2,955,848 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.06-нд нийтлэгдсэн

2,955,848 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 2,110,223,214.67 төгрөгийн үнийн дүн бүхий 2,955,848 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монноос" ХК (MNS+15.00%), "Хай би ойл" ХК (HBO+14.99%), болон "Мандал говь импэкс" ХК (MNG+14.23%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" ХК (AOI -15.00%), "Нэхээсгүй эдлэл" ХК (NXE-14.72%) болон "Ремикон" ХК (RMC-7.10%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 48,059 ширхэг нэгж эрх 24,361,516 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 1.31 хувиар өсч 44119.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,061,981,727,045.91 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж