“Үйлдвэрлэл хангалттай хөгжсөн ч төр тоодоггүй”

Хуучирсан мэдээ: 2022.01.06-нд нийтлэгдсэн

“Үйлдвэрлэл хангалттай хөгжсөн ч төр тоодоггүй”

“Үйлдвэрлэл хангалттай хөгжсөн ч төр тоодоггүй”

“Монголын нэгдсэн холбоодын зөвлөл”-ийн анхдугаар форум өнөөдөр (2022.01.06) Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд боллоо.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэргэдэх аж ахуй эрхлэгчдийн холбоодоос бүрдсэн “Монголын нэгдсэн холбоодын зөвлөлийн 17 гишүүн холбоо болон 120 гаруй ТББ-ын байгууллагын төлөөллүүд Монгол Улсын Шадарсайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Жижиг дунд үйлдвэрлэлийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нартай уулзсан юм. Анхдугаар форумын хүрээнд:

  • Стандартыг цөөлөх,
  • Төрийн давхардсан чиг үүргийг болиулах,
  • Батламжийг бүрэн болиулах,
  • Хяналтын нэг байгууллагатай болох,
  • Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.АНАР:

-Зөвхөн сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн гэлтгүй бусад бүх салбарын хамгийн том өрсөлдөгч нь импортын бараа юм. Манай салбар Монголын хүнсний сав, баглаа боодлын 80 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Түүхий эдээ гаднаас оруулж ирдэг. Гэтэл гааль, тээврийн зардал өндөр байгаа нь хүндрэл учруулж байна. Өнөөдөр Монгол Улсад үйлдвэрлэл хөгжөөд 30 жил болж байгаа ч эрх зүйн зохицуулалт одоо хэр нь алга. Төр энэ тал дээр хуулийн хэсэг байгуулан ажиллах хэрэгтэй байна.

Монголын гутал, арьсан эдлэл үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б.ТУУЛ:

-Манай улсад арьс, шир боловсруулах технологи хангалттай хөгжсөн. Гэтэл төр тоодоггүй. Санхүүжилт алга. Гутал үйлдвэрлэдэг ихэнх хүмүүс орон сууцны подвальд үйлдвэрлэлээ явуулж байна. Стандартын шаардлага хангасан үйлдвэртэй болоход төрийн туслалцаа нэн чухал.

Энэхүү форум дээр мөн жижиг, дунд үйлдвэрийн салбарын санхүүжилт, төрийн худалдан авах үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар илтгэлүүд тавив.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж