Өмнөд Солонгосын Чүнчон мужид Covid-19-ийн шинэ хувилбар омикроны таван тохиолдол илрэв. Үүнээс хоёр нь дотоодын халдвар, гурав нь Монгол болон АНУ-аас ирсэн иргэд гэж цахим мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Ийнхүү Өмнөд Солонгост омикроны халдвар авсан хүний тоо 10 болсон байна. Өмнөх тохиолдлуудын хувьд Испаниас ирсэн гэр бүлийн гурван гишүүн болон Их Британи, Филиппинээс ирсэн хүмүүс байсан аж.
Монгол болон АНУ-аас ирсэн иргэдийн хувьд арванхоёрдугаар сарын 15, 25, 28-ны нислэгээр ирсэн хүмүүс гэж мэдээлжээ. Монгол Улсаас ирсэн иргэн нь арванхоёрдугаар сарын 31-нд омикроны халдвар авсан нь тогтоогдсон бол АНУ-аас ирсэн хоёр иргэн энэ сарын 2, 3-нд омикроноор халдварласан болох нь тогтоогдсон байна.
Дотоодоос халдвар авсан хоёр иргэний хувьд өнгөрсөн сарын 30-нд болон энэ сарын 2-нд омикроны онош батлагджээ. Өмнөд Солонгосын холбогдох албаныхан зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлуудын ойрын хавьтлуудыг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна
Эх сурвалж: NEWS1.KR
Холбоотой мэдээ