Вакциныг эсэргүүцэгчид хохиров | News.MN

Вакциныг эсэргүүцэгчид хохиров

Вакциныг эсэргүүцэгчид хохиров

Вакциныг эсэргүүцэгчид хохиров

Мэргэжлийн талбайн теннисний мэйжор ангиллын тэмцээний 20 түрүүтэй Новак Жокович болон NBA-ийн Брүүклин Нетс багийн од Кайри Өрвин нар Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдахгүй гэжээ. Үүнийхээ улмаас Новак Жокович Австралийн нээлттэй тэмцээний аваргаа хамгаалах боломжгүй болсон бол Кайри Өрвин багийнхантайгаа хамт улирлын тоглолтуудад бүрэн оролцох боломжгүй болсон юм.

Сербийн алдарт теннисчин өнөөдөр /2021.01.06/ Австралийн нээлттэй тэмцээнд оролцохоор Мельбурн хотноо газардсан ч тус улсын хилийн цэргийн алба Жоковичийг вакцинд хамрагдаагүй гэх шалтгааны улмаас хилээр нэвтрүүлэхгүйгээ илэрхийлжээ. Жоковичид олгосон Австралийн визийг хүчингүй болгож, нэн даруй тус улсыг орхихыг шаардсан аж.

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон ч хилийн албаныхны гаргасан шийдвэрийг дэмжиж, Жокович вакцин хийлгэж болохгүй гэсэн эмнэлгийн магадлагаа шаардлага хангахгүй байна гэж хэлжээ.

Дээрх хэргийн улмаас Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич иргэнийхээ төлөө тэмцэхээ илэрхийлсэн аж. Гаднын шинжээчид энэхүү хэргээс улбаалан Серби, Австралийн дипломат харилцаа ганхах вий хэмээн болгоомжилж байна.

Ийнхүү вакцинд хамрагдаагүй гэх шалтгаанаар Новак Жокович энэ оны эхний тэмцээнээ өнжихөөр боллоо. Өдгөө 34 настай тэрбээр Австралийн нээлттэй тэмцээнд есөн удаа түрүүлсэн амжилтаараа рекорд тогтоосон билээ.

Нөгөө талд, Кайри Өрвин вакциныг эсэргүүцсэн хэвээр, улирлын эхэнд талбайд гараагүй. Түүний хувьд өнөөдөр /2021.01.16/ улирлын анхны тоглолтдоо оролцсон бөгөөд талбайд 32 минут өнгөрүүлэхдээ 22 оноо авчээ. Гэхдээ түүнд нэг асуудал байгаа нь Кайри Өрвин зөвхөн аялан тоглолтуудад л оролцох боломжтой. Учир нь Нью-Йорк хотын зүгээс тус хотод тоглох тамирчдыг вакцинд хамрагдахыг шаардаж байгаа тул Кайри гэртээ хийх тоглолтуудад оролцохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-06 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Зочин 2022-01-06 115.130.131.74

Вакцинаа хийлгэж байхгүй яасан юм одоо яая гэхэв. Нэг цом алдаж хэдэн сая доллар алдаж дээ. Австрали улсыг хуульгүй улс гэж бодож л дээ. Жонни Депп ийг бас оруулаагүй шүү дээ. Нохойндоо виз аваагүй гэдэг шалтгаанаар. Австрали улс гадны хэн нэгнээс жижгэрээд байдаг улс биш

Avatar

Санаа зовогч 2022-01-06 78.187.120.177

Гарчгаа мундаг, сүртэй өгөх болж дээ. Хохиров гэх шиг. Нийтийн эрүүл мэндэд аюул учруулахаа тоохгүй, хувиа бодсон хүн хохирсон байх уу, эсвэл бусад нь хохирсон байх уу. Өөр тавих сэдэв олдохгүй л байгаа юм байх даа. Шар хэвлэлд бол таарах юм, харин танайд…

Avatar

judit 2022-01-06 197.211.58.125

Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com

Avatar

Зочин 2022-01-06 213.87.156.31

>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

nuudel 2022-01-06 52.79.175.47

2022-01-16

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж