮГ ХЭЛЭХ ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ ЭРХИЙН ЧИНЬ ТӨЛӨӨ БИ АМИА ӨГӨХӨД БЭЛЭН БАЙНА

Avatar

Зочин 2022-01-06 198.166.185.126

Ene batuul shorongoos bichiz baina uu day
Eldegdorziin uzeliig web site sain damzuulz baina
Hitler bar naas ehelsen bol elbegdorz web site – aaraa duusah duusah estoi

Avatar

Зочин 2022-01-06 202.9.40.5

АН-ын юу ч МАН-д хэрэггүй. МАН-д өөрийн гэсэн үнэт зүйл ардчилал бий. АН-ын ардчилал гэх зүйлийг авбал бүгд тэрбумтан болж улсын эрх ашиг хохирч дараа нь шоронд орох болно. Ийм АН-тай байснаас байхгүй нь дээр. Танай нам тарж шинэчлэгдэх хэрэгтэй. Ан-д луйварчид үл бүтэх этгээдүүд олноороо байхад хэн итгэх юм бэ

Avatar

Зочин 2022-01-06 122.201.31.72

Ардчиллын нэрийг барьсан, өмчилсөн Элбэгдорж, Батүүл, Баттулга, Сайханбилэг, Баярцогт, Оюунгэрэл, фе факто Жаргалсайхан, тоймч Баярхүү гэх мэт пост коммунистуудыг өмөөрч байгаа чи л харин усан толгойт байх шүү.

Avatar

Зочин 2022-01-06 202.126.89.223

АН өөрсдөө Казахстанууд шиг дорвитой бослого жагсаал хийлдээ …. МАН -ыхан бол Хөдөө аймгуудаар Багийн шинэ жил хийгээл иргэд, хөдөлмөрчид, ахмадуудыг дуудаж дэлбэ шинэ жилдүүлээд л бэлэг сэлт тараагаад л саналыг нь урьдчилаад авчихаж бна шд…МАН -ын хөдөө орон нутгийн намын үүрүүд мундаг ажиллаж бноооо ийм амархан айн АН -аа

Avatar

Зочин 2022-01-06 64.119.19.64

Барилгын яамны Магнайсүрэн пииздууг шалгаад шоронд хийгээчээ !!!!

Avatar

Зочин 2022-01-06 66.181.184.126

ANUSUUD ARCHIJ HAY

Avatar

mgl 2022-01-06 64.119.23.163

АН ардчилал нэрийн дор ард түмнийг бутаргаж, засгийн хомсдолыг бий болгож, төр засгийг сулруулан Монгол улсыг сүйрүүлэх шахсаныг түүх мартахгүй.

Avatar

Зочин 2022-01-06 66.181.161.84

АН ямарч ардчилалгүй нам шүү

Avatar

Зочин 2022-01-06 59.153.115.57

Хавар яах бол……..

Avatar

Зочин 2022-01-06 124.158.67.89

АН гэж нохой бөөснүүд тарж устаж алга болсон цагт Монгол эрс хөгжинө дөө

Avatar

Санаа зовогч 2022-01-06 78.187.120.177

Ардчилал гэж бас хүн бүр дураараа бай гэсэн үг ч бас биш, харин олон нийтийн эрх ашигт харшлах зүйл хувь хүн хийхийг хязгаарладаг гэдгийг бид одоо болтол ухаарахгүй юм даа. Дэлхийн ямар ч улсад дайн зэвсэгт мөргөлдөөн, байгалийн гамшиг, халдварт өвчин тохиосон онцгой нөхцөлд тусгайлан арга хэмжээ, дэглэм хэрэгжүүлдэг жишиг байгаа. Өөрөөр хэлбэл хувь хүний ялгаатай эрх ашиг бус, олон нийтийн нийтлэг эрх ашгийг дагана гэсэн үг. Ө/х Хувь хүний эрх чөлөө нийтийн эрх ашгаар хязгаарлагдана:

Avatar

Зочин 2022-01-06 192.82.85.217

MAN gej 100 jil ard irgediin tolgoig ugaasan hedhen udirdagch nar uursdiiguu zasgiin erhend bailgahiin tuld hamgiin muu muuhai bolgoniig hiisen heseg buleg etgeeduud bn,jishee ni; Kovidiin huuliig sungahgui geed l yarij baisan gishuudee tarhiig ni ugaagaad l ih hurliin chuulgand orohod sungayaa geed l sanal uguuleh jisheetei medeej chi ahij ih hurald songogdohgui shuu gesen bh ene yug haruulj bn geheer ard tumnii erih ashig 1rt bish huviin uchuuhen erih ashig,tsaashlaad heden hunii erih ashig bn

Avatar

Зочин 2022-01-06 202.9.40.163

Хоёр хэрээ хараа гайхав. Ардчилсан намын лидер гэх лойдорууд насаараа улстөр гэх албан тушаалд ажилчихаад бүгд тэрбумтанууд болцгоосон. Нэг нь гэхэд өнөөдөр гэр бүлтэйгээ гадаадад улсад оронгож байгаа. Ямар мөнгөөрөө энэ олон жилийн турш орогноод байгаа юм. Эрдэнэтийг ашгийг луйвардсан мөнгөөрөө шүү дээ. Бас Дубайн гэрээ гэж Баярцогт шиг овоо хувьцаа авсан нь ойлгомжтой. Харин жирийн нэг мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хүнд тэр хувьцаа нь олдоггүй. Олж авч чадахгүй байвал хохь чинь гэдэг.

Avatar

Зочин 2022-01-06 192.82.85.217

Uhej hevtej baisan usan tolgoi avilgachin har heree yamaa zuv oilgochih tolgoitoi bolood daraa ni yam guaglaarai

Avatar

Зочин 2022-01-06 202.9.40.163

Ардчиллын нэрийг барьсан, өмчилсөн Элбэгдорж, Батүүл, Баттулга, Сайханбилэг, Баярцогт, Оюунгэрэл, фе факто Жаргалсайхан, тоймч Баярхүү гэх мэт пост коммунистуудыг өмөөрч байгаа чи л харин усан толгойт байх шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж