Хүний эрхийн мэдрэмжгүй дарга

Хуучирсан мэдээ: 2022.01.06-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн мэдрэмжгүй дарга

Хүний эрхийн мэдрэмжгүй дарга

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоолоор “Дархан бэр” энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журам баталсан нь шүүмжлэл дагуулав. Тодруулбал, анх бэр болж очсон айлдаа гурваас дээш хүү дараалан төрүүлж өсгөсөн эмэгтэйг хүндэтгэн "Дархан бэр" энгэрийн тэмдэг олгох журам баталсан нь тус сумын ИТХ-ын дарга Ц.Доржсүрэнг хүний эрхийн мэдрэмжгүйгээ батлан харууллаа гэж зарим хүмүүс үзжээ. 

Тус  журамд "Охин төрүүлсэн бол дархан бэрд тооцохгүй" гэж заасан нь олон хүний эгдүүцлийг хүргэсэн. Харин үүнд тус сумын ИТХ-ын дарга Ц.Доржсүрэн өчигдөр "Уламжлал болоод олгож ирсэн ч 2020 онд  шагнал олгоогүй. Тиймээс 20 гаруй иргэнээс гомдол ирсэн учраас ИТХ-аараа журмыг шинэчлээд, тогтоол гаргасан юм. Үүнийг ямар нэг байдлаар захиалгатайгаар шүүмжилж, буруу талаас нь тайлбарлаж байна. Дархан бэр өргөмжлөл, тэмдэгийн зардал болох 50 мянга орчим төгрөг төсвөөс гаргахаар тогтоолдоо тусгасан" гэх тайлбар өгсөн юм. 

Уг шийдвэрийг Хүний эрхийн үндэсний комиссоос хүний эрхийн суурь зарчмыг зөрчсөн шийдвэр гэж үзэж, шаардлага хүргүүлжээ. Тус шаардлагад "Дархан бэр хэмээн өргөмжилж буй энэхүү шийдвэрийн цаана уг шалгуурыг хангаагүй, мөн эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар хүүхэд төрүүлээгүй эмэгтэйчүүдийг дорд үзэх, ялгаатай байдал үүсгэх, ялгаварлан гадуурхалт, гэр бүлийн дарамт, хүчирхийлэл зэрэг олон сөрөг үр дагавар дагуулж болох"-ыг анхааруулжээ.

Мөн цаашдаа орон нутагтаа “Дархан бэр”, “Уран бэр” өргөмжлөх зэрэг хүйст суурилсан ялгаварлан гадуурхсан аливаа санал, санаачилга, арга хэмжээг уриалах, дэмжих, зохион байгуулахгүй байх, төсвийн хөрөнгийг үрэлгэн байдлаар үр дүнгүй ажилд зарцуулахгүй байх шаардлага хүргүүлсэн байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж