"TomYo EdTech" компанийн Стратеги хариуцсан захирал О.Энхжинтэй ярилцлаа.
-"TomYo EdTech" компанийн технологид суурилсан боловсролын төслүүд жилээс жилд хүрээгээ тэлж байна. Оны эхэнд тавьсан зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-Бид оны өмнө “TomYo” аппликейшнээ шинэчилж, бие даасан платформ болгосон. Гол зорилго нь дэлхийн өндөр хөгжилтэй орнууд, тухайлбал, АНУ-ын “Masterclass, Linkedin” дээрх жишгийг монгол багш нараар заалгаж эхлээд байна. Ингэснээр гадаад хэлгүй хүн ч шилдэг багш нарын хичээл үзэж, судлах боломжтой. Багш нарын тухайд зөвхөн хичээл гэхээс илүүтэй спорт, технологи, бизнесийн салбартаа манлайлж байгаа хүмүүсээс сайн жишиг, нөү хауд суралцах зорилготой учир шилдгүүдийг сонгодог. Салбартаа түүчээлэгч, мастеруудад бусдад туршлагаасаа хуваалцах, олон нийтэд хүртээмжтэй мэдлэг, мэдээлэл хүргэх боломж тэр бүр гараад байдаггүй. Тиймээс манай багийн залуус шилдэг багш нарынхаа хичээлийг видео контент хэлбэрээр өөрсдөө боловсруулж, бусдад мэдлэг болгон түгээж байна.
Энэ онд “TomYo skills”-ийн зүгээс хэрэглэгчдийнхээ насны хүрээг тэлэх зорилго тавьсан. Зөвхөн залууст мэдлэг олгохоос гадна 40-50 насныханд цахим сүлжээ ашиглаж дижитал хэлбэрээр өөрсдийн ур чадвараа ахиулах боломж олгож байна. Энэ хүрээнд багш нараа сонгохдоо ч онцгой анхаарч байна.
Тухайлбал, бид зорилгынхоо хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид хүсэлт тавьж, хичээл оруулсан. Хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн, олон жил төр барьсан хүний хувьд нөлөөлөл өндөр. Тиймээс бид аппликейшндээ оруулах хичээлийн агуулга, онцлох багш нараа тусгайлан сонгохыг чухалчилж байна.
Мөн бизнес, санхүү, эдийн засгийн чиглэлийн сэдвээр хичээлүүд түлхүү орох байх гэж бодож байна. Учир нь бизнесийн байгуулллагуудад ажилтнаа хөгжүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх сонирхол их байдаг. Тэр хүрээнд тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхэд илүү анхаарч байна. Дижитал платформд шилдгүүдийн хичээлийг нэгтгэснээр хүссэн хүн бүр боломжтой цагтаа өөрт хэрэгтэй мэдээлэл авах боломжтой гэсэн үг.
-Аппликейшнд орж байгаа хичээлийн агуулгыг сонирхолтой байлгах үүднээс цаашид хэрхэн шинэчлэхээр ажиллаж байна вэ?
-Одоогоор “TomYo” аппликейшнд таван категориор хичээлүүд орж байна. Бизнес, технологи, хувь хүний хөгжил, соёлын хичээл буюу эрүүл мэнд, спорт зэрэг сэдвийн хүрээнд хичээлүүд орсон. Цаашид хичээлийн агуулгаа баяжуулж, хэрэглэгч бүрийнхээ хүсэлд нийцсэн платформ болохыг зорьсон. Хэрэглэгчдээс анги болон ажлын хамт олноороо тусгайлан хичээл захиалах сонирхол их байна. Ялангуяа бизнесийн салбарынхан багш болоод хичээлээ захиалж, сэдвээ сонгохыг хүсч байна. Тиймээс цаашид энэ тал дээр аппликейшнээ илүү хөгжүүлж ажиллана. Өнгөрсөн онд монголчууд койн, криптовалют зэргийг ихэд сонирхож байсан. Тийм учраас энэ жилдээ зах зээлийн ойлголт өгөх, хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг, мэдээллийг хичээлээр бүрэн өгөхийг зорьж байна. Мөн аливаа мэдлэгийг цэгцтэй олгохыг чухалчилж байна.
