Гүнж Шарлотта, ханхүү Георг нар сайн найзтай байж болохгүй

Хуучирсан мэдээ: 2022.01.06-нд нийтлэгдсэн

Гүнж Шарлотта, ханхүү Георг нар сайн найзтай байж болохгүй

Гүнж Шарлотта, ханхүү Георг нар сайн найзтай байж болохгүй

Эзэн хааны гэр бүлийн хүүхдүүд, эгэл жирийн амьдралтай хүүхдүүдтэй адилхан ч зарим нэг талаараа эрс өөр юм. Заавал ирээдүйн титмийн эзэн болохгүй ч дагаж мөрдөх ёстой хууль, дүрэм бий. Үүний нэг жишээ нь, хатан хаан Элизавета II-ын гуч хүүхдүүд болох гүнж Шарлотта, ханхүү Георг нар сайн найзтай байж болохгүй аж. Тэд Лондон хотын тансаг хувийн сургуульд сурдаг ч ангидаа хэнтэй ч найзалдаггүй гэж “Royal Insider” мэдээлэв.

Их Британийн "Loose Women" ток шоуны хөтлөгч Жэйн Мурийн хэлснээр, Кейт Миддлтон, хунтайж Уильям нарын зургаан настай охин сургуульдаа сайн найзтай байдаггүй гэж Их Британийн "The Sun" сонинд мэдээлжээ. Сургуулийн удирдлага хэнийг ч гадуурхагдсан мэт мэдрэмжтэй үлдээхийг хүсдэггүй ч хааны гэр бүлийн дүрэм журам нь содон юм. Мур тус сургуулийг үнэхээр сайхан сургууль, мал аж ахуй эрхэлдэг нь сонирхолтой гэж дурджээ.

"Гүнж найзтай байж болохгүй" гэх дүрмийг олон иргэн шүүмжилдэг байна. Учир нь бага насны хүүхдэд нийгэмтэй харилцах зөв дадал зуршил суулгах ёстой. Бусдаас тусгаарлагдсанаар хүүхэд гадуурхагдах мэдрэмж авч, өөртөө итгэлгүй нэгэн болж хувирдаг хэмээн гэр бүлийн сэтгэл судлаач хэлсэн байдаг. Гэхдээ тус тансаг зэрэглэлийн хувийн сургууль эцэг, эхтэй нь нягт холбоотой байдаг ба хүүхдүүдэд бүрэн төвлөрч, зөв сурах  дадал хэвшүүлдэг байна. Гүнж Шарлотта, ханхүү Георг нар дэлхий дахинд хайрлагддаг бөгөөд сургуульдаа найзгүй байх тийм ч том асуудал биш гэж үздэг аж.

                                                                                                                             Эх сурвалж: THE SUN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж