УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг чуулганы хуралдаанд хамгийн сайн ирцтэй оролцдог, хуулийн төсөл хэлэлцэхэд хамгийн түрүүнд үг хэлдэг гишүүн хэмээн магтаж, “салхи хагалагч” гэж онцлоод амжив.
Эргэн сануулбал, оны өмнөхөн УИХ-ын дарга гишүүддээ чуулганд идэвхтэй оролцсон гишүүдэд талархал илэрхийлсэн нь олны шүүмжлэлийг дагуулсан. Ингэхдээ Ё.Баатарбилэг тэргүүтэй гишүүдийг 555 мянган төгрөгийн соёмбо бүхий дурсгалын зүйлээр урамшуулсан нь цагаа олоогүйг олон хүн хэлж байв.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн тухайд өнгөрсөн онд чуулганы 64 удаагийн нэгдсэн хуралдаанд ганц ч удаагийн хоцролт, таслалтгүй оролцсон гишүүнээр нэрлэгдэж, “Оны шилдэг”-ээр тодорсон. Удаах байранд УИХ-ын гишүүн Х.Баделхан, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар багтсан билээ.
Холбоотой мэдээ