-Сонирхолтой олон хичээлийг салбартаа тэргүүлэгч хүмүүсээр заалгана гэдэг боломж. Тэр дундаа дижитал хэлбэрээр олон нийтэд хүртээмжтэй орж байгаа нь сонирхолтой байна. “Үгийн хүч” хичээлийн талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу. Яагаад заавал Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг сонгох болов?
-Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн “TomYo skills” багийхантай хамтран гаргасан “Үгийн хүч” хэмээх цуврал хичээл агуулгын хувьд том болсон. Нийт долоон бүлэгт хуваагдаж байна. Аппликейшний онцлог дээр дурдсанчлан хэн хамгийн шилдэг нь байна вэ, тэр хүнээр тухайн чиглэлийнх нь хичээлийг оруулах. Бидний хувьд тусгайлан гаргаж байгаа хичээл дээрээ продюсерын багтай хамтарч ажилладаг. Ингэснээр хичээлийн агуулга, дараалал ямар байхаас эхлээд тухайн хичээлийг дахин давтагдах боломжгүйгээр бүтээл болгодог байгаа.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бол илтгэх урлаг, үг сонголтын хувьд Монголдоо түүчээлэгч, хамгийн дээд оргил гэгддэг. Тийм учраас “TomYo skills” багийхан санал тавьж, тус хичээлийг хамтран гаргасан.
Үг сонголт яагаад чухал вэ, үүнийг ихэнх хүн мэддэг. Хүмүүс магадгүй “Үгийн хүч” гэж нэрлэсэн болохоор хичээлийн агуулгыг гайхаж байж магадгүй. Хоёр хүн хоорондоо харилцсан ч, аливаа нэг хүн олон нийтийн өмнө илтгэл хэлэлцүүлсэн ч тухайн хүний үг сонголт харилцааг цааш үргэлжлэх эсэхийг шийддэг. Тэгэхээр үгийг зөв сонгож ярих хичээлийг олон жилийн туршлагатай хүнээр заалгах нь зөв. Энэ туршлагаа хуваалцсан өгөөжтэй хичээл болсон гэдгийг ч хэрэглэгчид хэлж байна. “TomYo skilss” багийн залуус Монголдоо анхдагч болж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид санал тавьсны дагуу тэрбээр хүүхэд залуучууд, хүссэн хүн бүхэнд нээлттэй долоон төрлийн “Үгийн хүч” нэртэй хичээлээ бэлтгэсэн. Сэдвийн хувьд, үгийн тухай, үгийг хэрхэн бэлдэх вэ, үг хэрэглэх, илэрхийлэх арга зүй, үгийн бүтэц, сонголт, судалгаа, хэвлэл, мэдээллийн орчин дахь харилцаа, хэлсэн үгэндээ эзэн болохын учир, үгийг хүргэх миний "нууц" зэрэг зөв, цэгцтэй ярих агуулгыг багтаасан. Тус хичээл нь бодит алдаа, сургамж, туршлага дээр тулгуурлаж бүтээсэн хичээл учир дахин давтагдашгүй онцлогтой.
-“TomYo” аппликейшн хэрэглэгчдэд хүртээмжтэй байх тал дээр хэрхэн анхаарч байна вэ. Мөн байршуулсан хичээлүүдийг системтэй олгох тал дээр ямар аргуудыг ашиглав?
-Манай компани байгуулагдсанаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Энгийн уламжлалт бизнестэй харьцуулахад богино хугацаанд амжилттай хөгжиж байгаа нь бидний бахархал. Эхний ээлжид залуу үеийнхэнд шаардлагатай байршуулалт хийж, төлөвлөгөө боловсруулж ажиллаж байсан бол одоо хэрэглэгчдийнхээ насыг тэлж байна. Бодлогын хүрээнд бүх насныханд тэгш хүрэх зорилго дэвшүүлсэн учир “TomYo skills” аппликейшн бол компанийн том бүтээгдэхүүнүүдийн нэг. Яагаад гэхээр ур чадварыг ямар ч насны хүн сурах боломжтой.
Технологийн салбар Монголд хөгжөөд 5-6 жил болж байна. “TomYo”-гийн хувьд Монгол Улсад анх удаа боловсролыг дижитал хэлбэрээр олгох боломжийг нээсэн. Боловсролыг заалгуулж, чиглүүлж байж сурдаг. Тэгэхээр технологийн тусламжтайгаар хүн алсын зайнаас багшаар чиглүүлж, чанартай мэдлэг авах боломжтой болсон.
Системтэйгээр мэдлэгийг олгох тал дээр хичээлүүдийг эмх цэгцтэй байдлаар дараалалд оруулж байна. Нэгдүгээр хэсгийг заавал үзэж, судалж байж хоёрдугаар хичээл нээгдэнэ гэсэн зохицуулалт хийсэн. Ингэснээр хүн утас, цахим хэрэгслээс өөрт хэрэгтэй хангалттай мэдлэг авч болдгийг харуулж байгаа юм.
Монгол хүн бүрд дэлхийн жишигт нийцсэн технологийн дэвшилтэт бүтээгдэхүүн ашиглах эрх бий. Тэр боломжийг л “TomYo”-гийн залуус эх орныхоо хөрсөн дээр буулгаж, салбартаа тэргүүлэгч боловсон хүчнүүдийн нөү-хауг суралцах үүдийг нээж байна. Үүнд ямар нэгэн насны хязгаарлалт байхгүй. Гадаад хэл мэдэхгүй байсан ч гар утсаараа Монголын шилдэг платформоос “Master class” жишигт нийцсэн хичээлийг авах боломж бүрдээд байна.
Зочин 2022-01-06 151.34.131.243
Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
judit 2022-01-06 197.211.58.125
Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @
fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
Зочин 2022-01-06 192.82.80.137
УЛСТӨРЧИДТЭЙ НИЙЛЖ БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭЛЭЭ ДЭЭ.НААГУУР НЬ ДЭЭР ХҮМҮҮС ЗӨНДӨӨ Л БАЙМААР ЮМ
Зочин 2022-01-06 213.87.156.31
! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-06 66.181.183.99
Маш зөв. Дэмжиж байна. Танай хичээлээс хүүхдэдээ татаж авч өгнө.
Зочин 2022-01-06 139.5.216.154
Ард түмнийг хошгируулж байгаад ялна гэж улайм цайм зарлаж байгаад сонгуульд ялж байснаараа бол Элбэгдорж уран илтгэгч байж болох л юм. Гэхдээ түүний хэлсэн үгбүр нь хоёр нүүртэн шиг худал. Ийм хүнийг магтах үгээ олж ядан дөвийлгэж байгаа энэ компанийн ажил цаашдаа явцгүй дампуурах юм бна л даа. Монголд өөр ухаантай мэдлэгтэй олон хүн байдгийг мэддэггүй байж яаж ажиллах гэсэн юм?
neg abgaigaar uduud baigaa shyyd.+chutgurs 2022-01-06 132.194.33.140
medeed,lmpht.
Зочин 2022-01-06 132.194.33.140
TV calgaj baixdp
Chess world 2022-01-06 139.5.219.107
SHATRIIN HICHEEL ZAASAN NUHUR CHINI SALBARTAA YER SHILDEG BISH SHUU. BURUU HUN SONGOSON BNAA. SHATRIIN YERTUNTSDUU BOL SUGA SHUU. SHILDGUUDTEI HAMTARSAN GD YARISAN BOLOHOOR BICHLEE.
иргэн 2022-01-06 192.82.77.15
Мундаг баяр хүргье.
ЗОЧИН 2022-01-06 202.126.89.155
ТАРВАГАНДОРЖ ХОГЫН ХУЛГАЙЧ , ЛУЙВАРЧИН , НОВШЫН ШААР !!!
Зочин 2022-01-06 66.181.161.103
ardchilliig bulshlagch muu bolgonii eh uurhai bolson hun mongoliin uran popchinoor todorchee
Иргэн 2022-01-06 192.82.67.135
Үнэн худлаа бүгдийг нийлүүлээд өөрт ашигтайгаар бурж чаддаг гарамгай авьяастан Элбэгдоржид хандана гэдэг нь энэ платформ ямар ч хэрэггүй, худлаа гэдэг нь харагдлаа.
Зочин 2022-01-06 66.181.161.17
оюутан байхад нь орцонд араас нь баваж явлаа … ер нь гоё гар л даа ккк
Зочин 2022-01-06 64.119.16.231
Хэнийгээ бас бавчиваа ккк
Дел 2022-01-06 202.55.188.100
Алдартай худалч